Кадыров албан тушаалаас буух болоогүй

Кадыров албан тушаалаас буух болоогүй

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Кадыров албан тушаалаас буух болоогүй

Чеченийн удирдагч Рамзан Кадыров Лхагва гаригт /2025.05.07/ ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзжээ. Кадыровын 20 жил үргэлжилсэн засаглал дуусч, эрх мэдэл өөр хүнд шилжих нь үү гэсэн таамаг өрнөж буй энэ үед тэрбээр төв засгийн газраас дэмжлэг авч буйгаа ийн баталгаажуулав.

Тэрбээр "Би ямар ч асуудлаар Путинд хандсан үргэлж дэмжлэг авч чаддаг. Яг өнөөдрийнх шиг. Бид хэд хэдэн чухал сэдвийг хэлэлцлээ. Бүрэн ойлголцож, харилцан туслалцахаар болов. Бидэнд хийх ажил маш их байсаар л байгааг Путин хэллээ. Би дээд удирдагчийн тушаалыг дагах болно" гэж цахим хуудсандаа бичжээ.

Мөн тэрбээр "Намайг үхсэн гэх тэр мэдээллүүд бол жинхэнэ хэтрүүлэг" гэсэн байна.

Сонирхолтой нь, Кадыров энэ долоо хоногийн эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Путинд тавьсан гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй энэ мэдэгдлээ залруулж, багийн тоглогчийн хувиар Путинд үргэлжлүүлэн үйлчилнэ гэсэн байна. Кадыров сүүлийн жилүүдэд байн байн албан тушаалаас чөлөөлөгдөх тухай ам нээх болсон. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь чин хүсэл гэхээсээ илүү Москвагаар санхүүгийн болон бусад баталгааг гаргуулж авах стратеги аж. Кадыровын албан тушаалаас буух тухай яриаг эрүүл мэндтэй холбоотой элдэв цуу яриа ч үргэлж дагадаг.

Кадыровын эцэг Ахмат Кадыровын амийг хөнөөсөн аллагын дараа буюу 2007 онд Путин түүнийг томилсон. Чеченийн нэгдүгээр дайны үед Оросын эсрэг тулалдаж байсан ахмад Кадыров эцэстээ Кремлийн хүн болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 78.246.115.47

Урвагч,путины гөлөг.

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.160.118

Рамзан Ахматович Кадыров гэдэг Орос нэрээ солиогүй цагт Оросын савраас гарахгүй дээ ..Казакууд бас ,Касым Кемелевич Токаев гэнүү ?..Өөрийн хэл соёлоор нэр усаа өгчихөж чадахгүй байгаа үндэстнийг ямар тусгаар үндэстэн гэх вэ дэ ..Ороын нэг жижигхэээээн ястан гэсэн үг шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж