НЭМЭЛТ:
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарч байх тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Д.НЯМХҮҮ НАРЫН ХЭРГИЙГ ХАМГИЙН СҮҮЛД ХЭЛЭЛЦЭНЭ
ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын хэрэг дээр прокурорын бичсэн эсэргүүцлийг өнөөдөр /2025.05.08/ Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэнэ. Нийт 21 гомдол хэлэлцэхээр товлосон бөгөөд энэ хэрэгтэй холбоотой гомдлыг хамгийн сүүлд хэлэлцэх дараалалтай байна. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 1354 дүгээр цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай, Д.Нямхүү, Д.Бархүү нартхолбогдох хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх юм.
Давж заалдах шатны шүүхээс ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү тухайн үедээ “Давж заалдах шатны шүүхээс цагаатгасан шийдвэр гаргалаа. Намайг өнгөрсөн гурван жил идэж, ууснаараа дуудуулж сэтгэл санааны хүнд нөхцөлд байлаа. Цар тахлын үед дайны фронтод байгаа хүн шиг ажилласан. Одоо ингээд буруутан болсондоо харамсдаг. Би тэр аппаратыг ашиглаж хүний амь аварсныхаа төлөө ялтан болоод сууж байна” гэдгийг хэлж байв.
Мөнхтуяа 5 цагийн өмнө 202.5.202.130
Их будилайнтай хүн дээ дараа гэгээнтэн шиг ариухан болчих бий. 365 хоногийн талд нь гадаадад, халдвартын засвар, ковидын үеийн худалдан авалт гээд
Нэргүй 5 цагийн өмнө 202.5.202.130
Хэрэг нь удаж байгаад Нямхүү гэгээнтэн ямар ариухан амьтан болчих бий дээ. 365 хоногийн талд нь гадаадад төсвийн мөнгөөр зугаалж, коведийн үед Халдвартын нэг хэсэг газрыг засаад тэрүүгээр сайд дарга нарыг оруулж гаргаад бусад нь тааруухан үйлчилгээтэй эмнэлэг байсан
Нэргүй 8 цагийн өмнө 139.5.219.222
809555877
Нэргүй 8 цагийн өмнө 139.5.219.222
VANXANDI80955876