Цахим орчинд цэнхэр өнгийн авто машин явган хүний гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас ослыг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна гэх мэдээлийг өглөө. Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 7-ны 07.00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд "Х Элентра" маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд тухайн жолоочийг олж тогтоосны дараагаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
Осол гаргачихаад хэргийн газрыг орхиж явах нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “камерийн систем Монголд хөгжсөн гэдгийг иргэд ухамсарлаагүй байна. Зугтсан хүнийг барихад маш хялбар болсон. Түүнчлэн мэдээллийг хүмүүс хурдан шуурхай өгдөг болсон. Ийм машин осол гаргалаа гэх мэт мэдээллийг шуурхай өгдөг. Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхи сайн болж байгаа. Тэгэхээр зам тээврийн осол гаргасан хүмүүс хэргийн газрыг орхиж битгий зугт. Гэмт хэргийн газар заавал ул мөр үлддэг учир угаасаа тухайн хүн баригдах нь гарцаагүй. Авто аваарын гэмт хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэмээн хүндэрдэг. Хэрэв хүн дайраад алсан тохиолдолд авто аваарын гэмт хэргийг санамсар болгоомжгүй үйлдсэн гээд 3-5 жилийн хорих ял оноодог. Ингээд ялынхаа 30 хувийг эдлэх юм бол тэнсэн харгалзахаар гаргадаг. Тэгэхлээр энэ бол зөөлрүүлэх гэмт хэрэг юм. Хэрвээ тухайн хүн зугтаах юм бол санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ороод 5-10 жил хүртэлх хугацаагаар яллах, мөн дахиад хүний амь нас хохироосон бол 5 жилийн ял өгдөг. Нийлээд 13-15 жилийн ял өгнө" гэх мэдээллийг өгч байв.
Иргэн 2025-05-07 202.126.91.137
Орилж чарласан мотоцикл, талаар нэг мал шиг зорчиж яваа дугуй, темруудийг хориглоочээ!!!
Нэргүй 2025-05-07 139.5.219.170
замын уулзвар замын ойролцоо хэсэг хугацаанд зогсоод харахад аяндаа харагдаж байна лээ нэг л биш хөдөлгөөний дүрэм журам мөрдөж яваа юм уу гэмээр арай л биш болж дээ би гэх сэтгэлгээ нь хэт давамгайлсан харагдах зам дээр машинаа орхиод явах бүр утгаа алдсан ямарч зам дээр
Нэргүй 2025-05-07 66.181.187.121
Гэр хорооллынхон буюу ядуус орон сууцны хүмүүсийн байршлыг нь тогтоодог, хууль бус хакерийн программ ба аппликейшин хэрэглэж байна. Бусдыг хакерддаг, байршлыг нь тогтоодог, чагнадаг программуудтай гэмт хэрэгтнүүдийг баривчлаач ээ!
Нэргүй 2025-05-07 66.181.187.121
Цоож ба хаалганы худалдагчид хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хулгайчид орон сууцны эзэнгүй айлуудаар хууль бусаар орж гарч, айлуудыг ухаж байна. Тиймээс цоожны ба хаалганы худалдагчид ба тэдний гэр бүлийнхэн тэрбумтнууд болсон. Цоожны ба хаалганы худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо! Мөн айлуудыг хажуу айлууд нь ухдаг гэдгийг цагдаа нар мэдсээр байтал арга хэмжээ авдаггүй.
Нэргүй 2025-05-07 66.181.187.121
Цо1ож ба хаалганы худалдагчид хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хулгайчид орон сууцны эзэнгүй айлуудаар хууль бусаар орж гарч, айлуудыг ухаж байна. Тиймээс цоожны худалдагчид ба тэдний гэр бүлийнхэн тэрбумтнууд болсон. Цоожны худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо! Мөн айлуудыг хажуу айлууд нь ухдаг гэдгийг цагдаа нар мэдсээр байтал арга хэмжээ авдаггүй.
з 2025-05-07 202.9.46.68
одоо болтол олоогүй байгаа юм уу эсвэл замын цагдаад танилтай бололтой. мөн ч удаан шалгана даа Тэгээд замхарна биз
зочин 2025-05-07 192.82.66.30
явган хүний гарцаар дугуйтайгаа хүн дайрах шахаад л гардаг бас машины урдуур гэнэт гарч ирдэг
Нэргүй 2025-05-07 202.131.238.26
жолоочийг өмөөрөх гэсэнгүй шүү. тэгэхдээ нэг юм хэлж анхааруулахгүй бол болохгүй байх. Дугуйтай зорчигч гарцаар гарахдаа заавал дугуйнаасаа бууж зам гарах ёстой байдаг. зарим нь бүүр хүүхдээ суулгачихаад дугуйтай гарцаар гарч байгаа харагддаг шүү
Нэргүй 2025-05-07 103.212.118.47
Нэг муу балиар авгай л байгаа биз
Нэргүй 2025-05-07 103.168.34.211
хөдөөний пязда байгаа батаараа шүү
Нэргүй 2025-05-07 66.181.169.116
дайраад алсан тохиолдол ч гэх шиг дайраад амь насыг нь хохироох гэвэл энэ сэтгүүлч нэртэй сүгнүүдийг яанаа
Нэргүй 2025-05-07 59.153.115.20
ANUSDI80955877BOOBN XXNO