Орос цэргүүдийн ар гэр чимээгүй жагсаал хийнэ

Орос цэргүүдийн ар гэр чимээгүй жагсаал хийнэ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Орос цэргүүдийн ар гэр чимээгүй жагсаал хийнэ

Украин дахь дайнд дайчлагдсан орос цэргүүдийн эхнэр, ээжүүд өнөөдөр /2025.05.09/ дотны хүмүүсийг нь эргүүлэн авчрахыг Кремлиэс шаардаж чимээгүй жагсаал зохион байгуулна.

Путин Украин дахь дайны эхний саруудад хэсэгчилсэн дайчилгаа зохион байгуулж, 300 мянган нөөц хүчнийг татсан. Үүний дараа "Гэртээ хүрэх зам" бүлэг байгуулагджээ. Тус бүлгийн гишүүд 2023 оноос хойш дайны хөшөөнд цэцэг өргөж, долоо хоног бүр чимээгүй жагсаал зохион байгуулсаар ирсэн юм.

"Гэртээ хүрэх зам" бүлгэм албан ёсны мэдэгдэлдээ "Бид мартаагүй гэдгээ сануулья. Бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид хайртай хүмүүсээ хүлээж байна. Бид энх тайвныг зөвхөн үгээр биш, бодитоор хүсч байна. Өнгөрсөн дайны дурсгал, энэ дайны бэлгэ тэмдэг" гэжээ.

ОХУ-ын эрх баригчид "Гэртээ хүрэх зам" бүлгэмийг гадаадын агент гэж саяхан нэрлэсэн билээ. Бүлгэмийн зарим гишүүн цагдаагийн хавчлага шахалтад өртсөн тохиолдол ч гарах болсон байна. Тэднийг Украины талаарх Кремлийн бодлогыг эсэргүүцэх хэрэггүй гэж сануулжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.182.56

үр хүүхэд хань ижилээ алдаж өнчирч үлдэж байгаа ээжүүд хүүхдүүд өрөвдмөөр хэцүү ч юмдаа. Эрх мэдэлтэнгүүд улс төрчид дайн дажин хийж хүний амь насаар гараа угаасаар

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 78.246.115.47

Оросууд бүгд путины гөлөг болсон.

Avatar

Эдд 6 цагийн өмнө 66.181.189.200

манайхан энэ дайнаас сурах юм их байгаа шүү хараад л сууж бай болуул бизнесээ тийшээ чиглүүл окэе

Avatar

Соёлоо . 7 цагийн өмнө 202.55.188.101

зайлаарай

Avatar

Ц 8 цагийн өмнө 66.181.181.183

тгнэ шд..сайхан аав, хань, хүүг нь дайнд явуулж амь алдахад хүргэсэн хэний буруу вээ.гэр бүл бүр л бодож бгаашдээ.ил хэлэхгүйл бгаа болохоос..

Avatar

Зочин 8 цагийн өмнө 66.181.184.153

news.mn -нд Оросыг харлуулчихмаар мэдээ сэлт олдохгүй хэцүү байна уу?

Avatar

Болд 9 цагийн өмнө 112.72.9.170

Хэцүү ч юм уу да, эхнэр нь ч үг хэлэх эрхгүй.Тэгж байж л хөгждөг улс дө. Лениний цэргийн комунизм руугаа орж байх шиг бна да.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.107

Дараа нь махны машин өгөх байх

Avatar

ХХЭ 10 цагийн өмнө 103.57.95.116

Ояа- чууд ийм улсыг хүсээд байгаа юм уу?

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.191.37

Орос орныг устгах зорилгоор барууны 52 орон бүлэглэн түрэмгийлж байна, Бүр нацистүүдыг ашиглан дайн өдөөж байна, Асар хүчтэй эдийн засгийн хориг тавьж байна, Оросууд эх орноо хамгааж тэмцэж байна, Ямар ч хүн эх орноо хамгаалах үүрэг хүлээнэ, Үүний эсрэг ямар нэг явуулга хийх нь эх орноосоо уравсан явдал, Орос орныг бусдын идэш болгохыг хүсэгч дайсан гэж үзнэ,

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.190

Чи гадаадын агент байна

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.102

Орзыг төлөө тожгор хожгор чи юу ч билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж