"Шалгалтын материалыг ил болгож байгаа нь олон улсын жишиг"

"Шалгалтын материалыг ил болгож байгаа нь олон улсын жишиг"

"Шалгалтын материалыг ил болгож байгаа нь олон улсын жишиг"

"Элсэлтийн шалгалтын математикийн хичээлийн даалгавруудыг нээлттэй болгосон гэж Боловсролын үндэсний төвөөс мэдээлсэн. Тодруулбал, энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон авна. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ.

Энэ нь зөвхөн математикийн хичээл дээр хийж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээлүүд дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулан нэвтрүүлж эхэллээ гэсэн юм.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. Тэрбээр, энэ шинэ зүйл биш. Бусад улс оронд ийм жишиг байдаг.  Шалгалтын зорилго гэнэдүүлэх биш. Мэдлэг, чадварыг нь зөв тогтооход оршино. Тэгэхээр энэ 1000 бодлого хөнгөнөөс эхлээд хүндэрч байгаа. Их нарийн, хүүхдүүдийн мэдлэг чадвар шаардана. Хүүхдүүд багштайгаа хамтраад бодно. Энэ жил шалгалт өгөх гэж байгаа 41 мянган хүүхдэд хандаж хэлэхэд 1000 бодлогоо сайн бодчих. Бүгд ирэхгүй учир бүгдийг нь бодсон байхад шалгалтдаа айдасгүй байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2025-05-07 66.181.189.124

1000 бодлогын зарим бодлогыг та нарын шүтээд байдаг chatgpt xariug ni buruu gargaj bna lee

Avatar

12 төгсөгч 2025-05-07 103.212.119.71

цээж бичгийн шалгалт болно гэсэн үгүү…..сайхан цээжилнэ дээ

Avatar

Шар ном 1980 2025-05-07 202.9.47.80

шинэ юм гэдэг сайн мартагдсан хуучин юм байдаг. Монголд математикийн 1000 бодлогын шар ном гэж 80 аад оноос хэвлэгдэж, элсэлтийн шалгалтын бодлогыг энэ номоос сонгодог, сурагчид бодолт хийж шалгалтаа өгдөг, бодолтоор нь мэдлэгий нь үнэлдэг (гүйцэд бодоогүйч, алдаа гаргасан ч) байсан. Ямар ч таах оролдлого тэнд байх боломжгүй байсан. Сайд ч өөрөө ийм л үеийнх байлгүй дээ. Математикт хариу гаргахаасаа илүү яаж бодож вэ гэдэг нь чухал байдаг шүүдээ. Одоо эхний алхам болгож 1000 бодлогоо ном болго

Avatar

Иргэн 2025-05-07 202.9.46.151

Хөөё тэр 1000 бодлогыг нь хаанаас олох юм бэ?

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.97

Хөөе ийм мнгол царайтай хүн мэдкү бн шүү. х***а х***а манж хулгайч лаларуудын үйлдл ил цганда гарч ямар даврцн л******д вэ мнгол хүн ажилгүй бхад х***а манж л******д сайд хийгээд шаацн х***а манжда очж галзуураарай. Эндүрцн андурцн л******д вэ ийм лаларуудыг хөөж гаргж бсн шдэ тэрийг хийгээчээ.

Avatar

зочин 2025-05-07 103.212.163.238

Нууж байгаад чи ийм юм мэдэх үү гэх нь зөв үү ? Ийм ийм юм мэдээрэй гэчээд юу сурсаныг нь шалгах уу гэдэг хоёр өөр ойлголт учир ил болгох нь зөв байх аа

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.179.138

Арай эрт гаргахгүй дээ. Одоо шалгалт дөхчихлөө.

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.187.63

Зөв шүү. Энэ сайд зөв л хийж байна гэж боддог. Бодлого нь зөв. Ийм үе байсан шүү дээ. Ямар дарга гараад, яагаад өөрчилсөн юм бол ? 1000 бодлого цээжилж байвал шууд өөр сургуульд орсон нь дээр.

Avatar

Зочин 2025-05-07 139.5.219.133

бодолтоор бол болж бнашдээ энэ хүн яг юу хийгээд бгаа нь мэдэгдэхгүй бгаашүү

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.97

Хөөе ийм мнгол царайтай хүн мэдкү бн шүү. х***а бга юу х***а манж хулгайч лаларуудын үйлдл ил цгаа нарч ямар даврцн л******д вэ мнгол хүн ажилгүй бхад х***а манж л******д сайд хийгээд шаацн х***а манжда очж галзуураарай. Эндүрцн андурцн л******д вэ ийм лаларуудыг хөжж гаргж сбх шдэ тэрийг хийгээчээ.
.

Avatar

Энэ 2025-05-07 66.181.161.95

х***а царайтын ганц зөв юм хийхийг нь харлаа,

Avatar

Иргэн 2025-05-07 59.153.112.223

Хэнийг доромжлоод байнаа??? Боловсролоор бүүр ТОГЛООМ хийж дуусгалаа. 1000хан даалгавар цээжлээд конкурст тэнцэнэ гэнэ. Ямар улс тэгээд элсэлтийн шалгалтад ирэх бодлого даалгавруудаа ил зарлаад байна??? Худлаа ярихаа боьж үз

Avatar

Нэргүй 2025-05-07 139.5.218.47

1000 даалгавар цээжинд хийж чадаж байвал сайн л байшд. Тест биш бодолтоор бол бүүрч сайн.

Avatar

Нэргүй 2025-05-07 103.168.34.32

Дээр үед математикын 1000 бодлоготой шар ном байгаад, тэр номноос анги төгсөх шалгалт авдаг байсан. Тэгээд тэгээд амархан биш байсан гэхээр нээлттэй байх нь зөв алхам. Зөв бодож сурах ёстой болохоос таавар таадаг шалгалт байх ёсгүй.

Avatar

zochin 2025-05-07 66.181.189.124

1000 bodlogo chini 10000 argaar bodogdono. gants xariundaa ch tseg taslal xaalt xashlaga aldaad onoogoo bvten avaxad xetsvv shvv. Matematikiin Sc doktor Tsedenbayaraas asuul daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж