АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа эргэн ирмэгцээ санаанд оромгүй сонирхолтой томилгоонууд хийсэн. Тэдгээрийн нэг нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн томилгоо байв. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Цагаан ордон дахь "Z" үеийн анхны хэвлэлийн төлөөлөгч гэж нэрлэгдээд буй Кэролин Левиттийг онцолж байна.
Цагаан ордны хамгийн залуу хэвлэлийн нарийн бичгээр тодроод буй Кэролин Клэйр Левитт 1997 оны наймдугаар сарын 24-нд Нью Хэмпшир мужийн Аткинсонд төржээ. Тэрбээр Боб, Эрин Левитт нарын дөрвөн хүүхдийн хамгийн отгон нь юм. Түүний аав ачааны машины дилерээр ажилладаг байжээ. Харин гэр бүл нь Аткинсонд зайрмагны мухлаг ажиллуулдаг байв.
Левитт Массачусеттс дахь хувийн Католик сургуульд ахлах сургуулийн боловсрол эзэмшсэн. Сурагч байхдаа тэр бэйсболын нэг төрөл болох софтбол тоглодог байв. Муугүй тоглогч байсан учир орон нутгийн спортын "Eagle-Tribune" хэвлэл түүнийг 2014, 2015 онд хоёр жил дараалан "All-Star" цолоор өргөмжилжээ.
Католик шашны боловсрол түүний хувь хүний үзэл бодлыг төлөвшүүлж, амьдралын үнэт зүйлс, ёс суртахууныг оюун санаанд нь суулгасан гэж тэр ярьдаг.
ХОВОРХОН КОНСЕРВАТИВ
Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд 2015 онд Сент-Ансельм коллежид элсэж, харилцаа холбоо болон улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшжээ. Дадлагаа "NBC Sports Boston"-д хийсэн ч дараа нь улс төрийн сэтгүүл зүй рүү шилжсэн байна. Коллежийн хоёр дахь жилээсээ улс төрд сонирхож эхэлсэн Левитт Нью Хэмпширийн Улс төрийн хүрээлэнгийн оюутан элч болжээ. Ингэснээр түүнд АНУ-ын Сенатад дадлага хийх боломж бүрдсэн аж.
Дараа нь Левитт "Fox News"-т дадлага хийх хүсэлт гаргасан боловч эцэстээ Цагаан ордны хэвлэлийн албанд ажиллахаар болжээ. Энэ үеэс л тэр одоогийн албан тушаалынхаа суурийг тавьсан гэхэд болно. Цагаан ордонд дадлага хийх хугацаандаа тэр ерөнхийлөгчийн захидал, бичиг хэргийг хариуцан ажиллаж байв.
Энэ үеийн туршлага нь одоогийн амжилтынх нь уг үндэс байсныг тэр ярьдаг.
Левитт коллеждоо идэвхтэй оюутнуудын нэг байжээ. Тэрбээр коллеж дээрээ өргөн нэвтрүүлгийн клуб байгуулж, сургуулийн сонинд консерватив нийтлэл бичдэг байв. Оюутны хотхон дахь цөөхөн консервативуудын нэг нь Левитт байсан бөгөөд өөрөө ч үүнийгээ бахархалтайгаар хүлээн зөвшөөрдөг байжээ. Ховорхон консерватив тэрбээр 2019 онд буюу 22 насандаа коллежоо төгссөн.
ЦАГААН ОРДНЫ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ЗАЛУУ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
Оюутан байхдаа л Цагаан ордонд хөл тавьсан Левитт коллежоо төгсмөгцөө албан ёсоор Цагаан ордны бүтэн цагийн ажилтан болжээ. Анх ерөнхийлөгчид ирсэн захидлуудын хариу бичих ажлыг хийдэг байсан бол 2020 оны зургадугаар сар гэхэд албаныхаа дэд захирал болсон байна. Мөн сардаа хэвлэлийн нарийн бичгийн даргын туслах болжээ. 2021 оны нэгдүгээр сард Дональд Трамп албан тушаалаа хүлээлгэж өгөхийн өмнөхөн Левитт Нью-Йоркоос томилогдсон Конгрессын гишүүн Элиз Стефаникийн харилцаа холбооны төлөөлөгч болсон аж.
Гэвч тэр энэ албан тушаалдаа төдийлөн удаан ажиллаагүй. 2022 онд Левитт бүх нийтийн сонгуульд Нью Хэмпширийн Бүгд найрамдах намаас нэр дэвшиж өрсөлдсөн боловч Ардчилсан намын Крис Паппаст ялагджээ. Түүний сонгуулийн кампанит ажлынхаа цахим хуудсанд жагсаасан бодлого, хөтөлбөрүүдийн ихэнх нь Трампийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцсэн байдаг. Левитт тухайн үед татварыг бууруулах, өсөлтийг дэмжсэн аварга, чөлөөт зах зээлийн бодлого хэрэгжүүлэх гэсэн амлалтуудыг өгчээ.
Мөн хилийн аюулгүй байдлыг тууштай дэмжигч гэдгээ тэр илэрхийлдэг. "Хууль бус цагаачлалыг тэвчихгүй" гэх түүний үзэл баримтлал Трампийнхтай ижил.
2024 оны нэгдүгээр сард тэр Трампийн сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн нарийн бичгийн даргаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон. Ийнхүү тэр АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч болох эхлэлээ тавьжээ. Сонирхуулахад, өмнөх дээд амжилтыг Рон Зиглер эзэмшдэг. Цагаан ордны 13 дахь хэвлэлийн нарийн бичиг агсан тэрээр 1969 онд 29 настайдаа эл албан тушаалд томилогдож байв.
Трамп түүнийг хэвлэлийн нарийн бичгээрээ анх зарлахдаа "Кэролин ухаалаг, хатуужилтай, харилцааны ур чадвар нь маш өндөр гэдэг нь батлагдсан нэгэн" гэсэн юм.
Левитт албан тушаалд томилогдсоныхоо дараа анхны үгээ хэлэхдээ "Америкчууд, тэр дундаа залуучууд мэдээллийг янз бүрийн платформоос авдаг болжээ. Ерөнхийлөгч Трампийн ачаар түүхэн дэх хамгийн залуу хэвлэлийн нарийн бичиг болсны хувьд би түүний үгийг аль болох олон хүнд хүргэхийн төлөө энэ танхимыг хэвлэл мэдээллийн шинэ дуу хоолойгоор нээж байна" гэжээ.
Трамп сонгуулийн кампанит ажилдаа уламжлалт бус хэвлэл мэдээллийн платформыг түлхүү ашигласан. Энэ нь мэдээж 30-аас доош насны сонгогчдын саналыг цуглуулахад чиглэсэн арга хэмжээ байв.
Левитт ч сонгуулийн кампанит ажлын үеэр залууст хандан ажиллаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард ярилцлага өгөхдөө "Ерөнхийлөгч Трампад залуусын сэтгэлийг хөдөлгөх амлалт бий. Хэрвээ та америк мөрөөдлөөр амьдарч, орон сууцтай болмоор байвал, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, түрээсийн зардлыг бууруулмаар байвал танд сонгох хүн ганц л байна" гэжээ.
Өмнөх нарийн бичгүүдийг бодвол Левитт улс төрийн туршлага багатай ч гэлээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд Трампийн багийн нэр хүндтэй гишүүн болжээ.
ШИНЭХЭН ЭЭЖ БАС ЭХНЭР
Кэролины тухай бас нэгэн сонирхолтой баримт бол тэр Трампийн тангараг өргөх ёслолоос хэдхэн хоногийн өмнө нэгдүгээр сард гэрлэжээ. Түүний нөхөр Николас Риччио 59 настай. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нөхөр нь түүнийг хамгийн сайн дэмждэг, хамгийн сайн найз нь. Левитт нөхрийнхөө талаар ярихдаа "Тэр өөрөө бизнесээ маш амжилттай эрхэлсэн болохоор одоо миний карьерыг бүрэн дэмжиж байгаа" гэсэн юм.
Тэд Левиттийг 2022 онд Нью Хэмпширийн Конгресст нэр дэвшиж байх үед танилцжээ. Левитт эхэндээ насны зөрүүндээ эргэлздэг байсан аж.
Левитт, Риччио нар 2023 оны зул сарын баяраар сүй тавьж, 2024 оны долдугаар сард Николас Роберт Риччио хүүгээ өлгийдөн авчээ. Түүнийг төрсний дараахан Трампийн амийг хөнөөх оролдлого гарсан. Энэ үйл явдал нь Левиттэд жирэмсний амралтаа дуусгах цаг болсон гэсэн дохиог өгсөн байна.
Хурим, хүүхэд гээд амьдралын нандин мөчүүдээ тэр цахим хуудсандаа хуваалцдаг. Түүний инстаграм хуудас 1.5 сая, фэйсбүүк хуудас 80 мянган дагагчтай. Харин "Х" платформд тэр хоёр хаягтай. Эхний албан хаяг нь 1.2 сая дагагчтай бол хувийн хаяг нь 887 мянга гаруй дагагчтай.
зочин 3 цагийн өмнө 66.181.160.70
Их л хэлэмгий доломгой хүүхэн байна лээ
Нэргүй 4 цагийн өмнө 178.174.229.45
JINHENE GALZUU HUUHEN ,TRUMPIIG DAGAJ HUDLAA YARIAD L BGAA HUURHIII
Нэргүй 5 цагийн өмнө 14.1.81.53
өөрийн гсэн гэр бүлтэй болж сайхан амьдрах сайхаан …
Зочин 5 цагийн өмнө 66.181.176.28
Песко
Песковтой сүй тавиулах арга байна уу?
Boogiii 7 цагийн өмнө 203.91.114.244
huurhun shuu
Boogii 7 цагийн өмнө 203.91.114.244
amjilt husey
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.161.199
70 гарсан баян өвгөниэй суучихсан яшка ш дээ
Нэргүй 8 цагийн өмнө 202.55.188.93
бидэнд ямар хамаатай юм
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.185.216
nohor ni 59 nastai geed bichtsen bna. sohor g*** mini
Amjilt 9 цагийн өмнө 203.91.114.244
Yooo tiim blguidee
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.181.141
butehgui deerengui huuhen bna leee
Нэргүй 9 цагийн өмнө 103.57.93.37
30 насаар ах нөхөртэй юмдаа