Ямба нь дэндсэн УИХ 30 зөвлөх авна

Ямба нь дэндсэн УИХ 30 зөвлөх авна

Ямба нь дэндсэн УИХ 30 зөвлөх авна

УИХ-ын 126 гишүүнд зөвлөх 30 ахмад “эксперт” хэрэгтэй болжээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн тодотгосноор гишүүд бүхнийг чадагч биш учраас ахмадуудаар зөвлүүлэх шаардлага үүссэн.  Зар түгээснээс хойш 260 гаруй иргэн зөвлөхийн ажил горилон УИХ-ын Тамгын газарт материалаа ирүүлээд байгаа аж.

УИХ-ын гишүүнд зөвлөх хүн нь 10-аас доошгүй жил хууль эрх зүйн бодлого боловсруулах, УИХ, Засгийн газар, төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан. Их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагад судалгаа шинжилгээ хийж байсан эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны долоо хоногтоо багадаа 15 болон түүнээс дээш цаг биечлэн болон цахимаар ажиллах болзол нөхцлийг хангасан байх шаардлага тавьжээ. Өөрөөр хэлбэл, дээрх болзол шаардлагад нь УИХ, Засгийн газарт ажиллаж байсан гишүүд л илүү тохирох болоод буй. Тэр тусмаа УИХ, Засгийн газарт удирдах алба хашиж байсан гэх болзол бол “Бид экс гишүүдээ зөвлөхөөрөө сонгоно” гэж хэлж байгаагаас ялгаа үгүй. Энэ нь парламентад суудалтай улс төрийн намуудын экс гишүүд Төрийн ордонд дахин заларна л гэсэн үг.

Харин татвар төлөгчид 126 гишүүнээс гадна дахиад нэмж 30 зөвлөхийг энэ жилийн турш тэжээх хэрэгтэй болох нь. Долоо хоногт 15 цагаас дээш ажиллана гэдэг цалин хөлс авч таарна.

Тэр тусмаа намчид цалингүй ажиллана гэж бүр лөөлөө.  Цаашлаад зөвлөх нэрээр эрх ашгаа ч хуулиудад тусгаж амжих биз.

Хуучин Ардын намынхан Засгийн эрх авуутаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нарыгаа хамгийн өндөр цалин хөлс авдаг газруудад “шахаж” хэл амны бай болдог байв. Тухайлбал, “Оюутолгой” компанийн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди олон ч жил ажилласан.

УИХ-ын экс дарга Д.Дэмбэрэл ч дутахгүй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилласан.  “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөхийн гишүүнээр ч ажилласан. Хэд, хэдэн газрын ТУЗ, Үндэсний зөвлөлд гишүүнээр ажиллахаар цалин пүнлүү ч өндөр.  Сүүлд нь Хууль зүй дотоод хэргийн сайдаар насаараа шахам ажилласан Ц.Нямдорж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж, суучихаад нэлээд хэл ам таталсан. Олон нийтийн эсэргүүцэл шаардлагаар дээрх эрхмүүд ажлаа өгсөн.  Харин одоо УИХ-аас 30 зөвлөх авахаар хөтөлбөр зарласан нь даарин дээр давс үрсэн хэрэг л болно. Учир нь, Монголын парламент 126 гишүүнтэй болж тоо нь нэмэгдсэнээр ажил сайжрах болов уу гэтэл гэрэл гэгээ харагдахгүй л байгаа. Хурлаа таслах, худлаа ярих нь  хэвийн үзэгдэл болсон. УИХ-аар чухал хуулийн төслүүд хэлэлцэж байхад 126 гишүүнээс 10 хуруунд багтах гишүүд сууж байх нь харамсалтай.  За тэгээд Баасан гариг бүрт гишүүд бүр ямар нэг зүйлд яараастай.  Дэвдэгнэж, дэвдэгнэж үдээс өмнөх хуралдаандаа суучихаад үдээс хойших хуралдааныг пялж орхино. Гэвч цалингаа бүтэн авна.

Дээр нь татвар төлөгчид зөвхөн 126 гишүүнийг цалинжуулаад зогсохгүй зөвлөх, туслах, жолооч нарыг нь давхар тэжээж байгаа. Тэр хэрээр л төсвийн зардал өсч, татвар төлөгчдийн үүрэх ачаа нэмэгдсэн.

Парламент 30 зөвлөх хайж байна гэхээр олон нийт ч гайхаж буй. УИХ-ын гишүүн бүр зөвлөхтэй, УИХ дахь намын бүлэг бүр хамгийн багадаа орон тооны болоод орон тооны бус 10 зөвлөхтэй, Төрийн ордондоо багталцаж шингэхгүй болсон. Дээр нь УИХ-ын Тамгын газар судалгааны том газартай байхад 126 гишүүнд 30 зөвлөх ямар хэрэгтэй юм бэ. Ажил үүргийн давхардал үүсгэж байна шүү дээ” гэж шогшрох нь аргагүй.

УИХ-д сонгогдохдоо цаг наргүй л ажиллах амлалт өгсөн. Гэтэл одоо 30 зөвлөх авч ажиллуулах болж байгаа нь ажлаа дийлэхгүйгээс хуваалцъя гэсэн үг үү, аль эсвэл зөвлүүлэх нэрийн дор намынхаа хэдэн өвөө, эмээ нарыг ажилтай болгохгүй бол чихийг нь амраахгүй байна уу.

Дээр дооргүй төрийн алба цомхон, чадварлаг болох ёстой гэж ярих ч зөрүүлээд данхайлгаад байгааг юу гэж ойлгох вэ.

Засгийн газар хамтарсан нэрийн дор төрийн өмчит компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежер томилсон. 200 гаруй менежер томилно. Дээр нь яам, агентлагуудтай чиг үүрэг давхардсан Үндэсний хороод олноор байгуулагдлаа.  Менежерүүдийн сарын цалин хамгийн багадаа 6 сая төгрөгөөр яригдаж байгаа бол Үндэсний хороодыг тэргүүлж байгаа дарга нарынх нь цалин мөн л 6-8 сая төгрөг тухай дуулдах.  Эдийн засаг дахь төрийн оролцоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр хувийн хэвшлүүд хумигдсаар…

Гэтэл одоо УИХ-д бас 30 зөвлөх хэрэгтэй болж гэнэ.  Засгийн газар хуульд байхгүй нэр томъёо гаргаж ирж менежерүүд томилж байна гэж шүүмжлэх хэрнээ өөрсдөө зөвлөхүүдийнхээ хажуугаар зэрэгцүүлж зөвлөх авах нь үнэн шог л харагдана.

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар энэ оноос эхлэн УИХ-ын сонгуульд авсан саналын хувь хэмжээгээр улс төрийн намууд төсвөөс санхүүжилт авна. Тодруулбал, МАН 2.8 тэрбум төгрөг, Ардчилсан нам 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг авна. Энэ бүхний санхүүжилтийг татвар төлөгчид л хуруу хумсаа хуйхлах шахам явцгааж босгож байна. Татвар төлөгчид та бүхнийг “тэжээх” гэж зүтгэсээр нуруугаа авахуулсан морь шиг боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 18 минутын өмнө 66.181.191.107

Zass ajlaa hiij chadahgui bol uhsenee hiij alban tushaald ochdog bnaa.Ochij bga zuvlehuud n ** uomnuud.Er n hugjil devshil bnuu.MU hezee modon jorlongoosoo salnaa.Heden zuun say modon jorlon.Tog tsahilgaanaa odoo ch shiidej chadaagui.Dornigovi.Sainshandad duraaraa tog tasaldag.Ederjin toggui arai uom.Hudee oron nutgiinhan toggui.hoolgui bhd.darga nar uo bodoj togoo tasaldag bnaa.Modon jorlongoo tsuuruulg.us togoo taslahgui bgaasai

Avatar

Нэргүй 56 минутын өмнө 45.117.35.37

ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД Л

Avatar

Иргэн 1 3 цагийн өмнө 103.57.94.85

Өөрсдөө амьдралын гүнд орж ажиллаж чадахгүй бол УИХ-ын гишүүн гэж байгаад хэрэггүй ээ. Түмний элч төлөөлөгч юм бол түмэн зовлонг хэрхэн багасгах бодлогоо боловсруулж хэрэгжүүүлэх арга хэмжээгээ тодорхойл…. Түүнээс эрх ямба эдлэхийг чухалчлахгүй баймаар…. Юуны тулд бусдаас илүү цалин пүнлүү авч эрх ямба эдлэхийг хүснэ вэ??? Миний бодлоор 126 биш 30-50-н тооны гишүүдтэй байхад л хангалттай. Яагаад заавал 30-ыг нэмэх гэж…??? Чадалтай, мэдлэгтэйг нь үлдээж бусдыг хэмнэлтээр цомтгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.65

yadaj sudlaach avdag baigaa daa. namiikhniig ajiltai bailgakh bodlogo

Avatar

НЯМДОРЖ МЭНГЭТ 3 цагийн өмнө 202.70.37.93

БИТГИ ЧАЛЦ МУУСАЙНА ҮКЭРНҮҮД БИ БУЦАЖ АЖЛА НЬ ХИЙНЭ. АЛЖ ӨКНӨ ӨӨ … ТА НАРЫГ..СААЮУ..

Avatar

настан 4 цагийн өмнө 103.212.119.190

Одоо наад олон жил чих нь дуулахаа больсон комнист Хөгшидөө Нэг 20 жилийн дараах Хөгшидөөр солиоч юм чинь Шинчилэгдэхгүй бол бүр сүйрэлд унана!!!!!!!!дөжирсэн хөгшидөө одоо суулга!!!!!!!!тэтгэвэрээрээ хир амьдрахнуу хар !!!!!!!!!!

Avatar

Del 4 цагийн өмнө 202.55.188.99

тарсан дээр юм байна

Avatar

Нэргүй 54 минутын өмнө 45.117.35.37

ӨӨРСДӨӨ Ч ҮГҮЙ БАЙХ АА

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.219.162

сдакуудыг юм мэдэхгүйн бол яах гэж гишүүн болгосын. зөвлөх хүмүүсээл гишүүн болголдоо

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 203.98.76.186

ДАНХаар төртэй.татвар төлөгчдөө тамирдуулж ханахгүй

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 14.1.81.53

Монголд ТӨР юу дуртайгаа хийх юмаа….Хувийн Хэвшилтэй өвөр түрийндээ орж Бохир бизнис үсэргэнэ. Гадаад Дотоодын Хамаг төслүүдийг хамж Хувийхантай нийлж үсэргэнэ…..сайхааан сайхан

Avatar

Мэнгэт Ц.Нямдоржийг ажилд авч болохгүйг анхаар 5 цагийн өмнө 202.21.113.238

Төрийн хутгуур, зав хай мэнгэт Ц.Нямдоржийг ажилд авч яасан ч болохгүй, цаад н**ш чинь төрийг самарна шүү. Ц.Нямдорж бол асар их муу санаатай, маш их шуналтай, Монголын төрийг бүх цаг үед хорлож явсан хулгайч нөхөр байгаа юм. Хурдан үхэж далд ороод монголын төрийг амар тайван байлгаасай.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 139.5.218.241

126 тэнэг сайн дураараа огцорвол таарна

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.163.239

Татвар төлөгчдийн мөнгийг МАН-ын бохир ажиллагаанд ашиглахаа зогсоо!!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.189.138

Цэцэрлэгээ ордондоо байгуулах нь дутаж

Avatar

Нэргүй 47 минутын өмнө 45.117.35.37

ордон юм уу шоронгоо ба баййгуулчихсан шүү

Avatar

Ээж 8 цагийн өмнө 59.153.112.250

Одоо л зогсоохгүй бол дарангуйлал тэнэглэл бүр дийлдэхээ болилоо.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.55.191.194

Улсаараа мэдрэлээ шалгуулах цаг болж дээ

Avatar

Temuujin 8 цагийн өмнө 202.126.91.71

Одоо арай хэтэрнэ ээ. Мэдэхгүй чадахгүй байсан юм бол үхсэн ацаа хийж сонгуульд орсон юм. Одоо ч би чадахгүй нь ээ гээд зайлаад өгөх боломж нээлттэй байгаа шд.

Avatar

з 9 цагийн өмнө 202.126.89.19

Ер нь их хурал гэж хэдэн мал тэжээх хэрэг байгаа юм уу

Avatar

Зочин 9 цагийн өмнө 192.82.64.214

30 зөвлөх хэрэггүй ээ. УИХ-ын гишүүд өөрсдөө уншиж судал, холбогдох хуулийн төслийг боловсруулахад мэргэжилтнүүдийн санааг сонс. Тэгээд л боллоо. УИХ-ын Тамгийн газар, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, хууль зүйн яамны мэргэжилтнүүд гээд хангалттай нөөц бололцоо байхад дахин зөвлөх гэж төсвийн мөнгийг үрэх хэрэггүй. Хэрэв ахмадууд нь зөвлөмөөр бол сайн дураар аяга кофе үнэгүй уугаад цалингүй ажилла.

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 66.181.185.192

Бүр л олон болоод байдаг тэр хэрээр төрийн ажил нь явдаггүй нөгөө 126 хуралдаа суудаггүй! Гарсан хуулиуд нь хэнд юунд үйлчлээд иргэдийнх нь амьдрал дордоод гаднынхан х***а нар олшроод хуульгүй газар ирсэн аятай давраад хамаг л сайхан газар нутаг, үнэтэй хорооллуудад эзэн сууж байгааг нөгөө олон болоод байгаа малууд нүдэн балай чихэн дүлий энэ улс орон чинь сүйрлээ малууд аа!.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.123.244

Өөрийн толгойгүй хүмүүс зөвлөхийн амаар явахгүй бол замаа олохгүй л дээ. Эрхэм гишүүд туслахтай, зөвлөхтэй, цалин хангамж өндөр, эрх их, үүрэг бага, ёстой толгой өвдөхгүй сайхан ажилтай юм.

Avatar

зочин 9 цагийн өмнө 202.21.100.210

Ажлын алба , УИХ-ын тамгын газар гэх мэт бүтэцийн байгууллага байж байдаг дээрээс нь 30 зөвлөх авна гээд байгаа юу. Үнэхээр толгойн хүрэхгүй байгаа бол чадаж хийх хүнд ажлаа өгчих боломж байхгүй юу. Ард түмэн Монгол төрийн төлөө ачаа үүрэх чадвартай хүнээ УИХ-д сонгож чадахгүй байна уу. 126 гишүүд бүхэн Зөвлөх. туслахтай дахиад УИХ дэргэдээ 30 зөвлөхтэй болох уу. Татвар төлөгчдийн мөнгө уйлмаар санагдаж байна. Эрхэм ард түмэний болон намын төлөөлөл болсон УИХ гишүүд минь ээ.

Avatar

зочин 9 цагийн өмнө 59.153.114.10

Ёстой арай л дэндэж байна шүү.

Avatar

ЦОГЗОЛМАА 10 цагийн өмнө 103.212.119.89

Зөвлөх хийнээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.119.157

ТӨРӨӨР ДҮҮРСЭН АВИЛГАЧДЫГ МОНГОЛЧУУД ТЭЖЭЭХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 40 минутын өмнө 45.117.35.37

ШҮҮР ШОР опeрац хийхгүй бол ч

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.179.248

Хохь нь ээ малнуудыг дарлаж доромжлох тусам долоодогг юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж