Хаврын цэнхэр өдрүүдийн нэг. Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчим хөл, хөдөлгөөн нэлээд байх ажээ. Дотогш орвол мөн л хүн ихтэй байв. Гоо сайхан, жимс, гэр ахуйн барааны лангуунуудад хүн харьцангуй бага байх бол өргөн хэрэглээний барааны лангуунуудад хүмүүс хамгийн их үйлчлүүлж байгаа нь гарцаагүй өдөр тутмын хэрэгцээ гэлтэй. Худалдан авалт хийж буй иргэдийг ажвал дийлэнх нь гоймон, ургамлын тос, гурил хүнсний ногоо авсан харагдана.
Үйлчлүүлэгчдийн асуултад төвөгшөөлгүй хариулах шалмагхан хөдөлгөөнтэй, улбар шар хормогч зүүсэн Тунгалагтамир бүсгүй "Бөмбөгөр" худалдааны төвийн хүнсний лангуу түрээслээд 10 гаруй жил болж байгаа аж. Он гарсаар өргөн хэрэглээний барааны үнэ өдөр бүр өсч байгаа гэнэ. "Сүүлийн хоёр өдөр хүн хүн ихтэй байна. Яагаад гэвэл сар бүрийн 5, 20-нд иргэдийн цалин буудаг. Сар бүрийн 1-нд тэтгэвэр буудаг. Энэ үед худалдан авалт нэмэгддэг юм.
Бусад үед орлого орохгүй өнжих нь бий. Сүүлийн үед Орос улсаас орж ирж байгаа барааны үнэ нэлээд нэмэгдэж байгаа. Ургамлын тосны үнэ маш их нэмэгдсэн. Таван литртэй тос 28000-32000 төгрөг гэж байна. Гоймонгийн үнэ бас нэмэгдсэн. Цайнууд олон төрлөөрөө олдохоо больсон. Гурил, будаа, гоймон хүний өдөр тутмын хэрэгцээ болохоор тэгээд өөрсдийнхөө хэрэглээнд тохируулаад авдаг. Иргэдийн амьдрал үнэхээр хүндэрч байгаа шүү.
Эгч нь энд 10 гаруй жил сууж байгаа хүний хувьд мэднэ. 2,3 жилийн өмнө 100 мянган төгрөгт гурил, будаа тос давс сахар гээд бараг сарын хэрэглээгээ авчихдаг байлаа. Одоо бол 100 мянган төгрөгт 7 хоногийн хэрэглээг л авч байна. Алхам тутамд л татвар авна гэх юм. Авто зам ашигласны төлбөр, тээврийн хэрэгслийн татвар зэргийг нэмлээ тэгээд зорчуулж байгаа замаа хар л даа. Авч байгаа шигээ эргээд ард иргэдээ боддог болоосой гэж бодох юм. Даанч бидний үгийг сонсдог хүн алга"
Будаа сортоосоо шалтгаалаад 5 кг нь хамгийн хямд нь 18 мянган төгрөг бол дээд тал нь 32 мянган төгрөг гэж байв. Мөн сакура будаа нэлээд өндөр үнэтэй зарагддаг буюу 5 кг нь 45-50 мянган төгрөгийн үнээр зарагддаг учраас төдийлөн иргэд нэг их худалдаж авдаггүй аж.
Гурилын хувьд сүүлийн саруудад үнэ нь нэмэгдээгүй гэнэ. Алтан тариа үйлдвэрийн гурил хамгийн өндөр үнэтэй байдаг аж.
Харин Дорнод, Хурх гэсэн гурилууд арай хямд үнэтэй зарагддаг тул иргэд хамгийн их худалдаж авдаг юм байна. Тухайлбал, алтан тариа гурил 5 кг- 11000, 10 кг – 30000, 25 кг нь 70 мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл улаанбаатар гурил 5 кг-12500, 10 кг- 25000, 25 кг- 55000 төгрөгийн үнэтэй байлаа.
САРД ЗӨВХӨН МАХАНД 400 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
Иргэн Даваадалайгийн гэр бүл ам бүл 7-уулаа амьдардаг. Сард хүнсний бүтээгдэхүүндээ 700-800 мянган төгрөг зарцуулдаг байна. Олуулаа учир гурилаа 25 кг-аар нь худалдан авдаг аж. Энэ нь сардаа арай гэж хүрдэг гэнэ. Тэднийх маханд хамгийн их мөнгө зарцуулдаг юм байна. Тэрбээр"сард хоёр удаа хүнсээ хувааж авдаг. Ингэхдээ цалин буусан өдрөө хүнсээ бөөндөж авна. Эхний цалингаасаа гурил будаагаа авсан бол дараагийн цалин буудаг өдрөө махаа, бусад өргөн хэрэглээний бараагаа авдаг. Маханд хамаг мөнгөө зарцуулж байна. Ам бүл олуулаа болохоор мах их орно. Нэг килограмм махыг хоёр хоногт л хэрэглэдэг. Үхрийн мах өнгөрсөн долоо хоногт 22940 төгрөг байсан харин өнөөдөр үхрийн цул мах 24 мянга болж нэмэгдсэн байгаа юм.
Ам бүл олуулаа болохоор нэг кг махыг хоёр хоног хэрэглэдэг. Сард маханд 400 орчим мянган төгрөг зарцуулж байна даа.
Жилийн өмнө 4200 байсан сүүний үнэ одоо 4700 төгрөг гэж байна. Гурилан бүтээгдэхүүний үнэ бүр нэлээд нэмэгдсэн. Юмны үнэ нэмэгдсэн л бол хямдарна гэж байдаггүй гэлээ.
Нэгнийхээ цалингаас зээл, тог, цахилгаан, гар утас, зурагтын гээд бусад төлбөр тооцоогоо хийчихнэ. Харин нэг цалингаараа хүнсээ авна. Хоёулаа нийлээд 3 орчим сая төгрөгийн орлоготой байхад хэрэглээндээ зарцуулаад хуримтлуулж чадахгүй л байгаад байна даа. Тэгээд хүний хэрэглээ барагддаггүй юм. Талх, боорцог ихэнх айлын өглөө, өдрийн хэрэглээ. Өдрийн цайнд л гэхэд 20 мянган төгрөг зарцуулж байна шүү дээ. Энэ маягаар өдөр хоног өнгөрч байгаа юм даа. Ихэнх айл манайх шиг л байдаг байх гэж бодож байна даа гэж инээмсэглэнэ.
НЭГ ӨДРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДУНДЖААР 55400 ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
Нэг өдрийн хоол болон өдрийн цайнд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч хэчнээн төгрөг болохыг туршиж үзэв. Ингэхдээ жин туул гэсэн савхан боорцог нэг, 9000 төгрөг, дээж сүү 4700 төгрөг, тараг 5600 төгрөг, нэг килограмм төмс, лууван, манжин нийлээд 5500 төгрөг, нэг байцаа 3500 төгрөг, алтан тариа савласан гурил нэг килограмм 3100 төгрөг, нэг килограмм үхрийн цул мах 24 мянган төгрөгөөр тус тус худалдаж авсан юм. Нэг өрхийн нэг өдөрт хэрэглэх дээрх зургаан нэр төрлийн бүтээгдэхүүний худалдаж авахад нийт 55400 төгрөг болов. Миний худалдаж авсан дээрх бүтээгдэхүүнүүд таван ам бүлтэй айлын нэг өдрийн хэрэглээ.
НЭГ ЖИЛИЙН ДОТОР ИХЭНХ БАРААНЫ ҮНЭ 200-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Гол нэрийн зарим барааны үнэ дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар өмнөх сараас 1.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, хүнсний ногоо килограмм тутамдаа 10-140 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт төмс 1345 төгрөг байсан бол энэ долоо хоногт 1359 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл лууван өнгөрсөн долоо хоногт 2992 төгрөг байсан байна. харин энэ долоо хоногт 3171 төгрөг болж өсчээ. Сонгино 3758 төгрөгөөс 3886 төгрөг болж 128 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногт мөн махны үнэ өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлтэй байна. Үхрийн ястай мах өнгөрсөн долоо хоногт 19990 төгрөг байсан бол энэ долоо хоногт 20153 төгрөг болж нэмэгджээ. Харин үхрийн цул мах 22940 төгрөгийн үнэтэй байна. Энэ үнэ нь өмнөх сараас 400 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Адуу мах өнгөрсөн долоо хоногоос 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн бол ямааны мах өнгөрсөн долоо хоногоос 642 төгрөгөөр, өнгөрсөн сараас 1329 төгрөгөөр тус тус өссөн байна. Нэг жилийн хугацаанд ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ 200-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар, ургамлын тосны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.24 хувиар буюу 6,551 төгрөгөөр өссөн байна. Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 4500-6790 төгрөгийн үнэтэй. ОХУ өндөг дунджаар 570-650 төгрөгийн үнэтэй байна. Харин "Бөмбөгөр" худалдааны төвд өндөг 500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1000-1500 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”-д хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1500 төгрөгөөр “Хар хорин зах” худалдаалж байна. Монгол лууван 3000-4000 төгрөгийн хооронд үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.18
Баячууд 400 к аар хоолонд ордог байлгүй бүх юмүүсиин амьдрал өөр
Data 6 цагийн өмнө 103.212.117.181
гар утас Data 3G ..data-нэгж …эдгээрт маш их мөнгө зардаг л даа ! эдгээрээс хэмнэлт гаргавал мах талх …гарна л даа
Zochin 7 цагийн өмнө 202.9.47.74
Bi odoo hooson us ugaad amidraj bna
зочин 7 цагийн өмнө 66.181.191.37
Ардчилагч гэх хулгайчууд л улс орныг сүйрүүлж,иргэдийн амьдралыг тартагт нь тулгадаг,Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж, өр зээлэнд живүүлж,нийгмийн хөрөнгийг идэж уудаг, Үүнийг цөөнгүй удаа давтсан,Харин одоогийн төр эдийн засаг бизнесээ сэргээж,иргэдийн амьдралыг хэвийн болгох гэж зүтгэдэг,Экспортоо тэлж төсвөө өсгөдөг, Одоогоор геополитикийн хүндрэлээс шалтгаан ,экспортын гол бараа нүүрсний үнэ унасан нь манайд ихээхэн бэрхшээл үүсгэж байна Гэвч давнаа,Давсаар ирсэн, Иргэд ойлгоно
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.41.41
Монгол улс капиталист нийгэм байгуулж байна. энэ нийгэмд чадалтай нь л амьдардаг зүй тогтолттой юм. Социалист нийгэм шиг халамж үзүүлэх учиргүй. Тийм болохоор архи ууж дампуурахгүй сурч мэдэхийг эрхэм болгож мэргэжилтэй болох нь чухал юм. Ажил хийхгүй дээшээ хараад халамж хүсээд хэвтээд байж таарахгүй. манайхан тийм сэтгэглгээтэй. Ямар амьдрах нь хувь хүнээс л шалтгаална.
зочин 8 цагийн өмнө 66.181.166.196
Сард 400 мянгыг маханд зарцуулж байна гэдэг ч арай л дэгсдүүлж байна аа, гэхдээ мах магнаг болчихоод байгаа нь үнэн л дээ, шуналт малчдад дөрлүүлсэн төр засаг, улстөрчдийн л гай юм даа, одоо тэгээд бүгдээрээ аажимдаа махнаас гардаг л байх даа, кк
Нэргүй 8 цагийн өмнө 203.91.115.56
Үнээн, үнэн. Мөнгө бол цаас л болж. Оюун-Эрдэнийн буянаар. Гэхдээ миний муу эгч, зайлуул өмдөө нэг дориухан татчихгүй дээ гэмээр харагдаж байна. Амьдрал ч хаа хаана аа яггүй байна аа.
зочин 7 цагийн өмнө 66.181.191.37
Ардчилагч гэх хулгайчууд л монголыг сүйрүүлдэг, Мөнгийг жинхэнэ цаас болгодог, Мөлжлөгийг гааруулдаг Хэдхэн хүнийг баяжуулж олонхыг гуйлагачин болгох зорилготой, Тэдэнд эх орон гэж байхгүй, Зөхөн хувиа бодох, бусдыг хуурагч мэхлэгчид, Шуналаа дийлэхгүй, Зөвхөн нийгмийн хөрөнгийг идэж ууж цуслаад аваад л гадаадад гарч тансаг амьдрах жаргалаа эдлэх л хүсэлтэй, Үүнийг монголчууд мэдэхгүй гэж бодоо юу
Нэргүй 8 цагийн өмнө 202.179.26.133
мал махны орон байж тэнгэрт тулсан үнэтэй. Ченжүүд, лангуучид л хөөрөгдөөд бна ш дээ. Манайд мах, цагаан идээ хамгийн хямд байх ёстой шүү
Нэргүй 8 цагийн өмнө 124.158.123.244
Тэд чинь дарга нарын хамаатан саданууд шүү дээ…
зочин 7 цагийн өмнө 66.181.191.37
Зах зээлийн нөхцөл бараа таваарын үнийг төрөөс зохицуулах боломжгүй, Хориотой, Бараа ховордвол үнэ өснө, Элбэг үед үнэ буурна,Монгол шиг бараг бүх хэрэгцээгцээт зүйлээ гадаадаас авдаг өөрийн үйлдвэрлэлгүй орон ядуухан л амьдрахаас өөр арга үгүй Харин хятадын хямд бараа бидний амьдралыг харьцангуй хэвийн төвшинд байлгаж байна, Энэ бол үнэн
Гайхсан зочин 9 цагийн өмнө 203.91.115.250
Нэг л юмыг гайхаад олохгүй юм. Тухайлбал манайх 5 ам бүлтэй, намар өвлийн идэш 1,5 сая дотор багтаагаад аваад нөөцөлдөг. Тэр махаа бүүр ихээр идээд байхад наадам хүртэл иддэг. Хаварт маханд нэг ч төгрөг үрдэггүй. Айлууд яагаад ингэж болдоггүй юм болоо
Нэргүй 9 цагийн өмнө 192.82.92.204
manaih ch bas adilhoon. uvul avsan mahaa uvuljin havarjin ideed zarimdaa barag 9 sar hurtel idchihsen l bdag.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.183.239
mahaa bagasgaad orond n uur yum iddee
Ц 8 цагийн өмнө 66.181.187.84
бусад нь хортой.мөөгөнцөртэй.өттэй.химийн хортой бодисууд орсон бдагшд
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.183.116
Данхтай алцагнаад байвал өгөөч л амьдрал хүндэрнэ