НЭМЭЛТ:
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн/2025.05.07/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг нэр дэвшүүлсэн тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн саналыг хэлэлцэн дэмжлээ.
С. Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас Д.Загджавыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Улмаар энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
З.Мэндсайхан: Төрийг данхайлгаж байгаа бүтцэд аудит хийх ёстой
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг нэр дэвшүүлсэн юм.
С.Магнайсүрэн нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын Тамгын газарт, мөн Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Байнгын хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхий адуиторын албан тушаалд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Заяабал:
-Төрийн байгууллага болон яам, агентлагийг аж ахуйн ажлаас нь чөлөөлж өгмөөр байна. Ашигт малтмалын газар бол лиценз олгодог, лицензээ эргэсэн үйл ажиллагаа явуулаад байна. Монгол Улс уул уурхай дээр тготсон эдийн засагтай боллоо. Социализмын үед хийгдсэн ордуудаа үндсэндээ ашиглаад дууслаа. Гэтэл дараагийн салбарын бодлого нь юу м, ирэх 10, 20 жилд ямар ашигт малтмалын баялгаа аль дэд бүтцийн төслүүдтэйгээ уялдуулж явах юм бэ гэдэг тооцоо судалгааг хийж явах ёстой байтал лиценз олголтын хэрүүл хийгээд явж байна, эрх зүйн газар нь. Монгол Улсад өнөөдөр 3000 лиценз байн. Үүнээс 1800 нь хайгуулын лиценз бол 700 –г нь ашиглалтаар ашиглаж байна. Үлдсэн 1700 цаасаа дамлан зараад сууж байдаг. Гэтэл энэ хугацаанд “Айвенхоу майнз” копмани шиг эрсдэл үүрээд судалгаа хийгээд орж ирсэн аж ахуй нэгж хэд юм бэ. Монгол Улсын ирээдүйн 20, 30 жилийн эдийн засаг яаж явах юм бэ гэдэг алсын бодлого хэрэгжүүлэх ёстой атал аж ахуйн ажил хийгээд байна.
Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээний асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ. Далд уурхайн асуудалтай холбоотой хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Гэрээтэй холбоотой, татвартай холбоотой маргаан. “Оюутолгой” компани нь “Эрдэнэт” үйлдвэрээс илүү орлого олж байгаа хэрнээ Монголын ард түмэнд “Эрдэнэт”-ээс илүү үр өгөөж өгөх юм уу. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсны хувьд асууж байна.
Улсын ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэн:
-Төрийн байгууллагуудыг аж ахуйн ажлаас салгамаар байна гэдэгтэй санал нэг байна. Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон чиг үүргийг төрийн бус байгууллага болон мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн. Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байхдаа барилгын тусгай зөвшөөрөл гээд түвэг үүсгэдэг байсан асуудлыг ярьж байгаад Засгийн газраар шийдвэрлүүлээд Барилгын үндэсний ассиоциаци руу шилжүүлсэн, өнөөдрийг хүртэл тус ассиоциаци тусгай зөвшөөрлийг олгоод явж байна. Сургалтын асуудлаа мэргэжлийн төрийн бус байгууллага Инженерүүдийн холбоонд шилжүүлсэн. Болдог ажил. Төрийн аудитын тухай хуулиар эдгээр чиг үүрэг шилжүүлж авсан байгууллага аудитад хамрагдаад үр дүн тооцогдоод явж байх ёстой. Тантай санал нэг байна.
Оюутолгойн гэрээний тухай нарийн асуудал олон бий. Уул уурхайн яам, Сангийн яам хууль шүүхийн байгууллага дээр хариуцагчаар явдаг. Хөрөнгө оруулалт гэдэг талдаа бизнесийн асуудал гэдэг талаасаа бодлогын хувьд зөв том төсөл байсан. Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой олон асуудал бий. Устай холбоотой, газар эзэмшилтэй холбоотой асуудал бий. “Онтра” гээд компанийн эзэмшиж байгаа лиценз зэрэг олон асуудал байна. Өөр байр суурьтай байдаг. Маргаж байгаа маргааны нэхэмжлэгч талд нь “Оюутолгой” компанийн эсрэг талд нь явж байсан учраас тэр байр суурин дээрээ хэвээрээ байгаа.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
– Засгийн газар хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн бүтэцтэй цомхон төр бий болгоно гэдэг концепци дэвшүүлээд ажиллаж байна. Гэхдээ ажил хэрэг болгох талд эсрэгээрээ байна. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө баталлаа. Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад хяналтын болон бүтээмжийн менежер гэдэг шинэ нэр томъёо гаргаж ирж байна. Энийг дагаад төрийн албаны бүтцийг томруулах, зардлыг тэлж байна. Гэтэл Сангийн сайд нь “Энэ нь төрийн өмчит компаниуд дээр хийгдэж байгаа тул улсын төсөвт ачаалал өгөхгүй” гэж тайлбарлах жишээний. Нөгөө талдаа Засгийн газрын чиг үүрэгт байхгүй салбар яамдын чиг үүрэгтэй давхцал бүхий Үндэсний хороодыг байгуулж байна. Маш том бүтцийг бий болгож байна. Та бол төсвийн шууд захирагчаар төрийн албанд мэргэшсэн хүн. Хараат бусаар ажиллаж чадна гэж бодож байна. Гол нь гүйцэтгэлийн болон нийцлийн аудитыг чамбайруулах хэрэгтэй байна. Нийцлийн болон гүйцэтгэлийн аудитаар гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэх талд хариуцлагагүй ажилладаг. Хамгийн түрүүнд барьж хийх таны ажил энэ. Засгийн газрын тусгай сангуудын асуудал байна. Аж ахуйн тогтолцоотой яамдын хувьд Засгийн газрын тусгай санг хариуцаж ажилладаг. Засгийн газар үйл ажиллагаа явуулахдаа байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл болоод тухайн үеийн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулаад Засгийн газрын шийдвэрээр хөнгөлөлтүүд гардаг. Хөнгөлөлтын алдагдлыг Засгийн газар эргээд нөхөн дүүргэлт хийх ёстой байдаг. Түүнийгээ хийдэггүй. Үүнээс болж тухайн сан дампуурдаг. Эдгээр санд онцгой анхаарч нэг бол аж ахуйн тогтолцоонд нь шилжүүлж ажиллах дүгнэлт гаргаасай.
Монгол Улсын эрчим хүчний салбарыг либералчлах бодлого батлаад явж байгаа. Тухайн салбарын өртөг талд нь анхаараач ээ. Эрчим хүчний үнийг нэмсэн нь бухимдал үүсгэж байна. Тухайн салбарын өртгөөс доогуур төвшинд борлуулалт хийдэг байснаас болоод эдийн засгийн хариуцлагагүй байдал үүсч, хөрөнгө оруулалт гацаж байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд аудитын зөвлөмжийг боловсронгуй болгоход анхаарч өгөхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-Ерөнхий аудиторыг УИХ дахь цөөнхөөс томилдог жишиг Европын орнуудад байдаг. Тэгж байж хяналтыг хэрэгжүүлж, хараат бусаар ажиллах боломжийг гаргаж өгдөг. Одоо манай улсад ямар ч хяналт алга. Сөрөг хүчин хяналт тавих ёстой ч хамтарчихлаа. Гурван нам хамтарсан Засгийн газар ажиллаж байна.
Та сайн хүн байж болно, төрийн мэргэшсэн хүн байж болно. Таны тухай олон магтаал өнөөдөр сонслоо. Таныг би мэдэхгүй л дээ. Ямар ч сайн хүн байгаад улс төрийн шахалт хараат бусаар ажиллах боломжийг хангаж өгөхгүй л бол болдоггүй.
Ирэх долоо хоногоос Аудитын байгууллагын хуулийг өөрчлөх асуудлыг оруулж ирнэ.
Уг нь Ерөнхий аудитор санхүүгийн гүйцэтгэлийн нийцлийн аудит гээд маш их санхүүтэй харьцдаг. Та хуулийн хүн байна. Тайлан балансаа уншчихдаг, хэн нэгний оруулж ирж байгаа материалын нягталчихдаг. Таныг чадавхигүй гэж байгаа юм биш. Ийм хүн байсан бол.
Та эдийн засагт төрийн оролцоо өндөр болсон, намууд хамтарсан, улсын төсөв тэлсэн үед төсвийн санхүүгийн сахилга батыг хариуцах чиг үүрэг хүлээж мэдэх нь.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Сургамжууд бий. 2023 онд улсын хэмжээнд хэрэгжсэн 400 орчим төсөл арга хэмжээнээс 170-д нь нийцлийн аудит хийтэл 80 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Хий үнэ өсгөсөн асуудал байсан гэсэн үг. Урьдчилсан аудит хийх нь энэ мэт зөрчил гарахаас сэргийлнэ гэж бодож байна. Энэ зүйл дээр ямар зохион байгуулалт хийхээр төлөвлөж байна вэ.
Эдийн засгийн реформ эргээд иргэний нуруун дээр дарамт үүсгэж байгаа. 2000 оны эхээс манай эрчим хүчний салбарт ургацаг бий болсон. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр есөн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Дээрх есөн аж ахуй нэгж нийт эрчим хүчний хэрэглээний 8 орчим хувийг нийлүүлчихээд бэлэн мөнгөний урсгалынх нь 20.7 хувийг аваад явдаг.
Жилдээ 60, 70 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг бол нэгдсэн эрчим хүчний систем нь 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Засч залруулахгүй болохоор 1 кВт цахилгааны өртөг дээр нөлөөлөл үзүүлж, дээрх есөн компани баяжаад мөнгө олоод эсрэгээрээ ард иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэж, эрчим хүчний үнэ өсгөдөг. Энэ бүхнийг зохицуулах зайлшгүй шаардлага байна. Аудит зөвлөмж өгөөд хязгаарлалттай дүгнэлт грагаад байдаг. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зах зээлийн үнээс давамгайлсан үнээр тогтсон гэрээ контрактыг цуцлах тал дээр хэрхэн ажиллах вэ.
Улсын ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэн:
-Хөгжиж байгаа улс орнууд урьдчилсан аудитыг онцгойлон авч үздэг. Манайд бол өнөөдрөөс л яригдаж эхэлж байгаа асуудал юм байна. Олон улсын туршлагаас харахад нэн ялангуяа том төслүүд дээр урьдчилсан аудит үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа. Урьдчилсан аудитыг хууль эрх зүйн орчин бүрдүүлэхтэй хамтатгаж яригдаж магадгүй гэж бодож байна.
Төрийн аудитын байгууллагын эцсийн зорилго бол иргэдийн амьдралыг сайжруулах. Тиймээс төсвийн хөрөнгийг үр ашиггүй шамшигдахаас урьдчилан сэргийлж таслан зогсоох, хохирлыг барагдуулахтай холбоотой асуудал байдаг. Төсвөөр эдийн засгийн зөв төлөвлөлт, тэлэлт, зарлагын хэт тэлэлтийг гаргуулагүй байх асуудал, цалингийн нэмэгдэл болоод бусад хөрөнгө оруулалтыг иргэдэд хүртээмжтэй байх. чиглэл рүү чиглүүлэх бодлогын зөв зөвлөмж байх ёстой гэж үздэг учраас эцсийн үр дүндээ иргэдийн нуруун дээр үүсч байгаа энэ асуудлыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийх бүрэн боломжтой.
Нэр дэвшигчтэй хийх сонсгол өндөрлөөд байна. Сонсголын үр дүнг Төсвийн байнгын хорооны хаалттай хуралданаар хэлэлцэн, дүгнэлтээ ажлын тав хоногт багтаан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, томилуулах шийдвэр гаргуулах юм байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-05-07 66.181.187.121
Ардын нам ухаантай хүмүүсээ намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.
Нэргүй 2025-05-07 66.181.184.223
Лаа лаа
Нэргүй 2025-05-07 66.181.184.223
Дандаа л нутаг ус, танил тал, ташаа тохой татсан таалсан томилолт хийхээ ичих зовохоо ч байж дээ !
Ми данжаадаын үеэс л бүр цадигаа алдсан, ичиж үхмээр томилолт хийх болсон юмшүү !
Боловсрол муутай, мулгуу хүнээр удирдуулахын гайг мөн ч ланжгар амсах юм даа.
Нэргүй 2025-05-07 203.98.76.30
Жинхэнэ хог. Тендер хулгай гаршсан гар даа. Үхсэн ацны төрийн мэргэшсэн албан хаагч. Ард нь дандаа л нам, томчууд байдаг намчин л гар ш дээ. Хөгжлийн банкны хэрэг дээр шүүгдээл яваад байсан тэр талаар нь нэг ч хүн асуухгүй пялдагадаал байх юм. Аудит болоод ухна гэж айдаг байх л даа бүгд. Бас л нэг намчин, тендерчин хорчин хулгайч…..
Хотын уугуул иргэн 2025-05-07 103.212.119.54
Ингэж нутгархаж болохгуй байхаа. Говь-Алтайн угшилтай спикер нутгийнхаа ахыг ерөнхий аудитор болгож байгаа нь ариун явдал мөн үү.
Догшин лус 2025-05-07 202.21.100.210
Зарим хүмүүс урд хийж байсан ажлаа мартаад ухаалаг болох гэж ядраад байна. Уул уурхайн , гадны хөрөнгө оруулалттай компаниудын татварын асуудалд Заяабал гишүүн яаж хандаж байсым бол Төрийн бодлогын эсрэг дандаа үг хэлж Fc -д өөрийгөө рекламдаж байна. . Өчигдөрөө мартаж өнөөдөртэй уулздаг хуурамч дүр төрөхүүдийг хэвлэл мэдээлэл ил гаргаж тавих нь хамгийн чухал .
зочин 2025-05-07 192.82.66.30
бүтцэд дахин инженерчлэл буюу аудит маягийн зүйл хийх эрх нь ЗГ-ын ХШҮ-ни йхороонд байгаа шүү
зочин 2025-05-07 192.82.66.30
төрийн аудитын эцсийн зорилго бол иргэдийн маьдралыг сайжруулах гэдэг үгийг анх удаа уншлаа тийм зорилготой ажилладаг юм бол тэрийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй ш тэй
Зочин 2025-05-07 122.201.31.228
Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ЁСТОЙ гэсэн хэрнээ хувийн хэвшлээ толгой өндийлгөхгүй нухчин дарж, хяхан хавчиж байна. Төрийн өмчит компаниудыг цөөлж багасгах ЁСТОЙ гэсэн тэдгээр компаниуддаа бүтээмжийн менежер гэхчлэн элдэв албан тушаал, орон тоо шинээр нэмж, намчин цүнх баригчдаараа дүүргэж байна. Камерын өмнө худлаа том том бааж, чиглэл өгөх яахав. Хуулийн төсөл санаачлаад, батлуулаад, хэрэгжилтийг нь шаардаад явах бүрэн эрх та нарт байгаа шүү дээ.
МОНГОЛ 2025-05-07 202.55.188.117
Зөв шүү! Эрчим хүчны яам , агентлаг, ТЭЦ үүдэд аудит шударгаар хийх хэрэгтэй үнэ нэмэх үндэслэл байна уу худалдан авалт , тендерүүдэд нь шалгалт оруулах хэрэгтэй! Яахаараа 2-3 дахин нэмж Улс ард иргэдээ хорлож байдаг шуламнууд юм бол!
сонгогч 2025-05-07 202.9.46.88
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….ЭНЭ байдлаа засахгүй бол 1 л өдөр таагүй зүйл болж мэдэх юм….