“Онтре”-г шийдвэрлэхгүй бол “Оюутолгой” –гоос хүртэх өгөөж хойшилно

“Онтре”-г шийдвэрлэхгүй бол “Оюутолгой” –гоос хүртэх өгөөж хойшилно

“Онтре”-г шийдвэрлэхгүй бол “Оюутолгой” –гоос хүртэх өгөөж хойшилно

Монгол Улс одоогоос гурван жилийн өмнө дэлхий дахинд зэсийн томоохон тоглогч болж байгаагаа зарлаж, Оюутолгойн гүний уурхайн тэсэлгээг эхлүүлсэн түүхтэй.

Учир нь, “Оюутолгой” ХХК-ийн далд уурхай ажиллаж эхэлснээр 2025 оноос зэсийн үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 50 хувиар өсөх төлөв гарсан бөгөөд 2028-2036 онд жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх төсөөллийг ч гаргасан юм.

Ингэхдээ “Оюутолгой” ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийснээр Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол ч гарсан.

Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгч болж мэдэхээр байна. Учир нь, Оюутолгойн бүлэг орд нь нийт таван лицензтэй. Гурван бүлэг ордыг нь “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” групп, Монгол Улсын Засгийн газар хамтран эзэмшдэг. Харин хоёр лицензийг 2001 оноос эхлэн Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре ресурс лимитэд” компани эзэмшиж иржээ.

Тодруулж хэлбэл, “Онтре”-гийн эзэмшиж буй лицензэт талбайд Оюутолгойн бүлэг ордын зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн металлын 94 хувь нь хамаардаг байна.

“Туркойз хилл ресурс”, “Онтре ресурс лимитэд” компаниуд 2004 онд буюу "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо Ашиг хуваах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “Онтре”-гийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд “Туркойз хилл ресурс компани 35 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70 болон 30 хувь, 560 метрээс доош бол 80 болон 20 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ.

Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ “Туркойз хилл ресурс” компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм.

Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, “Онтре”-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад “Оюутолгой” ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн “Онтре гоулд” компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, “Онтре” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг “Оюутолгой” ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны арванхоёдугаар 19-ний өдөр гаргажээ. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны эхээр компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон.

Харин Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард  стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулсан. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр болсон.

Оюутолгойн гүний уурхайн туннелийн байгууламж “Онтре” ХХК-ийн лицензтэй талбайн хилд тулаад ирчихсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Хэрвээ ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол “Оюутолгой” ХХК болон “Рио Тинто” компаниуд  гүний уурхайн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, чиглэлийг өөрчлөхөд хүрнэ.

Энэ нь Монгол Улсын өгөөж хүртэх хугацааг хойшлуулахаас аргагүйд хүргэнэ гэдгээ хөрөнгө оруулагч тал илэрхийлжээ. Иймээс Засгийн газар түргэн авч ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд эл асуудлыг удахгүй УИХ-д оруулж ирж хэлэлцүүлэх болжээ.

УИХ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэр гаргаж, лицензүүдийг шилжүүлэх юм.

“Туркойз хилл ресурс”, “Онтре ресурс лимитэд” компаниудын харилцан тохиролцсон 80, 20 хувь гэх харьцааны тухайд “Оюутолгой” ХХК-д ногдох 80 хувийн 34 хувь нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирнэ. Харин “Онтре” ХХК-д оногдох 20 хувийн 34 хувийг авах уу, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах уу гэдгийг УИХ шийдвэрлэх юм. УИХ ч асуудлыг нягтлах зорилгоор ажлын хэсэг байгуулаад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-09 142.160.196.51

Oyu Tolgoi LLC ownership is 66% Rio Tinto and 34% Mongolian owned

SEPARATE FROM THAT, on the Entree license areas, Oyu Tolgoi LLC owns 80% and Entree owns 20%

So already through its part of Oyu Togoi LLC Mongolia holds 34% of the 80% of Entree licenses.

The issue is the remaining 20% Entree owns outright….under Mongolian law, Mongolia requires 34% of Entrees remaining 20%

easier to see here www. entreeresourcesltd.com/_resources/projects/overview/entree-oyu-figure3-20250205.jpg?v=0

Avatar

Нэргүй 2025-05-09 142.160.196.51

Nobody disputes Mongolia's right to the added 34% of Entree's remaining 20%. Keep in mind Entree already gave up 80% interest in a project area when its partner at the time spent US$35 million on the project and financing Entrée's share of project costs.

Avatar

Нэргүй 2025-05-09 142.160.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

Canadian investor 2025-05-09 142.160.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

Монголын банкаар 2025-05-09 91.75.96.100

Гүйлгээ хийх ёстой Тэгэж байж бүх зүйл ил тод болно Бас валютын ханш буурна Хэдий хэрий ашиг олж байгааг бүрэн дүүрэн мэдэхийн тулд бүх зүйл шилэн байх ёстой

Avatar

Оюунэрдэнэ ажилаа хий 2025-05-09 91.75.96.100

Гашуун туршлага бий шүү гэдгийг сануулья. Сайдаа!!!

Avatar

Засуул 2025-05-09 103.212.118.171

Шийдвэрлэх хүн нь Оюуэрдэнэ биз дээ, тэр хүн яагаад Монгол улсын төлөө, монголчуудын төлөө үүрэгт ажлаа хийхгүй яваад байнаа, амы нь асуугаачээ их хурлын дарга, гишүүд ээ?

Avatar

Төр 2025-05-09 66.181.160.115

ажлын хэсэг гэж хэдэн юмнууд нь ангааж байгаад алдаад явуулчих байх доо. Нэг олигтой юм дуулгачих төр засагтай ч болоосой

Avatar

Investor 2025-05-09 24.91.173.122

Who is heading working group

Avatar

Ядсан нохойд хатсан баас 2025-05-09 66.181.186.108

"Баас горьдсон нохой" шиг өөрсдийн баялагаа гадныханд гэрээ гэх алга дарам цаасаар луйвардуулан алдчихаад ингэж ч царайчлах гэж.

Avatar

зочин 2025-05-09 202.9.46.174

РИО ТИНТОГ МОНГОЛООС ЭРТХЭН ХӨӨЖ ГАРГА…………………..МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ Ч ЮУЧ ХҮРТЭХГҮЙ ДУУСАХ ЮМ БАЙНА…………….

Avatar

nertei8 2025-05-09 50.147.160.114

boguno

Avatar

tanxaipal gytgeleg, xamaapalgyi baix,xuux; 2025-05-09 50.147.160.114

xylgaichduin bag

Avatar

xotyy, xoguin aimshig; 2025-05-09 50.147.160.114

Utasnui bazdag bor ger,, tyngalag ger.
nyyr xaaj, gydamjni tanxairlaa duilgyi baij tsagddag bolloo

Avatar

Нэргүй 2025-05-09 139.5.216.253

Ингэж доромжлуулж байхаар уурхайг нь хаагаад арбитраар шүүхдэлцээд өмчөө буцааж аваад тэр төлбөрт нь унасан ч яадаг юм бээ Монголчуудаа.

Avatar

Зочин 2025-05-09 103.168.34.121

Рио бол хулгайч луйварчин дээрэмчид адгийн хог шаар .эднийх хөөхөөс өөр аргагүй

Avatar

Нэргүй 2025-05-09 66.181.160.51

Усан тэнэг!! Явж унт чи!

Avatar

Нэргүй 2025-05-09 66.181.184.223

Ах нар маань л биднийг ингэж шордоод бгаа юм ш дээ !!!
Уул нь бол бүх зүйл олон улсын жишигээр явж бгаа юм!!!

Avatar

Нэргүй 2025-05-09 139.5.216.253

Оюутолгой Монголоор олон жил даажигнаж байна даа. Монголд ашиггүй уурхайг хаагаад арбитрын төлбөрт унаад Монгол өмчөө авчихвал яадгий үхсэн. Тэртээ тэргүй өөр сүртэй гадны хөрөнгө оруулалт өдийг болтол орж ирээгүй. Өөр компанитай дахин ашигтай гэрээ хийгээсэй гэж олон жил санагдаад байдаг юм. Хаяран Монголын баялаг минь урсаад дууслөө. Бид хэзээ ч ашигаа авахгүй нь ойлгомжтой байгаад байдаг. Монголд зөндөө ашиш тус өгч байгаа гээд гуцаад байдаг юм. Тэр ашиг тус нь одоог болтол сүзртэй гараагүй

Avatar

Нэргүй 2025-05-09 202.126.89.77

наад Жонхуугийн сугаа сольж байж гэрээнд суугаарай. Хэдэн жилдээ засч залруулж болохгүй хярамцаг хийчихнэ дээ. Одоо хашраачээ хулгайчдаа

Avatar

Нэргүй 2025-05-09 64.119.29.63

МАНАЙ УЛСАД ТӨРИЙН ДЭЭД БАЙГУУЛЛАГУУДАД ТУРШЛАГА, БОЛОВСРОЛ, МЭДЛЭГ, ЧАДВАРТАЙ ЭХ ОРОН, АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИНЬ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ҮНЭХЭЭР "0" БАЙНА ДАА…ИЙМ Л УЧИР БИД АНХНААСАА УЛТАЙ СУУРЬТАЙГААР ТӨРИЙН, АРД ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БУСДАД ЭРГЭЖ БУЦДАГ ЭРГҮҮ МАЛ ШИГ, ЭСВЭЛ ХООЛ ГОРЬДСОН ГӨЛӨГ ЛУГАА ХАРЬЦАЖ МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД АУГАА ИХ БАХАРХАЛТ ТҮҮХИЙГ ГУТААЖ БАЙГААГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА ТӨРИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙГАА БҮГДИЙГ ТЭНГЭР ТЭДЭНД БИШ ЮМ ГЭХЭД УДАМ УГСААНД НЬ МЭДРҮҮЛЭХ

Avatar

Баабар 2025-05-09 66.181.181.247

Ингэж таарна.нарийн ухаан гэж. барууны нарын ухаан, Орос нударга зарчмын ялгаагүй дээ бидэнд

Avatar

Нэргүй 2025-05-09 66.181.160.51

Монголын Засгийн газар анхнаас зөв хэлэлцээр хийхгүй, хэзээ хойно "Өө, бид алдаа гаргасан байна", эсвэл "Өө, бид тэгэхээ мартсан байна" г.м.-ээр эргэж буцаж мурих, булаах арга хэрэглэдэг барьцгүй хульхи хам юм даа?!!

Avatar

Нэргүй 2025-05-09 43.228.129.131

Гэнэт юун онтре гараад ирэв ээ, хэн онтред лиценз өгсөн бэ

Avatar

Нэргүй 2025-05-09 59.153.113.244

хэ угаасаа анхнаасаа монголд Түй ч өгөөжгүй байсан байгаа байх биз дээ

Avatar

Нэргүй 2025-05-09 202.126.90.65

хиншүү Гамбаа үнэн хэлж

Avatar

би 2025-05-09 192.82.64.165

л******д идээд уужээ

Avatar

Del 2025-05-09 202.55.188.99

монгол эзэнгүй болоод удаж байна

Avatar

Нэргүй 2025-05-09 66.181.181.40

Энэ манайд Төр Засаг гэж байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж