"ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлсэн"

"ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлсэн"

"ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлсэн"

ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох 100,000 иргэний саналыг дэмжиж боловсруулсан хуулийн төслийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2025.05.08/мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Хоёр долоо хоногийн өмнө иргэн Шинэгэрэлийн санаачилгаар 100 мянган хүн ХХОАТ-ыг нэг хувь болгох саналыг дэмжиж D parliament сайт дээр цахим гарын үсгээ зурсан. Энэ гарын үсэг ердөө долоо хоногийн дотор цугларсан. Үүнийг хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүн бидний үүрэг. Тухайн үед бид энэ асуудлаар хэвлэлийн хурал хийж байсан. Түүнээс хойш ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг боловсруулсан. Улмаар нийтийн өргөдөл, гомдлын систем дээр байршуулсан. Одоогийн байдлаар боловсруулах шатандаа явна гэсэн статустай харагдаж байгаа. Иргэд үүнд саналаа өгөх, өөрсдийн шийдлээ хуваалцах бүрэн эрхтэй. Мөн бид өнгөрсөн тавдугаар сарын 05-нд өөрсдийн боловсруулсан ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байгаа. Өмнө нь ярьж байсанчлан татварын дарамт маш их байгаа. Үүнийг иргэд бүгд хэлж байгаа. Тиймээс орлого нь хүрэлцэхгүй байгаа иргэдээс өндөр татвар авч төсвийн зарлагад зарцуулдаг байдлыг зогсооё гэсэн зарчмын саналтай байгаа. Тиймээс ХХОАТ дотор байгаа зургаан төрлийн татварыг бүгдийг нь нэг хувь болгон бууруулах хуулийн төсөл санаачилсан байгаа. Хуулийн дагуу процесс явж дууссаны дараа УИХ-д даргад өргөн барина.

Хоёр сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ-ын 9 хувиа төрд хураалгалгүй авч үлдвэл 180 мянган төгрөг үлдэх юм. Энэ 180 мянган төгрөг иргэдэд бодит орлого болж хувирна. Ядаж шуудай гурил, уут будаагаа авна. Энэ мөнгө төрөөс төрсөн тэрбумтнуудад цайны мөнгө байх. Гэхдээ иргэдэд тийм биш.

2025 оны төсвөөр авч үзэх юм бол 2.5 их наяд төгрөгийн зөрүү гарна гэж ярьж байгаа. Энэ 2.5 их наяд төгрөгийг бүрдүүлэхэд маш амар, 2026 оны төсвийн орлогоо тооцоолохдоо энэ дүнг хасаад, татвар төлдөг 900 мянга орчим иргэнээс олох орлогоо 9 хувь бууруулж төсөвлөнө. Тэгээд төдий чинээ зарлагаасаа хасна гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой юм уу гэж асууж байна энэ бол боломжтой. Та бүхэн санаж байвал 2025 оны төсвийг хэлэлцэж байх үед 33.8 их наяд төгрөгийн төсөв оруулж ирсэн. Гишүүд үүнийг багасгах хүсэлт тавьсан. Сангийн сайд үүнийг танах боломжгүй гэж мэдээлж байсан ч Ерөнхийлөгч хориг тавьснаар долоо хоногийн дараа 33 их наяд болгоод оруулж ирж байсан. Сангийн сайд төсвийг танах хувилбаруудыг бэлдсэн байгаа гэж хэлж байсан.

Тиймээс энэ удаа ч гэсэн иргэдийнхээ нуруун дээрх ачааллаас бага ч болтугай бууруулахад Сангийн яам хувилбаруудыг нь тооцоолоод гаргаад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Иргэд ч мөн бидний боловсруулсан хуулийн төсөлтэй танилцаасай гэж хүсч байна" гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.179.201

ерөнхий сайд гэхдээ сонин байгаад байх юм угаасаа худлаа гар юмуу эсвэл дайснуудаа дийлэхгүй байгаа юмуу

Avatar

Зочин 4 цагийн өмнө 66.181.183.39

Маш зөв.дэмжиж байна.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.205

Оху-тай х***а манж л******д эвгүй бж бллхгүй гэдгээ ойлгоо шаацн л******д тэгсн тэгээгүй лалалр бдгиймаа.

Avatar

ZOCHIN 5 цагийн өмнө 139.5.219.227

МАН, ТҮҮНИЙ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД, МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДААР ДҮҮРСЭН ЭНЭ ТӨР ЗАСАГ БАЙГАА ЦАГТ ТАТДАР НЭМНЭ ҮҮ ГЭХЭЭС БУУРУУЛНА ГЭДЭГ ҮЛГЭР БИЗ ДЭЭ. ТАТВАР БУУРУУЛБАЛ ТЭДНИЙ ХУЛГАЙЛАХ МӨНГӨ НЬ БАГАСНА ШҮҮ ДЭЭ. 2016 ОНД 1-ч ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЖ ЗАСАГ АВЧААД ЯАЛАА, ШУУД 9 ТӨРЛИЙН ТАТВАР НЭМЧИХСЭН, ЭНЭ ЗАСГИЙГ ХАР, ХИЙЧНЭЭН ТАТВАР НЭМЭВ. ГЭХДЭЭ БАЯРМАА ЧИ ЗОРИГТОЙ, ГАНЦ ГИШҮҮН ГАНЦААРДАХГҮЙГ БИД ХАРСАН. ХӨӨЦӨЛДӨӨД ҮЗ. ХХОАТ-ыг 1% БОЛГУУЛЧИХВАЛ ЧАМАЙГ БҮХ НАСААР ЧИНЬ УИХ-д СУУЛГАЯ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.205

Төсв 35 их наяд гурв 4 зуун орд баялг хаа бн ийм гажиг хулгай шааж бхад уих зг тарж огцрх нь битги хэл цөөж ш*** естой бтл яаагад бгад бн х***а манж эзлцн бгаан ингж харгдж бга биз. Аймшгийх үмхий бузр л******д. Сэжгийн зулбасгууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж