Трамп алдарт Алькатрасын шоронг дахин ашиглалтад оруулна

Трамп алдарт Алькатрасын шоронг дахин ашиглалтад оруулна

Трамп алдарт Алькатрасын шоронг дахин ашиглалтад оруулна

Сан Францискогийн булангийн Алькатрас арал нэгэн цагт алдартай шорон байв. "Хад" гэх нэрээр танигдсан Алькатрас арлыг олон 10 жилийн турш шорон зориулалтаар ашиглаагүй бөгөөд өдгөө жил бүр сая сая жуулчин татдаг түүхэн газар болж хувирчээ.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Алькатрасыг дахин шорон зориулалтаар ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Тус шоронд аюултай хоригдлуудыг дахин байрлуулах, АНУ-ын хууль, дэг журмыг сахиулах бэлгэ тэмдэг болгон дахин ашиглах боломжтой гэж Трамп үзжээ.

Гэхдээ нэгэн цагт сүрлэг байсан шоронгийн буурийг дахин сэргээх нь бодит байдал дээр амар ажил биш гэдгийг шинжээчид хэлж байна.

Алькатрас арал нь Сан Францискогийн эргээс хоёр км зайд оршино. Анх тэнгисийн цэргийн хамгаалалтын цайз болгон барьсан тус байгууламжийг 20 дугаар зууны эхэн үед цэргийн шорон болгон сэргээжээ. Улмаар 1934 онд "Алькатрас Холбооны хорих анги" нэрийн дор албан ёсоор холбооны шорон болсон. Сан Францискогийн булангийн хүчтэй урсгал, хүйтэн температурын улмаас хоригдлууд оргон зайлах бараг боломжгүй байсан нь Алькатрасын онцлог. Тус шоронд Аль Капоне, Микки Коэн нарын зартай ялтнууд хоригдож байв.

1979 онд Клинт Иствудын тоглосон "Алькатрасаас оргосон нь" кино гарснаар тус шорон улам алдартай болжээ. Дараа нь Шон Коннери, Николас Кэйж нарын тоглосон "Хад" кино 1996 онд гарсан. Тус кинонд мөн л Алькатрасаас оргож буй талаар гардаг.

Гэвч Алькатрасын үйл ажиллагааны зардал холбооны бусад байгууллагаас гурав дахин илүү байсан тул эцэст нь 1963 онд хаагджээ. Одоогоор тус шорон арлыг Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн үйлчилгээний алба хариуцан музей байдлаар ажиллуулдаг. Жил бүр 1.4 сая гаруй хүн Алькатрасыг зориж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-07 103.212.117.16

Женко юу Зи нар уу өнгөрсөн үеийнолхээ ЕС Баяр мэтийг шоронд шааж байл уу Баяр бол стандарт бус засаг байгуулж стандарт бус Женког гаргасан гэдгийг ухаарах цаг ирнээ

Avatar

зочин 2025-05-07 66.181.160.70

За ..манай Женко шиг өстөн дайснуудаа шоронд хатаах нь л дээ..Хаа газрын наймачид адилхан л юм дөө

Avatar

АНУ 2025-05-07 103.111.68.3

Дэмжиж байна хэрцгий дээрэмчдийг аваачиж хая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж