Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

"Apple"-ийн үйлчилгээ хариуцсан дэд ерөнхийлөгчийн хэлснээр хиймэл оюун ухаан тэргүүтэй сүүлийн үеийн дэвшилтэт технологиудын нөлөөгөөр компанийх нь хамгийн ашигтай бүтээгдэхүүн удахгүй хэрэглээнээс гарч болзошгүй учир цаашдаа илүү уян хатан байх ёстой гэжээ.

Эдди Кью ярихдаа "Галзуу сонсогдох ч одоогоос 10 жилийн дараа та нарт iPhone хэрэггүй болж магадгүй. Технологийн шилжилт гэдэг бол жинхэнэ өрсөлдөөнийг бий болгодог цорын ганц арга. Технологийн шилжилтээр шинэ боломжүүд бий болдог. Хиймэл оюун ухаан бол технологийн шинэ шилжилт. Үүний ачаар компаниуд шинэ боломжуудыг бий болгож байна" гэж "Google"-ийн хайлтын системийн монополь байдлыг буруутгасан шүүх хурлын үеэр хэлжээ.

"Bloomberg"-ийн мэдээлснээр Apple-ийн удирдлагуудаас анхлан Эдди Кью л iPhone-ийн төгсгөл ирж байна гэдгийг ярьжээ. Түүний хэлснээр компани нь "iPhone"-ийг хэрхэн, ямар бүтээгдэхүүнээр орлуулахыг урьдчилан хэлж мэдэхгүй байгаа ч шинэ боломжууд нээлттэй байгааг дурджээ.

"Apple"-ийг өнөөгийн алдар нэр, амжилтад нь хүргэсэн бүтээл бол яахын аргагүй "iPod" билээ. Хөнгөн, авсаархан, халаасандаа бүхэл дэлхийн дуу хөгжмийг багтаах шидтэй жижиг төхөөрөмжийг зах зээлээс үгүй хийсэн нь өнөөгийн "iPhone" билээ. Энэ бол технологийн шилжилтийн нэг томоохон жишээ.

Энэ талаар Кью ярихдаа "Бид iPod-оо өөрсдөө iPhone-оор үгүй хийсэн. Ихэнхи компаниуд өөрсдийн бүтээлээ шинэ технологийн гарч ирэхийн эрхэнд үгүй хийдэг. Алтан нугасаа алах хэцүү сонголтын өмнө ирдэг. Шинэ технологи гарч ирэн, үүнийг дагаад зах зээлд өрсөлдөгч компаниуд нэмэгддэг учир удирдах албан тушаалтнуудад хүнд үе ирдэг" гэлээ.

"iPod" анх 2001 онд олон нийтэд танилцуулагдаж, 2022 оноос эхлэн үйлдвэрлэхээ больсон билээ. Хамгийн сүүлийн загвар нь 2019 онд "iPod touch" нэртэй гарч байв. Ерөнхий хэлбэр, функц, ажиллагаа нь зарим талаараа "iPhone" төстэй байсан учир үйлдвэрлэхээ больсон түүхтэй.

Мэдээж "Apple"-ийн гол орлогыг "iPhone" бүрдүүлж байгаа хэвээрээ. Тэд 2025 оны эхний гурван сарын байдлаар 95.4 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд үүний 49.1 хувийг "iPhone" дангаараа бүрдүүлжээ. Тус компани хамгийн сүүлд "iPhone 16e" бүтээгдэхүүнээ танилцуулсан.

Эдди Кьюгийн хэлснээр "Apple"-ийн "Safari" интернет хөтөч нь "Google"-ээс өөр хайлтын системийг ашиглахаар судалж байгаа аж. Тэд "Anthropic", "OpenAI", "Perplexity" зэрэг хиймэл оюун ухааны компаниудтай энэ талаар ярилцаж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-05-09 66.181.160.118

Уг нь ингээд урагшаа тэмүүлэх ёстой байтал ..Трамп нь "оймсоо өөрсдөө оёж өмөсьеэ" гээд л байгаа да ..

Avatar

Нэргүй 2025-05-09 103.212.117.110

Маш ухаалаг, монголд ийм хүмүүс байж тэр саналуудыг нь ихэнх нь хүлээж авдаг ард түмэнтэй ч болоосой,нэг л их нүүдлийн МАА мах бэлчээр ярьсан тэд нартаа таалагдах гэсэн хувиа хичээсэн богино бодолтой улс төрчид байх юм даа маш их гунигтай

Avatar

Нэргүй 2025-05-09 66.181.188.155

Өө амар, амар. Хүүхдүүд утас буцаалдаж асуудал үүсэхгүй.Хүй нэгдэлийнхэн шиг. Хармаандаа гараа хийчихээд л алхаад байж дээ.Тэр үед машин, тв мэт нь яах боллоо?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж