Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд өнөөдөр /2025.05.08/ "ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ" уриан дор боллоо.
Монгол Улсын нийт хүн амын 37.7 хувь буюу 1.3 сая нь хүүхэд.
Монгол Улсын Засгийн газраас гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний тогтвортой үргэлжлэх чадавхыг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг төрөлжүүлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байна. Тодруулбал,
- Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулна.
- Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсооно.
- Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэнэ гэлээ.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.147
х***а манж л******д баг-р ажллнаа гэж шааж х***а манж багт шааж улс орныг хулгайлж цөлмж хулгайлж шааж бхад баг-р ажллжийн гэж худлаа шаагаад бж бх уу. Хулгай шааж бсн хараагүй юм шиг шааж бх уу. Нэг хүн шиг гэж шааж бх уу гажигтлт нэг хүн шиг гээд бж бх уу. х***а манж л******д бүлглж сэжгийнтд гаршцн л******д.