"Элсэлтийн шалгалтын математикийн хичээлийн даалгавруудыг нээлттэй болгосон гэж Боловсролын үндэсний төвөөс мэдээлсэн. Тодруулбал, энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон авна. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ.
Энэ нь зөвхөн математикийн хичээл дээр хийж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээлүүд дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулан нэвтрүүлж эхэллээ гэсэн юм.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. Тэрбээр, энэ шинэ зүйл биш. Бусад улс оронд ийм жишиг байдаг. Шалгалтын зорилго гэнэдүүлэх биш. Мэдлэг, чадварыг нь зөв тогтооход оршино. Тэгэхээр энэ 1000 бодлого хөнгөнөөс эхлээд хүндэрч байгаа. Их нарийн, хүүхдүүдийн мэдлэг чадвар шаардана. Хүүхдүүд багштайгаа хамтраад бодно. Энэ жил шалгалт өгөх гэж байгаа 41 мянган хүүхдэд хандаж хэлэхэд 1000 бодлогоо сайн бодчих. Бүгд ирэхгүй учир бүгдийг нь бодсон байхад шалгалтдаа айдасгүй байна гэв.
3,602.33






















































Холбоотой мэдээ