Хойд Америкийн цахим спортын байгууллага "Team Liquid"-ийн "League Of Legends"-ийн багт монгол тамирчин Ө.Ганбат буюу "Yuuji" нэгджээ. Залуу, өсөх ирээдүйтэй "jungler" роль дээр тоглодог тэрбээр тус багийн зургаа дахь тоглогч болсон бөгөөд энэ улирлыг дуустал солонгос тамирчин "UmTi"-тай сэлгэж тоглох аж.
"Yuuji"-ийн "Team Liquid"-тэй байгуулсан гэрээ 2026 оны арваннэгдүгээр сард дуусах гэнэ.
"Yuuji"-ийн хувьд Хойд Америкийн Чалленжерс лигт тун сайн тоглож, хоёр дараалан тэмцээний шилдгээр тодорч байжээ. "FlyQuest" багийн академиас гарч ирсэн түүний хувьд "DarkZero" багийн бүрэлдэхүүнд байхдаа өөрийгөө хангалттай харуулж, том багуудын хараанд өртжээ.
"Team Liquid"-ийн ахлах дасгалжуулагч "Spawn" ярихдаа "Yuuji-г багтаа авчирсандаа үнэхээр баяртай байна. Түүнийг багт шинэ санаа, харах өнцөг авчирна гэж бодож байна. Тэр өөртөө итгэл дүүрэн тамирчин. Сүүлийн жилүүдэд түүнийг Хойд Америкийн Чалленжер лигт гайхалтай амжилттай тоглохыг хараад л түүнийг багт ирээд нөлөө үзүүлэх юм байна гэж бодсон" гэжээ.
Холбоотой мэдээ