Энэ хорвоо дээрх цагаан цаас шиг ертөнцийг хүүхэд хэмээн зүйрлэдэг. Харин хүүхэд-том хүн болох шилжилтийн нас бол цагаан цаасан дээр бал, бийр, өнгийн харандаа гээд төрөл бүрийн үзгийг ашиглан зурж, будаж, сараачих үе. Энэ насандаа яваа олон хүүхэд сүүлийн жилүүдэд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл авах нь өсчээ. Тэр дундаа эрүүгийн хэрэгт холбогдож, ял шийтгэл эдлэх нь ихэссэн байна. Хот, хөдөө, суурин, алслагдсан эсэхээс үл хамаарч өсвөр насныхан гэмт хэрэгтэн болж байгаа нь харамсалтай.
Амьд харилцаа, гэр бүлийнхний анхаарал, халамж, хайр, эрэлгүй орчин нөхцөлд өсч байгаа олон хүүхэд өнөөдөр өөрийн амьдралаараа хохирч, бие, сэтгэлдээ насаараа арилахааргүй толботой болж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх хүүхдийн тоо зайлшгүй анхаарах сэдэв болжээ.
Та 12-18 насны хүүхэд, дүүтэй юу? Тэгвэл хүүхэдтэйгээ, дүүтэйгээ хүйсээс үл хамаарч үерхэл, нөхөрлөл, бэлгийн харилцаа, олон нийтийн дунд биеэ авч явах, согтууруулах ундаа, электрон болон янжуур тамхины хэрэглээ гэхчлэн төрөл бүрийн сэдвээр өөрийг нь сонирхсон ч эс сонирхсон ч зайлшгүй ярилцаж байхыг зөвлөж байна. Зааж, зандарч, асуух биш ярилцах! Учир нь энэ насныхан мэдлэг, мэдээлэл, хараа хяналтгүйгээс амьдралынхаа туршид дагах асуудалтай нүүр тулж байгаа юм. Тиймээс улсын ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг хуульч, өмгөөлөгчдийн өгсөн бодит кэйсийг нэр, сургууль дурдахгүйгээр анхааруулга мэдээлэл болгож хүргэж байна.
ОХИД ҮСДЭЛЦЭЖ, ХӨВГҮҮД МУУДАЛЦСАНААС ГЭМТЛИЙН ЗЭРЭГ ТОГТООЛГОЖ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДДОГ
Миний охин, хүү, дүү хүмүүжил сайтай. Муу, муухай хэрэг, асуудал холуур өнгөрөх нь лавтай гэж бодож болохгүйг ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг хуульч, өмгөөлөгч, эрх зүйч, сэтгэл зүйчид анхааруулж байна. Болгоомж, сэрэмж, анхаарал хэзээ сул байна тэр үед хүүхэд таны мэдлээс гардаг. Бүр тодруулбал, хүүхдэд анхаарал халамж муудаж, асран хамгаалагч, аав, ээж, ах, эгч нар нь ярилцахгүй хөндий байдгаас болж хүүхэд гэр бүлээсээ өөрийгөө тусгаарлаж, үе тэнгийн найз, нөхөд, танилуудтайгаа цагийг өнгөрөөх нь ихэсдэг. Улмаар өөрөө ч мэдэхгүй бусдын ятгалаг, гүтгэлэг, эсвэл нэгнийхээ тоглож хэлсэн үгэнд гомдож үе тэнгийн дарамт, дээрэлхэлт эхэлдэг байна. Тэр дундаа хөвгүүд гэхээс охидын зодооны хэрэг сургуулиудад их гарах болж.
Кэйс 1. Үс бол охидын зодооны гол хэрэгсэл. Өнгөрсөн жилийн хавар ерөнхий боловсролын 9, 10 дугаар ангийн охидууд бүлэг зодоон хийжээ. Нийлдэг найзыг нь удаа дараа шоглосноос болж охид эхэлж уулзаж, улмаар нэг нэгэндээ уурлаж, нэг охин нь урд байсан охиныхоо үснээс зулгааж зодоон эхлүүлсэн байна. Үснээс нь татаж, хэд хэд зулгааж байгаад урагш түлхэхэд үсдүүлсэн охин унахдаа нүүр, амны хэсгээрээ ширээ мөргөж байнгын хэд хэдэн шүд нь хөдөлгөөнтэй болж. Тухайн охины эцэг, эх нь гомдол гарган цагдаад хандаж, тухайн асуудал эрүүгийн хэрэгт хамаарч. Учир нь эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг тогтоох гэмтлийн зэргийн үнэлгээгээр охины байнгын ясан шүднүүд хөдөлгөөнд орсон учир хүнд гэмтэлд тооцогдож, зодоон эхлүүлсэн охин эрүүгийн хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэгт холбогдож, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан тул тухайн зодоон эхлүүлсэн охинд торгуулийн ял болоод биеэр эдлэх ял ч оноож болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.
Мөн бусад охидынх нь гэрийнхэн ч цагдаад хандсан бөгөөд хэрэг нь одоог хүртэл шийдвэрлэгдэж дуусаагүй байна. Тиймээс эрэгтэй хүүхдүүдээс гадна охиддоо зодооноос сэрэмжлүүлэх нь зүйтнй. Энэ ганцхан жишээтэй адил охидын зодооны эрүүгийн хэрэг нийслэлийн олон сургууль, орон нутгийн аймаг, сумдад ч бүртгэгдсэн байна.
Кейс 2. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос үргэлж байдаггүй. Ихэнх аав, ээж нар хүү нартаа найз нөхөд чинь хүнд дээрэлхүүлж байвал өмөөрч, зодолдож, муудвал салгаж байгаарай гэж захьдаг. Өөрөө битгий зодолдоорой гэдэг ч өрөөл бусдын маргаанд оролцож, зодоон битгий салгаарай гэж захьдаггүй нь тодорхой. Тэгвэл одооноос та хүүдээ ангийнхан нь эсвэл, найз нь өөр хэн нэгэнтэй муудалцаж, гар барилцвал өөрөөсөө илүү хүч чадалтай, бүр хүнд нөхцөлд байгаа тохиолдолд цагдаад дуудлага өгөхийг сануулаарай.
Мөн л одоогоос хоёр жилийн өмнө дунд ангийн хүү гэрээсээ гарч, байрнаасаа сургууль явах замд нь ангийн хоёр найз нь зодолдож байгааг харжээ. Хүү зодооныг салгахаар очиход тэдний тохойнд оногдож, арагш савж унахдаа замын бродюр мөргөж, тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Улмаар хэрэг хүндэрч, зодолдож байсан хоёр талаас их хэмжээний хохирол барагдуулах өрөнд орж, одоо ч сар бүр нөхөн төлбөр өгч байгаа аж. Хэрэг мөн л эцэслэгдээгүй.
Харин хохирсон хүү насаараа тархиндаа гуурстай, хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Таны хүү, дүүд ийм харамсалтай зүйл тохиолдохгүй байхыг та л зөвлөж, анхааруулж, ярилцаж чадна. Маргаан, асуудлыг хүчээр биш ярилцаж, зөвлөлдөх, бусад хүмүүс зодолдож байгаа тохиолдолд өөрөө дийлэхгүй, ганцаараа тохиолдолд өөр хэн нэгнээс тусламж хүсэх гэх мэт олон арга байдгийг хуульч, өмгөөлөгч нар зөвлөж байна.
ХҮҮ 14 НАС ХҮРЧ, ОХИН 13 НАС 11 САРТАЙДАА ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
Өсвөр насныхны хамгийн их холбогддог хэрэг бол хүчин. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунангийн хэлснээр, 14-өөс доош насныхан хоорондоо үерхэж, бэлгийн харилцаанд орох тохиолдол гарч байна. Ийм асуудал гарч байгаа нь хүүхдийн хүчирхийлэл өсөх нэг шалтгаан болсон гэсэн юм. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өнгөрсөн долоо хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцсэн. Тус илтгэлд сүүлийн таван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс,
- 0-7 насны 110,
8-13 насны 685, - 14-17 насны 835 хүүхэд байна гэж дурджээ.
Кейс 3. Саналыг бодож, өөрөө зөвшөөрсөн ч зөвхөн хуулийн дагуу. Ийн хэлж байгаа учир нь дунд, ахлах ангид бэлгийн харилцаанд орж үзсэнийг биш үзээгүйг нь тоолох эрсдэл үүсч байгааг сургуулийн эмч, сэтгэл зүйч, хуулийн байгууллагынхан хэлж байна.
Есдүгээр ангийн хүү 14 насны төрсөн өдрөө аав, ээжээсэж зөвшөөрөл авч найзуудтайгаа өдрийн цагаар лагерын байшиндаа тэмдэглэж. Тухайн баярт өдөр нь түүний найз охин нь ирсэн байна. Найз охин нь хүүгээс нэг сараар дүү бөгөөд тэр өдөр 13 нас 11 сартай байж. Хүүгийн найзууд орой болж гэр, гэр рүүгээ явж, харин найз охин нь орой түүнтэй үлдэж. Хүү охинд санал тавьж, бэлгийн харилцаанд орох эсэхийг нь асуусан байна. Бодож байгаад охин зөвшөөрч, тэд тухайн орой нь бэлгийн харилцаанд оржээ.
Сарын дараа хүү найз охиноосоо салах шийд гаргаж хэлэхэд, охин уурлаж, цагдаад хүүг өөрийг нь хүчиндсэн гэж өргөдөл бичиж өгсөн байна. Улмаар цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, хүүд хэрэг үүсч.
Учир нь хүү 14 нас хүрч, охин 13 нас 11 сартай байсан учир тохиролцсон биш хүчиндсэн гэх хэрэгт холбогдсон байгаа юм.
Энэ мэт жишээ ганцаар дуусахгүй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.12, есдүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлдэг. Энэ хүрээнд хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн тавдугаар бүлэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудлыг хөнджээ. Үүнээс онцлох зарим тоон мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах, хууль бусаар үр хөндөх, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах зэрэг бие даасан есөн гэмт хэргийг хуульчилсан.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт сүүлийн таван жилийн байдлаар 2207 хүүхэд хохирчээ. Задалбал
- 2020 онд 248
- 2021 онд 362
- 2022 онд 458
- 2023 онд 541
- 2024 онд 598 хүүхэд өртсөн байна.
Хохирсон хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад 2021 онд 16.7 хувь, 2022 онд 22.4 хувь, 2023 онд 9.6 хувь, 2024 онд есөн хувиар тус тус өсчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс 0-7 насны 110, 8-13 насны 685, 14-17 насны 835 хүүхэд байна.
Эрүүгийн хуулийн зүйл анги, 14-18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх,
- 2020 онд 66
- 2021 онд 78
- 2022 онд 82
- 2023 онд 123
- 2024 онд 119 хэрэг бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлсэн насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдлыг үзвэл сүүлийн таван жилийн хугацаанд нийт 1413 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 88 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, хуулийн мэдээллийг ч өгөхийг зөвлөж байна.
Нэргүй 2025-05-09 103.212.162.19
Хөгжиж амжаагүй буурай улс байж аль хэдийн хөгжөөд доошоо уруудаж байгаа улсуудын хүмүүжлийн арга барилыг оруулж ирээд байгаа юм чинь аргаггүй ш дээ, баасаа арилгаж чадахгүй байж том толгойлсон хүмүүжилгүй баахан хүүхдүүд болж дээ мулгуу монголчууд
ИРГЭН 2025-05-09 139.5.217.173
Өрх гэрийн хүмүүжил!!! Эцэг эх ямар байна хүүхэд яг тийм хүн болно!!! Хүүхдийг нь хархад эцэг эх нь харагддаг нь ертөнцийн хууль, үлийн үрийн тусгал!!!
Иргэн 2025-05-09 66.181.178.235
Хүүхэд насанд хүртлээ эцэг эхдээ дуулгавартай байх ёстой. Эцэг эхчүүд үүнийг анхаарч хайрын сэтгэлээр хүмүүжүүлэх ёстой юм Харамсалтай нь манай эцэг эхчүүд зөнд нь хаячихдаг анхаарч бгаа эцэг эхчүүд өрсөлдөөн тэмцэл дотор л байлгадаг түүнийгээ хүүхдээ хөгжүүлж бна гэж боддог Хүүхдийн зүрх сэтгэл зөв хэм хэмжээ дагаж сураагүй бол бусармаг юманд олныг дагалдаж орж өөртөө ч өрөөлд ч гай тарих аюултай Суурь хүмүүжил чухал бусдыг хүндэтгэдэг даруу зан чухал. Боловсрол ажил амьдралыг дараа нь бод
Нэргүй 2025-05-09 202.9.40.16
Тэмбүү өвчин хяналтнаас гараад хил хязгаараа алдсан байна. ЭМЯ үүн дээр анхаарах хэрэгтэй. Өсвөр үеийнхэнд бэлгийн боловсролын талаар ойлголтыг сайн өгөх хэрэгтэй. Бэлгийн замын халдварт өвчин маш их байнаа
Нэргүй 2025-05-09 202.9.46.224
Та нар хэдэн он хэддүгээр зуунд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Та нарын жоохон гээд байгаа 14-15 настай хүүхдүүд чинь гэр бүл болж хүүхэдтэй, тусдаа амьдраад байна. БЗХӨ маш их болж. 16-17 настай 2 дахиа төрөх гээд явж байна. Цаг үеэ мэдэрч хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хэдэн хүний орилж хашгирч хийрхсэнд таалагдах гэж ажил хийдэггүй.
Нэргүй 2025-05-09 139.5.217.193
SEKSEER XUCHINDUULI80955877VANXANDI BOOBN XXNO80955877
Ed 2025-05-09 202.9.46.98
Эд эзнээ дуурайна гэж энэ
Нэргүй 2025-05-09 59.153.114.243
Төрөөс төрсөн хулгайчуудын хүүхдүүд гэж ёстой шүдний өвчин гарч эхэлсэн шүү, 10 жилийн дараа хараарай. Хотын төвийн сафе хоолны газраар брэнд хувцастай хийх ажилгүй, сурах юмгүй, зорилго тэмүүлэлгүй, гиеүрч тэнэсэн золбингууд дүүрэн.
Нэргүй 2025-05-09 202.126.89.115
Тэднүүст атаархаад яахав ээ