Буддын шашныг үндэслэгчийн эд зүйлийг дуудлагаар худалдахгүй

Буддын шашныг үндэслэгчийн эд зүйлийг дуудлагаар худалдахгүй

Буддын шашныг үндэслэгчийн эд зүйлийг дуудлагаар худалдахгүй

"Sotheby’s" дуудлага худалдааны төв буддын шашныг үндэслэгч багш гэгддэг Сиддхартха Гаутаматай холбоотой үнэт эдлэлүүдийг дуудлагаар худалдах болжээ. Энэтхэгийн засгийн газар үүнийг эсэргүүцэн, хуулийн дагуу гомдол гаргана гэдгээ мэдэгдээд байна. Мөн тэдгээр эд зүйлийг Энэтхэгт эргүүлэн өгөхийг хүсэв.

Дуудлага худалдааг өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулахаар төлөвлөсөн. Зуу гаруй жилийн өмнө Сиддхартха Гаутаматай хамт булшилсан үнэт чулуу зэрэг эд зүйлс дуудлага худалдаанд багтах аж. Тодруулбал, бадмаараг, молор, индранил, хээтэй алтан хуудас зэрэг 1800 орчим үнэт зүйл багтаж байна.

Ариун нандин гэж үздэг тэдгээр эд зүйлийг дуудлагаар худалдах нь Энэтхэгийн болон олон улсын хууль тогтоомж, цаашлаад НҮБ-ын конвенцийг зөрчсөн үйлдэл гэдгийг Энэтхэгийн Соёлын яам мэдэгдэж байна. Зөвхөн Энэтхэгээр тогтохгүй дэлхийн буддын шашинтнууд, урлаг судлаачид энэхүү худалдааг буруушаажээ.

"Sotheby’s"-аас "BBC"-д мэдээлэл өгөхдөө дуудлага худалдаа төлөвлөсөн ёсоор явагдана гэжээ.

Энэтхэгийн Соёлын яам "Sotheby’s" болон олдворыг анх малтаж гаргасан Крис Пеппе нарт илгээсэн захидлаа цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тус нийтлэлдээ тэд Пеппег соёлын олдворыг зарах эрхгүй гэж буруутгаад, дуудлага худалдааны газрыг колончлолын мөлжлөгт оролцсон гэж шүүмжилжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-07 202.55.188.38

ЮУН 100 ГАРУЙ ЖИЛ ВЭ? БУРХАН БАГШ 2500 ЖИЛИЙН ӨМНӨХ БИЗ ДЭЭ?

Avatar

-35 = 45 🤗 2025-05-07 66.181.188.151

аан. эхний 40. дараах 40д нь идэх 😋

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.188.151

тэр нирваан ч арилагдахуун

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.188.151

зах дээр багц хэлхээ нь 3000 төг

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.188.151

Шагжамүни, Сиддхартха, Гаутама, Будда. яг хэнийх нь 😌. шашин гэвэл хожуу шд. шашины он байгоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж