Фридрих Мерцид халаагаа шилжүүлж, өнгөрөгч Даваа гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Германы канцлер асан Олаф Шольцийн хэлсэн гол эшлэл нь: Ардчилсан нийгэмд албан тушаалыг тодорхой хугацаагаар олгодог. Энэ нь биднийг авторкат улсуудаас ялгаж буй юм. Өнөө үед ийм шилжилтийг соёлч боловсон, хамтын ажиллагаатай, нэр төртэйгөөр хийх нь ховор ч Герман үүнийг батлан харууллаа. Төрийн ялагдал, өөрчлөлтийн дараа ардчилсан улсад эрх мэдлийг тайван замаар, эмх цэгцтэй шилжүүлэх явцыг Шольц “Ардчилсан хэвийн байдал" гэж тодорхойлжээ.
Шведийн Готенбургийн их сургуульд төвтэй олон улсын судалгааны байгууллага “V-Dem” институтиэс гуравдугаар сард нийтэлсэн “Автократчлалын 25 жил-Ардчилал ялагдал хүлээв үү?!" нэртэй тайланд автократчилагдаж байгаа орнуудыг жагсаажээ. Ардчиллаас автократчил руу ухарч буй 25 улсын дунд Монгол багтсан билээ. Атал Монголыг амьд үлдээх баталгаа нь өнөөдөртөө ардчилал, сонгодог парламентын засаглал болсон.
Товчхондоо, Монгол Улсад нэг цэцнээс 126 тэнэг илүү дээр гэсэн үг.
Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд түгжигдмэл, эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө де-факто хамааралтай. Газарзүйн байршлын хувьд сонголт хийх боломжгүй ч хувь заяагаа тодорхойлох сонголт бидэнд бий. Тогтолцооны хувьд Монгол нь ардчилсан авчиг хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Хэдийгээр УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд суулгаж өгсөн ч, ҮАБЗ-ийг, зэвсэгт хүчнийг Ерөнхийлөгч командлахаас гадна прокурор, шүүхийн томилгоонд ил ба далдаар нөлөөлдөг, нөлөөлсөөр ирсэн. Тиймээс улс төрийн хүрээнд албан бусаар Ерөнхийлөгчийг номер нэг гэж авгайлдаг. Хууль санаалчлах, УИХ-аас баталсан хуульд хориг тавих, гадаадад Монголыг бүрэн эрхтэй төлөөлөх гээд Ерөнхийлөгчийн эрх ямба том. Үүнээс болж засаглалын тэнцвэртэй байдал алдагддаг, Засгийн газар нь эмзэг, хэврэг гэх шалтгаан, тайлбартайгаар МАН үнэмлэхүй олонх байхдаа 2019 онд эцэг хуульд өөрчлөлт оруулсан юм.
Ингэхдээ Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж Үндсэн хуульд суулгаж өгсөн. Мөн “экс”-үүдийн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг хүртэл хязгаарласан. Энэхүү “хориг”-т Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар орсон байдаг. Тэгвэл хоёр жилийн дараа бүрэн эрх нь дуусч буй У.Хүрэлсүх хүссэн ч, эс хүссэн ч Үндсэн хуулийн уг заалтыг тойрохгүй бодит үнэн билээ.
“Хориг”-ийг цуцлах нь У.Хүрэлсүхийн дараагийн улс төрд хожигдол авчирна. 2017 оноос намыг нь засагтай нь, бодлого боловсруулагчдыг бодлого хэрэгжүүлэгчидтэй нь хөшигний араас удирдан засаглаж яваа том улстөрчийн хувьд тэрбээр бусдын жижиг занганд унавал энэ хүртэл босгосон бүх зүйлээ алдана.
Тэр жил, 2017 онд М.Энхболд төрийн гурван “өндөрлөг” болох гэж яваад ширээн дээрээс шившигтэйгээр унасныг У.Хүрэлсүх өөрөө гардан зохион байгуулсан хүний хувьд мартана гэдэг том алдаа юм.
Тэгээд ч АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Монгол Улсын Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэсэн заалтыг тууштай, хатуу зогсож дэмжинэ гэх улс төрийн шийдлийг гаргахаар ярилцсан”-аа зарласан нь У.Хүрэлсүхийн улс төрөөс урьтаж хөдөлсөн тактик.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг найман жил өөрчлөх ёсгүй гэж цагаан дээр хараар бичсэн үг, өгүүлбэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бий. АН-ын дүрэмд аливаа асуудлаар бүлгийн гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тохиолдолд бүлгээрээ дагах ёстой. Тэгээд ч Ерөнхийлөгчийг улираан сонгох нь МАН-д ч, АН-ч, У.Хүрэлсүхэд ч зөв хувилбар биш.
У.Хүрэлсүхийн гараар, У.Хүрэлсүхийн нэрээр могой бариулах сонирхол Монголын хэн нэгэн улстөрчид байхыг харин үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүн Х.Баттулга цуврал “кино”-нд тоглож, “Төмөр замын хэрэг” гэсэн супер хавтас бүхий ном хэвлүүлсэн нь хулгайн мөнгөө багтааж ядсан хүний үйлдэл биш нь мэдээж.
Үндсэндээ, “Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгоно” гэх заалтыг өөрчлөхөд парламентын 90 гишүүний кноп У.Хүрэлсүхэд хэрэгтэй. АН-ын бүлэг дэмжихгүй гэснээс харвал У.Хүрэлсүхийг улираах улс төр парламентын төвшинд, Үндсэн хуулийн мухардалд орно. Үүнийг мэдээж “горилогчид” тооцсон нь тодорхой.
Тиймээс манаачийг манах тухай яригдаж эхэлсэн нь Төрийн ордны “тамхины цэг”-ийн хов төдий биш нь нэн ойлгомжтой. Угаас манай улстөрчид хүссэн дуугаа Цэцэд захиалж сурсан, Цэц нь Үндсэн хуульд биш томилсон хүндээ үйлчилж ирсэн нь гашуун үнэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр , тогтоол Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л Цэц хэлэлцэх эрхтэй. Учир нь, Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэхийг уг хуулиар хориглосон бий.
Гээд хэн нэгэн хүн Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахыг үгүйсгэхгүй. Цэц уг гомдлыг хүлээн авч, Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Дунд суудлын хуралдааны шийдвэр гаргалаа гэхэд УИХ хүлээж авахгүй.
УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаан зарлах биз. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд байгаа Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэхийг хориглосон заалтыг хүчингүй болгож байж л У.Хүрэлсүхийг улираах асуудал урагшлах юм.
Үндсэн хуулийн Цэцээр бүгдийн "хүчиндээд" явууллаа гэхэд Үндсэн хуулийн өмнөх заалт буцаж сэргэхгүй. Энэ тохиолдолд монголчууд Төрийн тэргүүнээ сонгож чадахгүйд хүрнэ, Үндсэн хуулийн хямрал руу эргэлт буцалтгүй орно. Үндсэн хуулийн хямрал өөрөө үндэсний аюулгүй байдалд аюул дагуулдаг.
Уг нь Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль л байх ёстой. Гэвчиг бид хонио чононд хадгалуулчихсан байвал яах вэ?!
Нэргүй 1 минутын өмнө 202.9.41.41
Элбэгдоржийг дахин Ерөнхийлөгчөөр сонгуулъя гэж хэн нэгэн хүн яривал Нмясүрэн авгай яасан их баярлаж хамаг юмаа барьж гүйх болдоо
Нэргүй 26 минутын өмнө 202.9.41.41
Хүрэлсүх дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй гэдгээ хэлсэн шүү дээ. Нямсүрэн авгай худлаа гүтгэж хүний нэр төрийг гутаахдаа гаргуун. Улс төрчдийн хажуугаар энэ хүүхэн юучив дээ. Эмэгтэйхүний үүргээ сайн гүйцэтгээд л явж байх ёстойгоос Ерөнхийлөгч нарын улыг шагай гэж Элбэгдоржийн хэлснээр явж болохгүй.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.181.89
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!
Зочин 41 минутын өмнө 202.179.27.174
Аан тиймүү. Угтаа Хүүкийг дахин сунгагдахыг дэмжээд байгаа шуу ухаантай ккк