"BTS"-ын Жинг үнссэн эмэгтэйн хэргийг прокурорт шилжүүлэв

"BTS"-ын Жинг үнссэн эмэгтэйн хэргийг прокурорт шилжүүлэв

"BTS"-ын Жинг үнссэн эмэгтэйн хэргийг прокурорт шилжүүлэв
BTS member Jin

"BTS" хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулсан арга хэмжээний үеэр нэгэн япон эмэгтэй хамтлагийн гишүүн Жингийн хацар дээр үнссэн нь буруутаж, байцаалтад дуудагдсан. Энэ үйл явдал 2024 оны зургадугаар сарын 13-нд буюу Жинг цэргээс халагдсаны маргааш болсон билээ. 1000 шүтэн бишрэгч оролцсон үнэгүй тэврэлт гэх арга хэмжээний үеэр 50 гаруй насны япон эмэгтэй Жин буюу Ким Сок Жиний хацар дээр үнссэн аж.

Тус эмэгтэйн мөрдөн байцаалтын ажиллагааг түр түдгэлзүүлснийг Өмнөд Солонгосын Сөүл хотын Сонгпа цагдаагийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд мэдэгдээд байв. Учир нь сэжигтэн хилийн чанадад хоёр сараас дээш хугацаагаар байгаа тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй тул ажиллагааг түр зогсоох цагдаагийн журам байдаг.

Тэгвэл Жинг хүчээр үнссэн гэх тухайн эмэгтэй саяхан Өмнөд Солонгост ирж, өөрөө сайн дураараа цагдаа дээр очжээ. Тиймээс түүний хэргийг прокурорт шилжүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгосын цагдаа нар Интерполоор дамжуулан Японы цагдаа нараас хамтран ажиллахыг хүсч, эмэгтэйн хэн болохыг тогтоожээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-08 66.181.184.41

Сүртэй юм.б**в байна уу, үгүй юу гэж салтааг нь тэмтэрсэн биш. Солиорчих юмаа.

Avatar

Нэргүй 2025-05-08 66.181.187.34

ЭР ЭМ НЬ ЯЛГАГДАХГҮЙ ГАЖГУУД ЯМАР ЧАМИН ЗАНТАЙ ЮМ. ТАЙГАН БАЙХАА. ЭРТ ҮЕД ОРДОНД БАЙДАГ ХАРЧУУДАА ЗАСААД ТАЙГАН БОЛГОДОГ БАЙСАН ГЭСЭН. ЗАЙЛУУЛ ДАА. ҮР УДАМ НЬ БАЙХ. ХУРУУ ГАРЫГ НЬ ХАРАХГҮЙ ЮУ.

Avatar

Нэргүй 2025-05-08 66.181.161.235

эрэгтэй хүн эмэгтэй хүнийг үнссэн бол тайган болго цаазаар ав хүчирхийлэгчийг нэр устай нь зарла шоронд хорь төр ажлаа хийхгүй бн гэх сэтгэгдэлүүд хөврөх байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж