Монгол амт, монгол чанарыг дэлхийд дахин тунхаглалаа

Монгол амт, монгол чанарыг дэлхийд дахин тунхаглалаа

МОНГОЛ АМТ, МОНГОЛ ЧАНАРЫГ ДЭЛХИЙД ДАХИН ТУНХАГЛАЛАА

Герман улсын Франкфурт хотноо гурван жилд нэг удаа зохион байгуулдаг мах, махан бүтээгдэхүүний техник технологи, чанар стандартын "IFFA-2025" Олон улсын үзэсгэлэнд “Очирдагинас” ХХК нь амжилттай оролцож байна.

Нэр хүнд, чанар чансаагаараа махны олимп хэмээн үнэлэгддэг энэхүү үзэсгэлэнд “Очирдагинас” ХХК нь Монгол Улсаа төлөөлөн 10 бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж, өнөөдрийн байдлаар есөн алтан медаль хүртэж, олон улсын стандартад нийцсэн чанараа батлан харуулж чадлаа.

Найм болон түүнээс дээш алтан медаль хүртсэн оролцогчдод "Герман улсын Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-оос олгодог “Хүндэтгэлийн цом”-ыг гардуулсан бөгөөд “Очирдагинас” ХХК энэхүү эрхэм шагналыг хүртэж чадлаа.

Бүтээгдэхүүн бүрийг амт, бүтэц, гадаад төрх, боловсруулалтын технологи, аюулгүй байдал зэрэг олон шалгуураар нарийн мэргэжлийн шүүгчид шалгаруулалтыг явуулдаг бөгөөд энэ нь махны салбарын “Олимп” гэгддэг IFFA-гийн гол онцлох үйл явдлуудын нэг юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг үйлдвэрлэгчид өрсөлддөг энэхүү чанарын уралдаанд Монгол амт, Монгол чанар дахин өндөрт үнэлэгдэж байна. Түүхэн амжилт,

  • IFFA-2016 үзэсгэлэнд анх удаа таван бүтээгдэхүүнээр оролцож нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан.
  • IFFA-2025 үзэсгэлэнд 10 бүтээгдэхүүнээр өрсөлдөж есөн алтан медаль хүртэж, Монгол амтыг дэлхий дахинд тунхаглан зарлалаа.

#IFFA2025 #Очирдагинас #МонголАмт #МонголЧанар #АмтБаАмжилтын20Жил #GoldenMedal #MongolianPride #MeatOlympics #FoodExcellence

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-07 59.153.114.184

очир дагинас лого болон савлагааныхаа дизайнд анхаараарай

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.184.223

9 алтан медалийг нь ямар ямар ХХК-ны ямар бүтээлүүд авсаныг нь тодорхой дурдаач дээ ! Лав л Хүнс Комплекс ийн Үхрийн махан сальяами Алтан медаль авсан бна.
Гэх мэтээр бүгдийг нь бахархалтайгаар дурдан алдаршуу лах хэрэгтэй шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2025-05-07 59.153.114.184

бүгдийг нь очир дагинас гээд бичээд бгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.41

Компаний нийт ажиллагсад баг бүрэлдэхүүнд томоом том баяр хүргье. Та бүгдийн нөр хөлмөрийг олон улс өндөр үнэллээ. Сайхан жишиг тогтож Монголын махан бүтээгдэхүүн европ тивд экспортлогдо боломжтой боллоо. Та бүгдэд дахин баяр хүргье

Avatar

Урин 2025-05-07 103.215.14.2

Баяр хүргэе. Манайхан юмыг хийвэл хийсэн шиг хийдэг дээ, уг нь. Даанч төр засгийн бодлогын дэмжлэг дутмаг, бид өөрсдийн юмаа үнэлдэггүйд их учир бий.
Очир дагинас сайн байна, бүтээгдхүүнээ дэлхийд экспортлодог болохыг ерөөе.

Avatar

Нэргүй 2025-05-07 103.11.193.130

Ёстой сайхан мэдээ байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж