Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийн шалгуур хатуудсан тул зөөллөнө

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийн шалгуур хатуудсан тул зөөллөнө

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийн шалгуур хатуудсан тул зөөллөнө

Ахмад настнууд тэтгэврээ 100 хувь барьцаалж банкнаас зээл авдаг нь эргээд санхүүгийн дарамтад орж байна гэх үндэслэлээр тэтгэвэр барьцаалсан зээлд тавих өр, орлогын харьцааг Монголбанкнаас өөрчилсөн. Энэхүү шийдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн нь бага тэтгэвэр авдаг ахмадуудад хүндээр тусах болсон юм. Тэгвэл тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан шалгуур хатуудсан тул зөөллөхөөр ажиллаж байна гэж Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “Ахмад настны тэтгэвэр барьцаалсан авсан зээл банкны системд том хувь эзэлдэг. Ахмадууд зээлээ өөртөө зарцуулж байна уу гэхээр ихэнх тохиолдолд үр хүүхдийнхээ сургалтын төлбөрт, эсвэл үр хүүхдийнхээ зээлийг төлөхөд зарцуулдаг судалгаа гарсан.

Ахмад настнуудын маань 50 гаруй хувь бага тэтгэвэр авдаг.  Тэтгэврээ бүгдийг барьцаалаад зээл авахаар эрсдэлд оруулж байна гэж өөрсдөө ярьсан. Мөн үр хүүхэд нь эцэг, эхдээ мэдэгдэлгүй тэтгэврийн зээл авч ашигласан гэмт хэрэг ч олон гарсан.

Энэ асуудлыг зохицуулах шаардлагатай гэдэг хүсэлт Монголын Ахмадын холбооноос ирсэн.

Тийм учраас Монголбанктай ярьж байгаад шийдэл гаргасан нь хатуудсан. Монголбанк ч шийдвэр хатуудсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.  Амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэврийг авч үлдэх ёстой гэхээр сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 500 мянган төгрөгөө өөртөө авч үлдээд 150 мянгаа тэтгэврийн зээлд өгөхөөр 100 хувь тэтгэврээ барьцаалж байсан ахмадуудад хүндрэлтэй тусч байгаа юм билээ.

Тийм учраас тэтгэврийнх нь 50 хувь өөрт нь үлдээд,  үлдсэн 50 хувиа зээлд өгөх зохицуулалт хийхээр ярилцаж байна.  Гол нь ахмадууд зээлээ өөрийнхөө эрүүл мэнд, асаргаа сувилгаа, хүнсээ бэлдэхэд зарцуулах ёстой.

Ахмадууд ч зөвөөр ойлгох ёстой. Ахмадуудаа чангалах гээд байгаа юм биш. Ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт байсан. Гэвч хатуудсан тул зөөлрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна.

Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг арилжааны банкуудтай ярина. Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг бид жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулж байна, энэ жилээс. Өмнө нь 3 хувийн хүүтэй хадгалуулдаг байсан.

Энэ жил бид системийн нөлөө бүхий дөрвөн банкинд 700 гаруй тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй барйшуулахаар 108 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олно.

Мөн Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулж байгаа банкуудтай тухайн банкнаас зээл авсан ахмадуудад хүүгийн хөнөглөлт үзүүлээч гэдэг хэлэлцээрийг эхлүүлнэ. Одоо би шууд тэтгэврийн зээлийн хүү тэдэн хувиар буурна гэж хэлж чадахгүй. Бодлогын хүүнээс эхлээд олон зүйлийг харгалзан үзэж, зээлийн хүү тогтоно.  Удахгүй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эхлэх нь гэж ойлгож болно” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шүлхий 2025-05-07 103.212.116.124

энэ хүн хүндибайтугай нийгэмд сайн үйлс алхам ч хийхгүй гэдэгт итгэцгээ

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.161.163

Тэтгэврийн зээлийн хугацааг 24- 36 сар болгож чөлөөлөх хэрэгтэй.Хамгийн найдвартай төлөлт хийгддэг,нас барвал ар гэрээс нь банк нэхээд л авдаг.Ямар ч алданги байхгүй.

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.161.163

Ахмад настны тэтгэврээ хэрхэн зарцуулах нь тухайн иргэний асуудал.Ахмадууд бол өөрсдийгөө болгох гэж яваа хүмүүс.Төр оролцох хэрэггүй.Ондоо хийх ажлууд зөндөө л байна.Харин зүгээр халамж аваад архидаж,асаргаанд оруулаад хий мөнгө авдаг улсаа л ажил хийлгэ!!!Элдэв халамжаа болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.161.207

Хувь тэнцүүлэх авдаг хүнийг 70: хувьдан зээл олгох хэрэгтэй байна шүү

Avatar

Жавхаа 2025-05-07 59.153.113.118

Тэтгэвэрийнхэн бид танай яамны ажлыг бүр цаашилбал Засгийн газрын ажлыг хийж байгаа шүү. Хүүхдүүд маань цалин багатай, татвар НДШ-д ихэнх цалингаа суутгуулаад үлдсэн цалин нь ипотекийн зээл, лизингээ төлөөд хаана нь ч хүрэхгүй болоход тэтгэвэр маань л хоол хүнс, эрүүл мэнд, ач зээ нарын маань сургалт дамжааны төлбөрт нэмэр болж байна. Эх орондоо ажиллаж байгаа залуусын цалин орлогыг нэмэгдүүлэх, НДШ-ХХОАТатварыг багасгах, тэтгэврийг 0.5%-ийн хүүтэй олгуулах. . . гэх мэт ажлаа л хий сайд минь.

Avatar

Жавхаа 2025-05-07 59.153.113.118

Гэр бүл, хөдөлмөр хамгааллын сайд аа, хэдэн хөгшчүүлийн тэтгэврээр оролдох хэрэггүй шүү, банк 24 сарын хугацаатай, сарын 1,3%- ийн хүүтэй өгч байсан тэтгэврийн зээлээ 18сарын хугацаатай сарын 1,5%-ийн хүүтэй өгч байхад хамгаалаагүй, өмгөөлөлгүй таг байчихаад гэнэт бүр Тэтгэврийн зээл авч болохгүй шийдвэр гаргадаг нь юу вэ. Та шийдвэр гаргахынхаа өмнө мэдлэг тань хүрэхгүй юмандаа судалгаа хийж, асуулга явуулж, зөвлөгөө авч болдоггүй юм уу. Эргэж буцсан шийдвэр гаргах юм.

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.161.176

Хийх үндсэн ажлаа хийж чадахгүй, мэдэхгүй байж, хэдэн хөгшчүүлийн тэтгэвэр л яриад байх юм. Том мөнгөн дүнтэй их мөнгө байдаг юм байна гээд нойр нь хүрэхээ байсан сайд нэг байна аа. Бодвол хулгай хиймээр санагдаад байдаг юм байх даа

Avatar

Цэцэгмаа 2025-05-07 202.126.89.94

Ахмадуудын Тэтгэврийн зээлийг яаж авахаа Ахмадууд өөрсдөө мэдэг, ямар тэнэг хүмүүс байгаа биш дээ!
Өөр хийх ажил алга уу?!! Та нарт!

Avatar

Иргэн 2025-05-07 202.126.89.126

тэтгэврийн зээл гэж хөөцөлдөж байхаар нэмэгдүүлэх талаар ажилламаар байна САЙДАА.
Намуудад өгөх гээд байгаа 7,8 тэрбум төгрөгөөрөө ахмадын тэтгэврийг нэмчих, тэгвэл сайд таныг шүтэе

Avatar

Зочин 2025-05-07 202.126.89.19

Цагаан сар баярын өмнө ийм арга хэмжээ авна гэдгээ хэлээгүй , ахмадуудад мэдэгдээгүй болохоор тултал зээл авчихсан. Гэтэл энэ ЗГ энэ арга хэмжээг авсанаар 3,4,5, 6 сард авах тэтгэвэр бхгүй хаагдсан. Энэ хугацаанд яаж амьдрах вэ? Бидний тэтгэвэрээр бүү оролд хүүхдэдээ өгнө, хүүхдийн төлбөр төлнө, бас байрны зээл төлж байгаа хөгийн н**ш минь!!! Тогтолцоогоо өөрчил, тэтгэвэрийн зээлээс өөр бидэнд байдаггүй, нийгмээс тусгаарладаг, Харин зээлийн хүү буулгаад өгвөл та нарт жижигхэн талархана

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.182.18

энхамгалан сайд 650мянгаар нэг сар амьдраад үз өөрөө

Avatar

Нэргүй 2025-05-07 103.157.184.110

Бид зээлийн өртэй үлдвэл үр хүүхэд л төлөхөөс сайд та төлдөггүй бга шүү.

Avatar

Нарангэрэл 2025-05-07 103.157.184.110

Насаараа төлсөн хуримтлалаа бид яаж зарцуулахаа мэдье.Бидний амь амьжиргаа руу орж оролцож бга нь үндсэн хууль зөрчсөн асуудал.Бидэнд хуучнаараа авах боломжийг үлдээ.Хүүг бууруул.

Avatar

Нэргүй 2025-05-07 103.212.162.59

насаараа нийгмийн даатгал төлөөд тэрийгээ л тэтгэвэр гэж авч байгаа биз дээ. тэгээд авах болохоор зээл болгоод бас хүү настангуудаасаа авна гэж юу байсан юм. өөрийнхөө авах ёстой мөнгөө авахдаа бас хүү төлнө гэж юу байдгын.

Avatar

М 2025-05-07 202.126.89.228

Монголчуудыг өрийн хавханд улам бат оруулах санаа юу х***а

Avatar

Дарьсүрэн 2025-05-07 66.181.186.250

Зээл л нэртэй болохоос Тэтгэврээ л урьдчилан авч байгаа шүү дээ.Болоогүй бас хүү төлж байгаа.Иймд энэ бол та нар чүч хамаагүй асуудал шүү дээ.Хэтэрхий хүний дотоод хэрэгт оролцоод байна,төр.

Avatar

Emeeeee 2025-05-07 45.117.35.15

Manai ulsad zaluu ger buliig demjikh bodlogo baikhgui, erseg ekhed en daatgaj orkhison baidag biz dee.
Tegrkheer khuurkhii etseg ekhchuud tedniigee tetgevriin zeeleeree ch atugai demjeed amidrald ana tuslakhyg khicheekhgui uur yskh bilee.
Kharin ch baatarlag etseg ekhuud shuu.

Avatar

Зочин 2025-05-07 98.193.94.93

ёстой элийрч балайрч өгөх юм даа Яам удирдаад бгаа шүү ухаантай

Avatar

Жаргалсайхан 2025-05-07 202.126.90.231

бага тэтгэвэртэй хүмүүст тэтгэврийн зээлийг 36-60сараар бөөнд өгчихмөөр байна шүү.
энэ бөөн авсан мөнгөөрөө эргэлт хийж чадах нэгэнд нь өгчихвөл зүгээр ш дээ.
юун хасах зээл богино хугацаагаар өгөх гэж.ёстой инээдэмтэй юм.

Avatar

Зочин 2025-05-07 66.181.161.135

Энэ мал өөрөө хөөцөлдсөөр байгаад тэтгэврийн зээлийг холион бантан болгосон. Тэгээд хүмүүс эсэргүүцээд эхлэхээр одоо болохоор зөөллөнө гэж хуцаж байна. Мөн их юм хийх нь дээ

Avatar

Зочин 2025-05-07 202.179.26.21

Хэмжээ, хязгаараас давсан, эзнээ олоогүй элдэв хөнгөлөлт, чөлөөлөт, халамжууд хүмүүсийг буруу зам руу, янз бүрийн зөрчил рүү түлхээд байгаа юм биш биз. Нийгэм, цаг үедээ тохирсон зөв бодлого чухал юм шиг

Avatar

зочин 2025-05-07 103.212.163.238

Иргэний хөдөлмөрлөх ухамсарыг бий болгож түүнийг нь хамгаалах хөшүүрэг бүрдүүлэх талаар энэ яам онцгойлон анхаармаар байгаа юм. Амар хялбар луу бүгд хошуураад наадам цэнгээн ихсээд байгаа нь нийт иргэддээ сайнаар нөлөөлөхгүй сөрөг талтай байдаг юм шүү

Avatar

Нэргүй 2025-05-07 103.57.92.253

доод тэтгэврээ нэм хүүгээ буулга өөрийн юмаан авч байж өндөр хүү төлнө арай ч дээ хүүгээ жилийн 3% болго та нар ийм хүүтэй мөнгө авдаг биздэа

Avatar

Огцор оо 2025-05-07 202.131.248.198

"Гол нь ахмадууд зээлээ өөрийнхөө эрүүл мэнд, асаргаа сувилгаа, хүнсээ бэлдэхэд зарцуулах ёстой." гэв үү. Үнэхээр үндсэн хэрэгцээгээ зээлээр хангахаас аргагүй гэдгийг засгийн сайд хүлээн зөвшөөрчихлөө дөө.
Хэлэх ч үг алга. Ингэж ядуу амьдруулж, улны гэж доромжилдог сайд нар, ЗГ бүхлээрээ огцорвол таарна.

Avatar

Нэргүй 2025-05-07 119.40.100.170

enuugeeree baharhadag daa ene mal

Avatar

Нэргүй 2025-05-07 124.158.126.132

Тэтгэврийн сангийн чөлөөт үлдэгдлийг жилийн 3% -иар хадгалуулдаг байсан гэвүү? Арай чдээ?

Avatar

Нэргүй 2025-05-07 103.168.34.120

болиулчихаж болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2025-05-07 202.70.34.27

Тэтгэвэрийн зээлийн хүүг буруулах нь дэмжлэг болохоос биш 40:60 байна уу, 50:50 байна уу бараг ялгаа байхгүй.

Avatar

Нэргүй 2025-05-07 139.5.219.16

эргүүтээд л байхийм даа…. хэлээд л бсан даа уул нь

Avatar

Нэргүй 2025-05-07 122.201.31.157

iron garan llalar

Avatar

Нэргүй 2025-05-07 122.201.31.107

Ядаж насны зааг гаргаач! .Бүр дургуй хүрээд байх юм. Аав ээжийнхээ тэтгэвэрийг авдаг хүмүү ийн нэрийг хорооны хүмүүсээр гаргуулж аваад зогсооно биздээ. Замд нь зөндөө үрэгдэх юмаа.

Avatar

Нэргүй 2025-05-07 122.201.31.107

Байрны зээлээ өгөх гэтэл зогсоочихсон. Байрны зээл төлж байранд амьдармаар байна. Өндөр настан гэхээр гэр хороололд амьдрах естой биш.Хэдэн төгрөгөө яаж авахаа заалгамааргүй бна.

Avatar

zochin 2025-05-07 103.80.211.52

Үр хүүхдэдээ зориулахгүй юм бол өөр юунд зарцуулах вэ дээ.

Avatar

Нэргүй 2025-05-07 103.168.34.129

Үнэн нохой зантай н**ш шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж