Г.Тэмүүлэн: Сангийн яам 2025 оны төсөвт гурав дахь удаагаа гар хүрч байна

LiveГ.Тэмүүлэн: Сангийн яам 2025 оны төсөвт гурав дахь удаагаа гар хүрч байна

Г.Тэмүүлэн: Сангийн яам 2025 оны төсөвт гурав дахь удаагаа гар хүрч байна

УИХ-ын чуулганы ээлжит /2025.05.08/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

10 : 47
2025-5-8

"Хуулийн хулгай гэдэгтэй адилхан хулгай үргэлжилсээр л байна"

Бат-Эрдэнэ 126 гишүүнтэй парламент намрын анхны чуулган (28)

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Жил бүр л аудитын дүгнэлт гардаг. Гэхдээ хэрэгжихгүй байгаатай холбоотой асуудлууд л байсаар. Яагаад хэрэгжихгүй байгаа вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой байна. Аудитын байгууллага хатуу арга хэмжээ авахгүй байгаа болохоор л дараа жилүүдэд нь энэ алдаа дутагдал давтагдаж байна. 

Давтагдаад байгаа учраас Монгол Улсын сан хөмрөг, тогтолцоо, санхүү, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байна. 

Хуулийн хулгай гэдэгтэй адилхан хулгай үргэлжилсээр л байна. Хатуу арга хэмжээ авч явсан бол сангуудын асуудал тухайн үедээ зогсчих боломжтой байсан. 

Гурван яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай хүн Ерөнхий аудиторт томилогдох гэж байгаад баяртай байна. Цаашид  Энэ гурван яамтай холбоотой асуудал орж ирнэ. Үүн дээр ноён нуруу гаргаж, хараат бус ажиллаарай. Аудитын зөвлөмжийг хэрэгждэг байх тал дээр анхаараарай гэдгийг л аминчлан захимаар байна:

10 : 21
2025-5-8

"С.Магнайсүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн дөрвөн оролцогч, нэг ажиглагч иргэн оролцсон"

Г.Дамдинням

Төсвийн байнгын хорооны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудирторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Монгол Улсын ерөнхий аудирторын албан тушаалд С.Магнайсүрэнг нэр дэвшүүлснийг УИХ-д санал болгосон. Нэр дэвшигчийн сонсголыг тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж, Төсвийн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигч С.Магнайсүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн дөрвөн оролцогч, нэг ажиглагч иргэн оролцлоо.

Нэр дэвшигчийн сонсгол оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Нэр дэвшигчийн сонсголын тайланг УИХ-ын цахим хуудаст байршуулан УИХ-ын дарга болон нийт гишүүдэд хүргүүлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж, үг хэлээгүй болно. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудирторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүд дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхэд аудитын байгууллага үндсэн гол үүрэгтэй. Үндсэндээ төрийн санхүү болон төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхэд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд аудитын байгууллага хараат бусаар ажиллаж, мэргэжлийн  дүгнэлтий гаргаж, үр өгөөж, ил тод байдлыг сайжруулахад мөн дотоод хяналт шалгалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Тиймээс миний хувьд шинэ удирдлагыг мэргэжлийн хүн учир сайн ажиллах байх гэж бодож байна. 

Гэхдээ шинэ удирдлага Сангийн яам, сайд Засгийн газраас хараат бус ажиллах ёстой шүү!.

Онцгойлон хэлж байгаа нь учиртай.Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. Их онигоотой зүйл боллоо. Аудиторт томилогдох гэж буй нэр дэвшигч болон УИХ-ын нийт гишүүд үүнийг сайн анхаараарай. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн энэ хуулийн төслийг үндсэндээ Сангийн яам бусдаар гар хөл бариулж хийсэн байна. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм шигээр 40 орчим гишүүнээр гарын үсэг зуруулсан байна. Төсвийнхөө өр зээлийг гадна гаргах хуулийн төслийг хийж байгаа юм байна. 

Бид тэр гадаад зээлийг ямар ч нэрээр нэрлэсэн ч, өөрсдийгөө хэчнээн хуурсан ч, өр зээлээ төлөх л нөхцөл байдал үүснэ.

Нэгд,  Сангийн яам мэдэхгүйгээр нь далимдуулж УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж, хуулийн төсөл оруулж буйгаа боль. Сангийн яам бол хуулийнхаа хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна. 2024 оны төсвийн тодотголыг яг ийм байдлаар хийсэн. Одоо 2025 оны төсөвт тодотгол хийхдээ яг энэ аргаараа хийж байна. Хуулийн хулгайгаар. Үндсэндээ 2025 оны төсөвт гурав дахь удаагаа гар хүрч байна. Та нар энэ асуудалд зөв зарчмаар нь хандаарай. 

Магадгүй би буруу жишээ хэлэх гэж байж мэднэ. 10 орчим жилийн өмнө өрийг өглөг гэдэг үгээр солих саналыг нэг гишүүн гаргаж байсан. Үүнээс ч долоон дор зүйл болж байна гэж харж байна.  Хэчнээн хуулийн нэр томьёог өөрчилсөн ч  зээлээ эргүүлээд төлнө. Сангийн яамныхны энэ тэнэглэлээр бол Монгол Улсын өртэй айл бүр зээлээ өрхийнхөө данснаас хасаад, өр зээлгүй юм шиг нүдээ аниад  хэсэг явах юм байна л даа. Тэгээд улс эх орноороо, айл өрхөөрөө дампууралд орох юм байна. Ийм зүйлийг хийж болохгүй.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муудсан. Үүнийг бид засах ёстой. Төсөв санхүүгийн байдал хүндэрлээ. Ард түмний амьдрал хэцүү байна.

Тиймээс Сангийн яам ийм байдлаар эдийн засагт хандахаа боль.

10 : 12
2025-5-8

Өнөөдөр гурван асуудал хэлэлцэнэ

UIH gishuud havriin chuulganii neelt (23 of 35)

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах хоёр асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  1. Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ
  2. Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  3. ууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд 

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлж, С.Магнайсүрэнг түүний оронд томилохоор болоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.164.157

Тэмүүлэн зөв ярьж байна энэ Жавхлангийн тороолууд хүн гүтгэх ээ боль

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 124.158.126.132

Тэмүүлэн зөв юм ярьж байна

Avatar

МАН нам 4 цагийн өмнө 202.9.46.98

Данх, нянбактёр нар 25 оны төсөвт дахиад зөндөө гар дүрнэ, бүр боожгойгоо ч дүрнэ.

Avatar

ИРГЭН 5 цагийн өмнө 202.21.127.62

ГАНЗОРИГ ЭРДЭНЭТЭЭС ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН ОДОО ХҮҮ НЬ САЙД БОЛООД ХУЛГАЙ ХИЙХ ГЭЭД САНДАРЧ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 45.117.35.8

Тэмүүлэн зөв л ярьж байна ш дээ. Хаана хулгай байна тэнд л Жавхлангийн хүмүүс байна.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.168.8

Ганзоригийн хүү Тэмүүлэн Сангийн сайд болчих санаатай л Жавхланг дандаа боорлож байдаг бололтой. Аавынхаа идэж уусан мөнгөөр УИХ-ын гишүүгн боллоо. Одоо болноо хүү минь. Та нарт Монголын ард түмэн өргүй.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.141

Эрднэтийн хулгайч Ганзоригийн хүү Тэмүүлэн чамайг зөөлөн суудалтай тарган цатаглан амьдруулах гэжммалчдын нийгмийн даатгалыг гэмгүй би төлөлцөх хэцүү бна

Avatar

Мөнх 7 цагийн өмнө 202.55.188.100

Тэмүүлэн гишүүн маш зөв харж хэлж бн энэ Жавхлан дэндүү даварч бн төсвөөр ингэж тоглож болохгүй хууль зөрчиж бн засаг их хурлын дэар гархаар яадгыг яруу тод харуулж бнда

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 104.28.68.89

Temyylen mash zov ym yarisan baina.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.57.93.121

үг үсэгээ нэг зөв алдаагүй бичиж чадахгүй манай энэ сэтгүүлч нар монгол хэлэндээ 0 байснаа харуулах юм хууль тогтоомж юмуу эсвэл ууль шувуу юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж