Солонготын даваанд цас орсны улмаас халтиргаа үүсчээ

Солонготын даваанд цас орсны улмаас халтиргаа үүсчээ

Солонготын даваанд цас орсны улмаас халтиргаа үүсчээ
Солонготын даваанд цас орсны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээллээ. Солонготын давааны цасыг хусах, цэвэрлэх ажлыг Завхан АЗЗА ХХК-аас зохион байгуулж байна. Ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орж байгаатай холбогдуулан Солонготын даваанд болон авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Иймд иргэд, тээвэрчид, малчид та бүхэн хол, ойрын замд гарахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцастай, хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

2025 оны тавдугаар сарын 8-наас 05-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 08-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Энэ сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж