Зам даваа хаагдсанаас тээврийн хэрэгсэл явах боломжгүй болов

Зам даваа хаагдсанаас тээврийн хэрэгсэл явах боломжгүй болов

Зам даваа хаагдсанаас тээврийн хэрэгсэл явах боломжгүй болов

Мөрөн сумаас Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдын чиглэлд Цагаанбургас, Зүүн хоолой, Бумбат, Шивэртийн даваанууд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэж өнөөдөр /2025.05.07/ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэл болон холын замд гарах бол замын нөхцөл байдлын талаар сайтар судалж хөдөлгөөн үйлдэх. Чухал шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, хувийн бэлтгэлийг хангах, бензин, шатахууны нөөцийг хангах.  Малчид ойрын бэлчээрт малаа бэлчээх, тусгай хэрэгцээт иргэн, бага насны хүүхэд, өндөр настай иргэнийг малд явуулахгүй байх.

Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа заавар зөвлөмж, мэдээ мэдээллийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.97

х***а манж л******д нийлж х***а бодлго-р 35 жил нам төр хулгайлж гажигтсна юунда гайхуулаад бгаам лаларуудыг хэдн мянган жил-р дараад хаячж болох л байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж