ЦУОШГ: 11-13-нд ихэнх нутгаар цаг агаар сэрүүсч, шороон шуурга шуурна

ЦУОШГ: 11-13-нд ихэнх нутгаар цаг агаар сэрүүсч, шороон шуурга шуурна

ЦУОШГ: 11-13-нд ихэнх нутгаар цаг агаар сэрүүсч, шороон шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээллээ.

  • 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
  • 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

  • Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус дулаан,
  • Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +15…+20 градус,
  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +25…+30 градус,
  • Бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.

12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

14-нөөс хойш ихэнх нутгаар цаг агаар тогтвортой байх бөгөөд дулаарна. Гэхдээ хуурайшилт их байгаа учир ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж