"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн нь хууль зөрчсөн үү"

Live"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн нь хууль зөрчсөн үү"

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн нь хууль зөрчсөн үү"

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.05.07/ хуралдлаа.


 

16 : 32
2025-5-7

"НДС-гийн шимтгэлийн орлого 129 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Хоёрт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлснээр цалинд уялдуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал, улсын төсөвт үзүүлэх ачааллын талаар тооцоолол мэдээллийг өгье. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн тооцсоноор аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг ажилтны цалин нэмэгдэж, зарим төрлийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх эерэг үр дагавар гарсан. Тухайлбал, хөдөлмөрийн чадамж алдсаны тэтгэмж авч байгаа 47.500 хүний тэтгэмж 93 мянган төгрөгөөр, жирэмсэний тэтгэмж авч байгаа 29.500 мянган хүний тэтгэмж 167 мянган төгрөгөөр, ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа 16.600 хүний тэтгэмж 182 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Сайн дурын даатгуулагчийн шимтгэл төлөлт, ажил олгогчдын цалингийн зардал нэмэгдэнэ. Тухайлбал, ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд дараах нөлөөг үзүүлнэ. Улсын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх 81.400 даатгуулагчийн НДШ 4.7 төгрөгөөр нэмж төлөгдөнө.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн заалтад цаа буга малладаг цаатан болон эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа, ажил эрхлээгүй, эцгийн шимтгэлийг бүрэн хэмжээгээр гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, туслах малчны төлөх шимтгэлийн 50 хувийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон сар бүр улсын төсвөөс төлөхөөр заасан байдаг. НДС-гаас хариуцан төлөх 18.900 даатгалуулагчдын  шимтгэл 2 тэрбум төгрөгөөр нэмж төлөгдөнө. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн холбогдох заалтуудад хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагчийн шимтгэлийг бүрэн, гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхийн шимтгэлийг 50 хувийг НДС-гаас төлөх зохицуулалттай. Ингэснээр НДШ-ийн орлого 129 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. 

15 : 59
2025-5-7

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа тогтоодог"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 660 мянган төгрөг болгон тогтоосон байхад 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 хэсэгт заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг заахдаа хоёр жилд нэг удаа тогтоох 7.7.2 зүйл заалтыг зөрчсөн эсэх талаар ийм хариулт өгье. Цалингийн түвшин хамгийн доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах бодлогын нэг хэрэгсэл нь энэ доод хэмжээг тогтоох байдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны 91 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож байна. Дэлхийн улс орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг авч үзвэл, Австрали нэг цагт 18 ам.доллар, Шинэ Зеландад нэг цагт 16 ам.доллар байдаг бол Филлипинд нэг цагт 1.64 ам. доллар, Индонез 1.18 ам.доллар байдаг. 

Монгол Улсын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 3929 төгрөг буюу 1.1 ам.доллар байсан бол 2025 оны дөрөвдүгээр сараас энэ тоо 4715 төгрөг буюу 1.3 ам.доллар болж нэмэгдсэн. Энэ хэмжээгээр нэг цагийн хөлсийг тооцож олгож байгаа. Цагийн ажил хийж байгаа олон хүн байгаа буюу 134 мянган хүн энэ хэмжээгээр НДШ-ээ төлдөг. Харин 176 мянган хүн албан журмаар шимтгэл төлж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 1.2 сая хүнтэй  харьцуулахад 25 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байна. 

Үүний цаана юу байна вэ. Манай улс өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийн хомсдолын гол асуудал нь хөдөлмөрийн бүтээмж, үнэлгээ. Нэг талдаа 40-50 мянган бодитой ажлын байр байгаа ч нөгөө талдаа 70-80 мянган ажилгүй иргэд байна. Монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн бүтээмжийг үнэлсэн цалин хөлсний тогтолцоогоо эргэж харахгүй бол цаг үеийн шаардлага хангахаа больсон байна. Яг хууль зөрчсөн үү гэвэл үгүй. Одоо байгаа хуулийн зохицуулалтаар явах ёстой. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн уялдааг хангах хэрэгтэй нөхцөл байдал үүссэн байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Одоо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зайлшгүй өөрчлөх ёстой. А.Ариунзаяа сайд асан энэ асуудлыг логиктой тавьж байна гэж харж байна. Үнэхээр хууль зөрчөөгүй юм. 

15 : 54
2025-5-7

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар хэлэлцэнэ.

1.Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцэх

2.Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

3.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 40 минутын өмнө 122.201.31.96

ЭНЭ НЭГ МЭДРЭЛ МУУТАЙ ХАЧИН АВГАЙГААР МОНГОЛ УЛС УГ НЬ ДУТААГҮЙ ЮМСАН!!! ЯМАР ШАЛГУУРААР ЯАЖ ЭНЭ ТӨРД ДАНДАА ШАР ХАДНЫ МЭДРЭЛҮҮД ЦУГЛАЧИХДАГ БАЙНА АА??? ЭНЭ СЭНТИЙ БОЛ ЧИНГИС ХААНЫ СЭНТИЙ ОЙЛГОВ УУ??? ТА НАР ШИГ ХАЧИН ХАЧИН БУЗРУУДТАЙ ХАМТ БАЙГААД БАЙМААРГҮЙ Л БАЙНА ШҮҮ?? ЗАЙЛААРАЙ!!! ҮМХИЙ БУЗРУУДАА!!!

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 66.181.186.233

Ариунзаяа гэж намын нэрээр орсон цүнх баригч авгай худлаа попроод мэдлэггүй цүнх баригч. Оюунэрдэнийн цүнх барьсан мик ээр хөтөлсөн нэг амьтан байсан даа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.187.99

хөшөөчих юмаа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 59.153.86.90

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ гээд цалин нэмэгддэггүй гэж өөрсдөө хэлж байгаа биз дээ.Тэгэхээр улс авдаг татвар торгуулиа нэмж байна гэж үзэж байна

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.97

хулгайч х***а манж лаларуудыг нам төр-с далд ор2л.

Avatar

Нэргүй 2025-05-07 59.153.113.206

Компанийн татварын дарамт нэмэгдэж байх шив компаниуд дампуурах цаг хугацааны асуудал болж байх шив

Avatar

Нэргүй 2025-05-07 202.126.91.219

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх бол тэтгэврийг мөн адил нэмэх нь зөв.

Avatar

иргэн 2025-05-07 192.82.65.73

Тухайн үед хуулиа мэдэхгүй баталаад бсан юм уу .хугацаа заасаныг Ариунтуяа гишүүн мэдэж бсан бол тэр үед яагаад чимээгүй өнгөрөөв Одоо буцаах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж