Фронт С.Цэгмид Ялалтын баярт урилгаар оролцоно

Фронт С.Цэгмид Ялалтын баярт урилгаар оролцоно

Фронт С.Цэгмид Ялалтын баярт урилгаар оролцоно
Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмид 2025 оны тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Ялалтын баярын 80 жилийн ойд оролцоно. Мөн түүнтэй нас чацуу 100 настай фронтын сувилагч Ц.Чимидцэрэн урилгаар оролцохоор явж байгаа аж.

“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 103 настай тэрбээр хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна.

Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнаж байсан.  Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор нуувчинд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.89.165

Эмээгийн минь ард нууглахнлдээ,,,,,,,арчаагүйбөгс,,,

Avatar

Аугаа Орос улс 2025-05-07 103.212.119.244

Агуу Орос улс 100 гарсан чөлөөлөх дайны ганц гэрч болсон энэ хүнд ганц байр өгчихөж чадахгүй л байгаа юм даа. Хөөрхий эмээгийн үр хүүхдүүд ихэнхи нь хөдөөнөө амьдардаг дундаасаа гарсан ганц нэг хотод байгаа үр хүүхдүүддээ ганц байрны юм бодоод өгөөч гэж пост хийсэн чинь Монголчуудад алуулангаа алдсан.

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.126

ene neg nergui gej myatrashgui zar tavih yum aa ahah

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.126

hol gazar yavaad yadrahviidee

Avatar

Нэргүй 2025-05-07 103.57.93.87

а**а шүү.

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.41

Фашизмыг ялахад ЗХУ-д туслаж явсан хичээл зүтгэл Монголын хувь нэмрийг үнэлж ялалтын баярт урьсан. Тэрнээс Украйн-оросын дайнтай ямар ч хамаагүй. Тухайн үед АНУ, АНгли, Франц гээд бүх л улсууд фашизмыг эсрэг тэмцсэн. Тэдний нэг нь монгол байсан. Энэ хоёр өөр ойлголт. Одоогийн дэлхийн улс төр дайнтай холбон ярьж болохгүй. Тийм ч байх учиргүй юмаа

Avatar

ЗОЧИН 2025-05-07 66.181.161.80

НАСТАЙ ХӨГШНИЙГ ОРОСУУД ХУДЛАА ҮЗЭЛ СУРТАЛД АА АШИГЛААД БА ЛАЙ ЮМ ДАА.

Avatar

зочин 2025-05-07 43.242.242.6

энэ нэргүй гэж хэний трол юм бол доо удаан наслахгүй дээ

Avatar

Нэргүй 2025-05-07 59.153.115.20

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2025-05-07 203.91.115.53

Залуудаа ч бужигнуулж л явж. Эмээ минь, одоо тэгээд намбатайхан бай даа. Ялалтын баяр гэдэг шал өөр утгатай шоу болсон шүү.

Avatar

Нэргүй 2025-05-07 202.21.110.250

эмээд заадаг хэн бэ чи, чамаар дутаж гэнэ

Avatar

Нэргүй 2025-05-07 103.212.119.204

намбатай бай ч гэх шиг чи одоо хэн юм юу юм заадаг муу хошного чинь

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.186.80

монголын ард түмэн чин сэтгэлээр л үнэгүй туслаж байсан даа тэр үед ингэж тусалсан орон байхгүй л юм билээ

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.191.117

Америк яцын англи яацын,,,битгийшаа,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж