Бямба гаригт дараах замуудыг хаана

Бямба гаригт дараах замуудыг хаана

Бямба гаригт дараах замуудыг хаана

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон-2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-ны Бямба гаригт зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах зохицуулалт хийнэ. Тодруулбал,

Сүхбаатар дүүрэг

  • Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тауэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;

Чингэлтэй дүүрэг

  • Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар – Цэцэг төвийн уулзвар – Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;

Чингэлтэй, Баянзүрх дүүрэг

  • Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;

Баянзүрх дүүрэг

  • Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:

  • Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

Түүнчлэн “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийн хүрээнд 20 км-ийн засмал замын уралдаан 06:00-18:00 цагийн хооронд болно.

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг

  • Их сургуулийн гудамж чиглэлд: Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урдаас гараа гарч “Галлериа Улаанбаатар” уулзварыг хойшоо өнгөрөөд Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвар хүртэл;

Сүхбаатар дүүрэг

  • Ж.Самбуугийн гудамж чиглэлд: Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвараас зүүн тийш Чингис хааны музейн уулзвар хүртэл;
  • Сүхбаатарын гудамж чиглэлд: Чингис хааны музейн зүүн талын уулзвараас хойшоо эргээд Метромолл их дэлгүүрийн уулзвар хүртэл;
  • Бага тойруу чиглэлд: Метромолл их дэлгүүрийн уулзвараас зүүн тийш баруун эргээд Новотел зочид буудлын уулзвар хүртэл;
  • Их сургуулийн гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай чиглэлд: Новотел зочид буудлын уулзвараас баруун тийш урагш эргэж Монгол Улсын их сургуулийн I байр, “Галлериа Улаанбаатар” дэлгүүрийн баруун талын уулзваруудыг дамжин Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 5 цагийн өмнө 139.5.216.78

Хотын захиргаа нь яахмагт оччоод тэр хавиараа хаагаач

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.251.130

ядаж газрын зураг дээр тэмдэглээд оруулчихгүй дээ.

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.166.196

Хэрэгтэй хэрэггүй шалтгаанаар зам хаадгаа больмоор, зам засвар бол яах вэ зайлшгүй гэж болох, энэ олон шоу цэнгээн, хоосон хэлбэрдсэн арга хэмжээгүүдээс болж зам хаадаг ч дэмий л юм

Avatar

з 7 цагийн өмнө 202.126.89.19

УЛААНБААТАР ХОТЫН АЖИЛ ТӨВӨӨРӨӨ ДАМЖИЖ ЯВДАГ БАЙЖ ТӨВИЙН ГУДАМЖАА ДАНДАА ХААХ ЮМ АА. УРАЛДААНАА ХОТООС ГАРГААД ХИЙЖ БОЛДОГҮЙ ЮМ УУ НИЙСЛЭЛИЙН ДАРГА НАР ХОТЫН ТӨВӨӨС ХОЛДВОЛ ҮХЧИХГЭЭД БАЙНА УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж