Үнэн ба зөв намд санхүүжилт олгохгүй гэж шийдвэрлэжээ

Үнэн ба зөв намд санхүүжилт олгохгүй гэж шийдвэрлэжээ

Үнэн ба зөв намд санхүүжилт олгохгүй гэж шийдвэрлэжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Улс төрийн намын тухай хуульд “Сонгуулийн төв байгууллага жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хуульд заасны дагуу төлөвлөн тооцож, тогтоол гаргаснаа нийтэд мэдээлсэн юм.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгохоор хуульчилсан.

Хуулийн хугацаанд 28 нам тайлангаа ирүүлснийг аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасан. Эдгээрээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намд 2025 онд олгох төрийн санхүүжилт, дөрвөн жилд нэг удаа олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хуралдаанаар хэлэлцжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан зохицуулалтын дагуу төрийн санхүүжилт авах эрх бүхий 7 нам, эвслийн санхүүгийн тайланг хянаж үзэхэд Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан дээрх 4 төрлийн орлогогүй тул энэ жилийн хувьд төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй, харин Үндэсний эвсэлд нэгдсэн намуудын орлогын нийлбэр санхүүжилтийн дээд хэмжээнд хүрээгүй тул төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь энэ жилийн хувьд буурч олгогдохоор шийдвэрлэлээ. Бусад нам, эвслийн тухайд санхүүгийн тайлан хуульд заасан шаардлага хангаж байгаа тул төрийн санхүүжилтийн дээд хэмжээнд заасан дүнгээр санхүүжилт олгохоор тогтжээ.

Төрийн санхүүжилтийг нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд жил бүр /УТНТХ-ийн 27.5/ хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрч болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоотой хамааруулж нэг удаа /УТНТХ-ийн 27.7/ олгохоор хуульд заасан.

Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандивын зэрэг нийт 4 төрлийн орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүйг Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл улс төрийн нам зөвхөн төрийн санхүүжилт, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд энэхүү зохицуулалт нь улс төрийн нам үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах, дотоод ардчиллаа бэхжүүлэх хуулийн шаардлагатай шууд холбоотой юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-08 192.42.116.202

Энэ тоорой тамтаггүй баяжсан байналээ. Зах дээр 3н лангуутай хүн 3н жилийн дотор машинаа 3 сольж, шинэ үнэтэй орон сууц авөх ямар ч боломжгүй. Энэ тоорой данх огцорсны дараа батаараа шоронд шаана.

Avatar

Нэргүй 2025-05-08 66.181.180.65

Зөв

Avatar

Нэргүй 2025-05-08 139.5.219.109

Л.Оюун-Эрдэний б**с долоогоод гүйгээд байгаа авдаг юмаа аль хэдийн авсан бхаа.

Avatar

Нэргүй 2025-05-08 139.5.219.222

SEKSDN.80955877VANXANDI

Avatar

Худал ба бурруу наманцар 2025-05-08 103.57.93.107

Үнэн ба зөв нам гэж ямар юм байдаг юм. жинхэнэ худ хуурамч гарууд

Avatar

Нэргүй 2025-05-08 103.212.163.239

Олигтой бодлого, боловсон хүчингүй нам нэртэй улсаа хорлогчдын бөөгнөрлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг тэнэг байдлаа зогсоо!!!

Avatar

зочин 2025-05-08 59.153.114.10

Улс төрийн намд төрөөс санхүүжилт олгож байгаа нь маш буруу. гаж үйлдэл дээ. Ер нь иргэдийнхөө төлөө гэсэн сэтгэл, зүрх, үг, үйлдэл алга болжээ дээ. Дэндүү харамсалтай байна. Энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. Монголын ирээдүй ……

Avatar

Нэргүй 2025-05-08 43.242.241.62

полдгор алан бомбоог цаазаар авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-08 124.158.108.24

Үнэн ба зөв нам гэх отгонбаатар гэгч үнэн л*****н даргатай намд санхүүжилт өгвөөс ард олон НАМ гэгчид итгэхээ болиноо. Естой хогын нам, отгонбаатар гэгч баахан дөвчигнөх биз ээ.

Avatar

Зочин 2025-05-08 66.181.189.14

Гишүүнгүй намд яасан гэж санхүүжилт өгдөгийн хуцна бэээз

Avatar

Нэргүй 2025-05-08 66.181.184.223

Япон жуулчны баасан баас л нэг иймэрхүү шомбойсон юм байдаг даа, японууд баасныхаа зургийг дарж аваад их бая ртай инээж байдаг.
Монголд ирж, хоносон цуйван дээр сүүтэй цай хийж ууж идсэн япон жуулчин яг Отгонбаяр шиг баасаар баадаг л…..

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2025-05-08 202.70.37.93

ЧИ ТИГУУЛБАЛ ХИТАД ЖООЛЧНЫ БААСЫГ ХАРСАНАА ХИЛААЧ .. МОО БААСАНЫ ИЗАН МИНЭ ЭЭ

Avatar

Mash zub 2025-05-08 202.21.121.146

Зөвөө зөв

Avatar

Иргэн 2025-05-08 103.212.117.30

Үнэн ба зөв намд санхүүжилт олгохгүй байх шийдвэр хамгийн зөв ба үнэн шийдвэр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж