"Засгийн газрын төлөөлөгч С.Шаарийбуу гуайтай хамт явна"

"Засгийн газрын төлөөлөгч С.Шаарийбуу гуайтай хамт явна"

"Засгийн газрын төлөөлөгч С.Шаарийбуу гуайтай хамт явна"

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээс Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах шүүх хурлын талаар тодрууллаа.


Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас амиа алдсан эмэгтэйн аав С.Шаарийбууг шүүх хуралд оролцох зардлыг шийдвэрлэсэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Үүнээс гадна түүнтэй хамт Засгийн газрын төлөөлөгч болон Тайланд улсад суугаа Монгол Улсын Элчин сайд, ХЭҮК-ын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн шүүх хуралд ажиглагчаар оролцохоор ярилцаж байна" гэсэн юм.

С.Шаарийбуу гуай монгол талын өмгөөлөгч болон Малайзад нэг өмгөөлөгчтэй. Хүний эрхийн үндэсний комиссоос байнгын уулзалт хийж, мэдээлэл солилцож байгаагаа хэлж байсан. Өмгөөлөгчийн дансанд ойролцоогоор Малайзын мөнгөн тэмдэгтээр 5000 ринггит байршуулсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

ХОХИРОГЧ ИРГЭНИЙ ӨМГӨӨЛӨГЧИЙН ДАНС РУУ 1.42 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШУУЛАХЫГ ТУШААСАН

Малайзын засгийн газарт 2025 оны хоёрдугаарын 12-нд сард 30 хоногийн дотор тус улсад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа тушаасан. Мөн тус улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлоод буй. Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очно.

Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багиндаг мөн адил Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Муругиа үүрэг болгосон байдаг. Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ.

Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.

Одоогийн байдлаар, Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна. Улмаар Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн онд ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Turuu 8 цагийн өмнө 103.212.118.225

Uchnuun jil duugai baichihaad hereg ne naashtai shiidegdeh bolhoor bas tusalsan ner zuuh sanaatai

Avatar

цЭНГЭЛ 8 цагийн өмнө 202.126.94.69

Монголын төр иргэнийхээ төлөө хэдэн зуун жил ч хамаагүй ясыг нь цайтал явдаг байх хэрэгтэй.

Avatar

ө 9 цагийн өмнө 66.181.186.105

Монгол улсын Засгийн газраас хүн явах нь зөв ш дээ дэмжиж байна.Энэ байтугай юманд үргүй зардал гардаг биздээ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.180.113

ер нь татвар төлөгчдийн хөрөнгөөр ингэж явдагаа болимоор байна шүү.

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 66.181.178.179

За больж үз. Бидний төлсөн татварын мөнгө л урсана. Тэр аав нь ганцаараа л явбал болоо биз. Зэсвгийн наймааанд оролцсон, дараа нь хүүхдийн мөнгө нэхэхээр очсон ч гэх шиг юм л яригддаг байсан санагдах юм

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.90.166

mundag aav

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.184.223

Монголчуудын зан суртахуун ёстой тод томруун харагдаж бнө даа ! Огт дуугарахгүй, туслахгүй байж байж, шийдвэр гараад, мөнгө үнэртээд ирэхээр нь л их юм болоод, идэвх гаргаад, ичихчгүй юм юм яриад явчихдаг…..
"Бүтсэн ажилд эзэн олоон" гэдэг л энэ дээ !!!
Монголчуудын амин чанар нь ийм арчаагүй !!!
Мөнгө л үнэртвэл………мөрлөөд л зүтгэчихнэ !!!
Төр, засаг нь ийм болохоор ард түмэн нь аргагүй ш дээ !

Avatar

Туяа 10 цагийн өмнө 59.153.87.227

Шаарийбуугийн Алтантуяагийн хэрэг дээр ХҮЭК 20 жил юу ч хийгээгүй одоо ч юу хийхгүй дээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.184.223

Одоо мөнгий нь тоололцож өгөөд хувь хүртэх санаатай !!!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.179.26.133

зэвсэгийн наймаачинтай орооцолдож л бдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж