ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо

ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо

ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсад сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025” зохион байгуулагдаж Худалдаа, хөгжлийн банкийг төлөөлж ТУЗ-ийн дарга Рандолф Коппа оролцлоо.

Тус форумын үеэр дэлхийн болон Монголын эдийн засгийн болон хөрөнгийн зах зээлийн өсөлт хөгжил, санхүүгийн тогтвортой байдал, ядуурлыг бууруулах, ногоон санхүүжилтийг хүртээмжтэй байдлаар нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй санхүүгийн системийн тогтолцоог хөгжүүлэх зэрэг талаар олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцон санал солилцлоо.

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Р. Коппа тус форумын үеэр эрчим хүчний шилжилт хийхэд хөрөнгө оруулалт, бодлого эрх зүйн орчны сорилтуудтай тулгарч байгаа ч МУ-н хувьд засгийн газар болон хувийн хэвшлийн хүчин чармайлтын үндсэн дээр Монгол орны хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал болон эрчим хүчний нөөцтэй уялдсан хөрөнгө оруулалт татах таатай бодлогын орчин үүсгэж буй нь эрчим хүчний шилжилтийг хурдасгаж буй алхам болж буйг онцоллоо. Эрчим хүчний шилжилт болон тогтвортой хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн чухал салбаруудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой билээ.

ХХБ нь Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагын хувьд МУ-ын бүхий л эдийн засгийн салбаруудад тогтвортой хөгжлийг цогцлооход хувь нэмрээ оруулахаар хичээн ажилладаг ба эрчим хүчний шилжилтийг хийхийн тулд Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд сайн жишиг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах, олон улсын болон дотоодын түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон шилжилт хийхэд онцгойлон анхаарч байна.

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.147

Нам төр хулгайлсн пздагууд нам төрд манж хужаагууда л байлгн шдэ т/а олн жил ажллсн гэж шааж гэнэ гайхуулх гээд ядцн гичинүүд бэ туршлгтай гэж шааж гэнэ хулгай шааж юу хийхгүй суухда туршлга шаасн бга биз түрүүний бөөс х***а манж л******д нам төр хулгайлж толгойд гарч нам төрд х***а манж лаларууда өчнөөн хэдн арвн жил х***а манж бдлг-р байлгсн.зэвүүн л******д.

Avatar

Нэргүй 21 минутын өмнө 66.181.181.71

одоо хэчнээн орилсон ч хээн ч тоож хөрөнгө оруулахгүй. монгол алтан боломжоо үүрд алдсан. 2 байтугай нүүрлэсэн оркуудын бүгд найрамдах улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж