"Гэр бүл салалт нэмэгдэж, хүүхдийн хүчирхийлэл ихэсч байна"

Хуучирсан мэдээ: 2025.05.07-нд нийтлэгдсэн

"Гэр бүл салалт нэмэгдэж, хүүхдийн хүчирхийлэл ихэсч байна"

"Гэр бүл салалт нэмэгдэж, хүүхдийн хүчирхийлэл ихэсч байна"

Засгийн газрын өнөөдрийн /2025.05.07/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрийг танилцуулав.


Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Монгол Улсын хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэний 35 жилийн ой энэ онд тохиож байна. Хүүхдийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойг маргааш /2025.05.08/ тэмдэглэнэ. Үүнд, өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө хийж бүтээсэн ажлаа дүгнэнэ. Гэр бүлийн хүрээнд тулгамдаж байгаа олон асуудал байна. Үүнээс үүдэж хүүхэд ямар нэг байдлаар хохирч байна. Тухайлбал, Монгол Улсад жилд 17 мянга орчим залуу гэр бүл бүртгүүлж, 5-8 жилийн дараа бүгтгэгдсэн дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна.  Өрх толгойлсон эцэг, эхийн тоо жилээс жилд өсөж 70-80 мянгад хүрч, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн тоо 100 мянга боллоо.  Мөн хүүхдийн хүчирхийлэл гээд маш олон асуудал байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлд холбогдох яам газрууд хамтарч ажиллана. Сум, хороо, дүүрэгт хүүхдийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн. Салбар дундын зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Хүүхдийн төлөө санд өнгөрсөн онд 25 тэрбум төгрөг цугларсан. Үүнийг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.

2025 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсад 220 гаруй зуслан ажиллаж байсан. Харамсалтай нь өмч хувьчлалаар үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдсөн байна. Шинээр дөрвөн улирлын зуслан байгуулах талаар ярьж байна. Гэр бүлийн тухай хуулийг 2025 онд шинэчилнэ. Уг хуульд маш олон зохицуулалт орсон. Үүнийг эрх зүйн үүднээс зохицуулахын тулд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарьж байгаа. Энэ хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулах төсөл хэрэгжүүлнэ. Мөн энэ жил 108 хороонд 8000 өрх хашаандаа тус бүр таван мод тарих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах талаар мөн хөндсөн байна. Энэ ажлыг цаашид эрчимтэй хэрэгжүүлнэ. Сүүлийн үед ураны асуудал их яригдаж байна. Засгийн газрын өнөөдрийн хурлаар Цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаар, орчны бохирдлыг хэмжих олон улсын стандартыг хангасан лабораторийг бүсийн хэмжээнд байгуулах шийдвэр гарсан гэдгийг хэлэв.

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр, "Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Дотуур байранд хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ярилцаж байна. Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангах боломжийг бий болгоно. Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг өргөн барина. Хүүхэд гэр, сургуулийн хооронд явахдаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ.

Хүүхдийн төлөөх байгууллагууд хамтраад төсөв мөнгөө нэгтгээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн гэлээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн Гэр бүлийн хуульд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд холбогдох газрууд анхаарч ажиллахыг даалгалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэдийн хамгаалах мөн иргэд өөрийн нутаг дэвсгэр дээр өөрийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг Хууль зүйн сайдад үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж