Дархан аваргуудыг давсан Арсенал Парист бүдрэв

Дархан аваргуудыг давсан Арсенал Парист бүдрэв

Дархан аваргуудыг давсан Арсенал Парист бүдрэв

УЕФА Аваргуудын лигийн 2024-2025 оны улирлын финалд тоглох хоёр багийн нэр бүрэн тодорлоо. Орон нуггийн цагаар өчигдөр/2025.05.07/ Парис хотноо талбайн эзэн ПСЖ болон Английн Арсенал багууд нэгийгээ үзэв. Эхний тоглолт Лондон хотод болоход ПСЖ 1-0 гэсэн харьцаатай хожсон билээ.


Тоглолтын онцлох үйл явдлууд

  • 4′: Доннарумма Мартинеллигийн цохилтыг хаав
  • 8′: Одегар аюул тарив
  • 17′: Кварацхелияагийн цохилт шон онов
  • 27′: Фабиан Руйз эхний гоолыг оруулав
  • 64′: Сакагийн цохилтыг хаав
  • 69′: Райа Витиньагийн торгуулийг цохилтыг хаав
  • 72′: Хакими багийнхаа тэргүүллийг баталгаажуулав
  • 76′: Сака багтаа найдвар бэлэглэв

Хэдий Арсенал талбайдаа хожигдсон ч бүх зүйл дуусаагүй байсан. ПСЖ-ийг талбайд нь дор хаяж ганц гоолоор л хожиход л хангалттай байлаа. Дархан аварга Реал Мадридыг сөхрүүлсэн тэдэнд ПСЖ-ийг талбайд нь буулган авна гэдэг биелэгдэшгүй даалгавар биш. Гэвч тэд чадсангүй.

ПСЖ-ийн итали хаалгач Жианлуижи Доннарумма хаалгандаа гоол алдах дургүй байв. Арсенал тоглолтын эхнээс л даалгавраа ойлгож, гоол хийх гэж улайрсан. Харамсалтай нь Доннарумма дийлдсэнгүй. Нөгөө талд эхний тоглолтын гол баатар Усман Дембеле бэртлийн улмаас энэ тоглолтыг сэлгээнээс эхлүүлсэн. Энэ утгаараа ПСЖ-ийн довтолгоог суларлаа гэж санасан ч үгүй байжээ. Фабиан Руйз тоглолтын эхний гоолыг оруулав.

ПСЖ-ийн дундын шугамын гурвал болох Жоао Невеш, Витиньа, Фабин Руйз нар энэ улирал үнэхээр гайхалтай байгаа.

Арсеналын даалгавар улам хүнд болж, эхний үе завсарлав. Хоёрдугаар хагаст ч байдал дээрдсэнгүй. Торгуулийн цохилтыг ПСЖ-д бэлэглэж, азаар Райа цохилтыг нь хаажээ. "Их буучид"-аас Сака гоолын боломж эрэлхийлж, Доннарумма болон түүний хамгаалагчидтай тулж байлаа. 

72 дахь минутад Ашраф Хакими эцсийн цэгийг тавьж, Арсеналын цом хүртэх мөрөөдлийг үгүй хийлээ. Түүний гоолоос удалгүй Сака санасандаа хүрсэн ч хэтэрхий оройтсон байв. Тоглолт ПСЖ-ийн ялалтаар өндөрлөж, Месси, Мбаппе, Неймарын эрин үед бүтээж байгаагүй даалгавраа Энрикегийн залуус хийж, финалд хүрч чадлаа.

Дээрх тоглолтын шилдгээр Ашраф Хакими тодорчээ.

Тоглолтын дараа Арсеналын дасгалжуулагч Микель Артета:

-Багаа Европын шилдэг багуудын нэгийг эсрэг ингэж тоглохыг харахад бахархал төрлөө. Парист хийсэн тоглолт маань гайхалтай байлаа. Хэрэв бид хожихыг хүссэн бол тэр хаалгыг онгойлгохын тулд юу хийх ёстой байсан юм бэ? Зарим үед эсрэг багтаа баяр хүргэх хэрэгтэй.

ПСЖ-ийн дасгалжуулагч Луйс Энрике:

-Бидний хичээл зүтгэл, хүсэл зориг энэ тоглолтыг уйдаагаагүй гэж бодож байна. Арсенал энд ялах гэж ирсэн Үүнийгээ ч эхний хагаст хангалттай харуулж, тоглолтыг өөрсдийнхөө талд эргүүлж байлаа. Тэд бөмбөгтэй, бөмбөггүй үед маш сайн тоглож, биднийг зовоож чадлаа. Тэд асуудал тарилаа.

Тавдугаар сарын 31-ний өдөр Германы Мюнхен хотноо Интер Милан болон ПСЖ багууд финалд тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 7 цагийн өмнө 103.57.92.159

жил болгон явагддаг сүүлдээ улирал болгонд явагддаг бөгөөд нэр хүндгүй болсон нэг ийм тэмцээн байдаг юм ! зарим нь 15 түрүүлж байх шиг !

Avatar

Зочин 8 цагийн өмнө 66.181.166.196

Арсенал харин ч сайн явлаа, ер нь аваргуудын лиг бол хэн дуртай түрийний бөөс шууд нэвт гүйгээд аварга авдаг тэмцээн биш л дээ, өндөр шатанд хэд хэд хожигдож юм үзэж туршлага сууж байж финалдана, финалд хожигдож бас үзэх хэрэгтэй, тэгж байж аварга гэж ярина шүү дээ, аваргуудын лигт тогтмол дээгүүр тоглодог багуудын сэтгэл зүй ч Арсенал мэтээс шал өөр ш дээ

Avatar

Зочин 8 цагийн өмнө 202.126.90.85

Ойлгомжтой ш дээ, Арсеналын Үнсгэлжингийн үлгэр удаан үргэлжлэхгүйг бүгд л мэдэж байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж