ОХУ-ын Москва хотноо өнөөдөр (2025.05.08) дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргийг дарж чадсан 80 жилийн ойн арга хэмжээ болох гэж буй. Үүний хүрээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин холбоотон орны удирдагчдыг урьсан билээ. Кремлийн мэдэгдсэнээр, нийт 29 орны удирдагчид хүрэлцэн ирэх болсон. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лхагва гаригт (2025.05.07) Орост айлчлан ирсэн бөгөөд түүнийг тус улсын шадар сайд Татьяна Голикова хүндэт харуулуудын хамт угтан авчээ. Ши Жиньпин тавдугаар сарын 10 хүртэл тус улсад зочилж байгаа төдийгүй Хятад, Оросын хамтын ажиллагааг ахиулах хэлэлцээ хийх төлөвтэй байна.
"Bloomberg"-ийн мэдээлснээр, эл үеэр хоёр орны удирдагч нар удаан хугацаанд хойшлогдоод байсан Сибирийн хүч-2 хийн хоолойн асуудлыг сэргээн хэлэлцэж магадгүй.
Путин 2022 онд уг төслийг Ши Жиньпинд санал болгосон байдаг. Энэ нь Украиныг түрэмгийлсний дараа Европын зах зээлд эзлэх байр суурь, ашгаа нөхөж Хятадад байгалийн хий худалдаалах Оросын төсөл юм. Гэсэн хэдий ч Хятадын тал дотоодын үнээр худалдан авна гэж мэдэгдсэнээр Сибирийн хүч-2 төсөл хойшлогдоод буй. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалтын үеэр хоёр орны удирдагчид хэлэлцээг эцэслэн батлахгүй ч хэд хэдэн асуудлыг хөндөж, ярилцах юм байна.
Түүнчлэн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро уригдсан бөгөөд тэрбээр стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг хэлэлцээр нь Оросын хувьд Укрианыг түрэмгийлснээс хойш бусад оронтой хийсэн хамгийн сүүлийнх нь юм. Үүнээс өмнө Хятад, Хойд Солонгос, Ирантай ижил төстэй хэлэлцээр хийсэн аж. Мадуро бол Улаан талбайд болох цэргийн парадад уригдсан дэлхийн хорь гаруй удирдагчдын нэг юм. Гуравдугаар сард Путин түүнийг урьсан бөгөөд ёслолын арга хэмжээний үеэр эцэслэгдсэн гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдэж байжээ. Венесуэль улс социалист удирдагч агсан Уго Чавесын үед Оростой харилцаагаа бэхжүүлж байсан. Түүний залгамжлагч Мадуро энэ харилцаагаа үргэлжлүүлж, Оросын Украины эсрэг дайныг олон нийтэд дэмжсээр ирсэн.
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич Лхагва гаригт Москва руу ниссэн. Гэвч Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын нисэх онгоцны буудалд цохилт өгсний улмаас Вучичийн сууж явсан онгоц яаралтай буулт хийж, нислэгээ хэдэн цагаар хойшлуулахаас өөр аргагүй болсон байна. Сербийн "Informer" сонины мэдээлснээр, Вучичийн онгоц Москва руу явах зөвшөөрөл хүлээж байхдаа Бакуд яаралтай буулт хийжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Москва дахь Сербийн Элчин сайдын яам түүнийг Пүрэв гариг гэхэд хүрэлцэн ирнэ гэж мэдэгдсэн байна.
Москвад болох Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 29 удирдагч оролцоно гэж Кремль Мягмар гаригт мэдэгдсэн. Үүнд Ши Жиньпин, Николас Мадуро болон Александр Вучичээс гадна Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва, Словакийн ерөнхий сайд Роберт Фико нар уригдсан. Удирдагч, өндөр албан тушаалтан нь хүрэлцэн ирэх нь батлагдсан бусад улсыг дурдвал Индонез, Буркина Фасо, Босни, Египет, Зимбабве, Ирак, Конго, Мьянмар, Куба, Этиоп, Экваторын Гвинейн удирдагчид, мөн Төв Ази дахь Оросын эртний холбоотнууд багтжээ.
Армени болон Азербайжаны удирдагчид оролцох төдийгүй олон улсад тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй Гүржийн Оросыг дэмжигч хоёр бүс нутаг болох Өмнөд Осет, Абхазийн тэргүүн нар айлчлах нь батлагдсан. Кремлийн гадаад бодлогын туслах Юрий Ушаковийн мэдэгдсэнээр, цэргийн парадын үеэр Хятад, Египет, Вьетнам, Мьянмар болон хуучин ЗХУ-ын хэд хэдэн бүгд найрамдах улс зэрэг гадаадын 13 орны цэргүүд Улаан талбайд жагсах болно. Эл үеэр Украины эрх баригчид гадаадын цэргүүдийг дайнд оролцохгүй байхыг анхааруулж, Оросын цэргүүдтэй зэрэгцэн жагсах нь хамтарч, хариуцлагыг эн тэнцүү үүрнэ гэдгийг үзүүлж байна гэж буруутгажээ.
зочин 1 минутын өмнө 66.181.160.10
Оросын ард түмэнд Ялалтын баярын мэнд хүргэе. Түүхийг ард түмэн бүтээж, зуу зуун жилээр дурссан санаж, тэмдэглэх болно.
Нэргүй 1 минутын өмнө 202.9.41.41
Монгол улс фашизмыг дарахад анхнаас нь оролцсон учир баярын парадад оролцох ёстой орныг нэг мөн. Монголчууд 1941 оны 6-р сарын 22-ны өдөр фашист Германд дайн зарлаж байсан түүхтэй. Мөн 1945 онд алс дорнодод японы милатаристуудыг дарахад Монголын арми оролцож Бээжин хүртэл давшиж байсан. Түүх хуучраагүй.
Нэргүй 2 цагийн өмнө 192.42.116.218
Америкийн ТНБД бас ирж оролцохоор болсон, Аугаа Их Ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг Орос Монголын ард түмэндээ хүргэе! Сайхаан сайхан.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.47.14
Оросын Ерөнхийлөгч Путин манай У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг хүндэтгэн хүлээн авч, ТВ-р бүрэн дүүрэн харуулж байна шүү. Харин элбэгдоржийг 1 удаа ялалтын ойд очиход Оросын ТВ дүрсийг нь тоож харуулаагүй өнгөрч байсныг сайн санаж байна.
зочин 2 цагийн өмнө 66.181.160.70
Тэгсэн тэгсэн.. Хүрэлсүх таалагдаж л дээ .Путин одоо "ардчилсан улсын ерөнхийлөгчөөс хэрхэн дарангуйлагч болдгийг " Хүрэлсүхэд зааж өгнө !!..Бид тун удахгүй Хүрэлсүхийнхээ цээж зургийг бариад баяр болгоноор нульмас асгаруулан жагсдаг болноо !!!. гоёдоо
OP 20 минутын өмнө 103.168.34.139
HAHA O