Ромын шинэ папыг сонгох санал хураалт өнөөдөр /2025.05.07/ эхлээд байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн католик шашны кардиналууд 267 дахь папын төлөө саналаа өгөх юм. Нийт 133 кардинал оролцох санал хураалт магадгүй урьд өмнө болж байгаагүй хамгийн том, хамгийн таамаглашгүй санал хураалт болох төлөвтэй байна.
Одоогоор эхний удаагийн нэг л санал хураалт явагдсан.
Папын суудлын төлөө 10-20 нэр дэвшигч өрсөлддөг. Санал хураалтын явц маш нууцлагдмал байдаг, гэнэтийн нэр дэвшигч орж ирэх боломжтой байдаг зэргээс шалтгаалаад тодорхой тоо хэлэх боломжгүй байдаг аж. Мөн явцын дүнг зарлах боломжгүй байдаг.
Энэ жилийн тухайд голлох 10 нэр дэвшигч байна. Тэдгээр нь:
Pietro Parolin – Итали
Matteo Zuppi – Итали
Luis Antonio Tagle – Филиппин
Peter Turkson – Гана
Fridolin Ambongo – Африк, Конго
Jean-Marc Aveline – Франц
Pierbattista Pizzaballa – Итали/Израиль
Péter Erdő – Унгар
Robert Sarah – Гвиней
Robert Prevost – АНУ, Перу гаралтай
Санал хураалтыг өглөө хоёр, үдээс хойш хоёр гэх зарчмаар пап сонгогдох хүртэл явуулдаг. Пап сонгогдох хүртэл санал хураалтыг үргэлжлүүлдэг учир заавал хэдэн өдөр гэж тогтсон хугацаа байхгүй. Санал хураалт бүрийн төгсгөлд Сикстин сүмийн дээр суурилуулсан яндангаас утаа ялгарна. Хэрвээ утаа хар өнгөтэй байвал санал хураалтаар ямар ч шийдвэр гараагүй гэсэн үг. Цагаан өнгөтэй бол шинэ папыг сонгочихсон гэсэн үг.
Сонгууль гурав хоног дараалан сунжирвал кардиналууд нэг өдөр завсарлага авна.
Пап Францисыг хэн залгамжлах вэ гэсэн таамаг түүнийг нас барахаас ч өмнө өрнөж байсан. Одоогоор АНУ-ын кардинал Роберт Превостыг хамгийн өндөр магадлалтай гэж таамаглаж байна. Пьетро Паролин мөн магадлалтай ч дэлхийн 1.4 тэрбум католик шашинтныг удирдахад хэтэрхий уйтгартай дипломатч нэгэн гэгддэг. "Азийн Францис" хочит, Филиппиний шинэчлэгч Луис Антонио Тагл мөн магадлал өндөртэй байна.
Санал хураалтын үеэр кардиналуудаас гадна сүм доторх үйлчилгээний ажилчдаас эхлээд бүх хүн нууцыг чандлан сахих тангараг өргөсөн байдаг. Энэ үеэр мөн сүмийн гадна доторх интернет сүлжээг ч хязгаарлах арга хэмжээ авдаг.
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.141
Эд нар нар дэлхийг тойрдог гэдэг дээрээ одоо байгаа юу
Нэргүй 8 цагийн өмнө 202.55.188.93
Манай улсад суугаа католик шашны кардинал нэрээ дэвшүүлсэн биз дээ