Хүүхдийн баяраас өмнө паркт 5 шинэ тоглоом ашиглалтад орно

Хүүхдийн баяраас өмнө паркт 5 шинэ тоглоом ашиглалтад орно

Хүүхдийн баяраас өмнө паркт 5 шинэ тоглоом ашиглалтад орно
default

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК буюу парк цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Тухайлбал, парк өнгөрсөн сараас 18 тоглоомтойгоор энэ жилийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнд:

  • Дээрэмчний онгоц
  • Гинжит
  • Алсыг хараг
  • Робот
  • Мөргөлддөг машин гэх мэт хүмүүсийн хамгийн их үйлчлүүлдэг 18 тоглоомтойгоор энэ жилийн нээлтээ хийсэн.

Тэд мөн аюулгүй, хоггүй, цэвэр ногоон орчин бүрдүүлэхийг зорилго болгодог. Үүний хүрээнд өглөө бүри усалгаа цэвэрлэгээ хийж бүх тоглоомын аюулгүй бүрэн шагаж, тестэлж, хөдөлмөр, аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсаны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Дэлхийн 120 улсад хөдөлгөөнт тоглоом нийлүүлдэг албан ёсны эрх бүхий үйлдвэрлэгч компанитай хамтран ажилладаг парк энэ жил хамтын ажиллагааны хүрээнд  эх үрсийн баярын өмнө таван тоглоом ашиглалтад оруулахаар болжээ. Үүний хүрээнд мөөг болон GALAXYгэсэн хоёр шинэ тоглоом ирэх Бямба гаригт буюу энэ сарын 10-нд ашиглалтад орох нь.

ШИНЭ 2 ТОГЛООМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗОРИУЛАН 100 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОХ EXTREME БАГЦЫН ТАСАЛБАРААС ДЭЭЖ БОЛГОН БЭЛЭГ БАРИХ ЮМ БАЙНА.

ТА БҮХЭН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ПАРКИЙГ ЗОРИН ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.

УРИАЛГА:

ПАРКИЙН ТАЛБАЙД БЯЦХАН ДҮҮ НАР МААНЬ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ТУЛ ТЭДНИЙ  АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ҮҮДНЭЭС ДУГУЙ, СКҮҮТЭР, СУРРОН ГЭХ МЭТ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-08 103.57.95.196

Цагийн хуваариар ажил нь 10 цагт эхэлнэ гэсэн ч өдөр 12 цагт очиход ажил нь эхлээгүй, тоглоомууд нь сул зогсож байдаг. Маш их хүмүүс тоглох гээд хүлээж байдаг ч их үд болчихсон байхад ажилчидынх нь бараа сураг ч үгүй.

Avatar

Нэргүй 2025-05-08 103.168.34.211

МАРТЫН 8 ныг 90 ээд оны дундуур тэмдэглэхээ больсон хэдэн жил ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР буюу 6сарын 1 ний ХҮҮХДИЙН БАЯРыг МАРТЫН 8 ны ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР тэй нэгтгэж ЭХ ҮРСИЙН БАЯР болгож нэгтгэсэн байдаг юм…дараа нь .2000 аад онд МАРТЫН 8 ныг эргэн сэргээж тэмдэглэлт өдөрт оруулсанаар 6 сарын 1 ний өдрийг буцаад ЭХ ҮРСИЙН БАЯР гэхээ болиод хуучинаар нь ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР болсон шүү дээ сэтгүүлчээ.

Avatar

negrit xsgyiCJNr 2025-05-08 50.147.160.114

yun parking baliar togloom, ardbarsyg chin
kitadyydtai shaaltsaad baugaan bishyy.blr XToz.

Avatar

Нэргүй 2025-05-08 202.21.111.58

үг үсгийн алдаагаа сайн шалгавал зүгээр байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж