Улсын онцгой комиссоос гамшиг осол, хээрийн түймрийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өгч байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
-Он гарснаас 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж үүний улмаас 80 хүн амиа алдаж, 54 хүн гэмтэж урьдчилсан байдлаар 23.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учраад байна. Аюулт үзэгдэл, гамшгийн хор уршгийг арилгахад онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 17545 аврагч, 3898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 760 гаруй хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн 184 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан гэсэн мэдээлэл байна. Ослын тохиолдын дийлэнх хувийг гал түймрийн дуудлага эзэлж байна.
Нийт 1859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэнээс 1774 нь обьект, 85 нь ой хээрийн түймэр байна.
Газар хөдлөлт 25 удаа бүртгэгдсэн.Одоогоор сургуулийн дээвэр, байшингийн хана, тааз цуурсан гэдгээс өөр бодит хохирол учраагүй. Ус цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан гамшигт үзэгдэл гэвэл зам даваа хаагдаж, цасанд боогдох гэх мэт 38 дуудлага бүртгэгдсэн. Хүний үйл ажиллагаанаас хамааралтай 220 дуудлага бүртгэгджээ. Мал амьтны гоц халдварт өвчин 13 бүртгэгдсэн.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар бүртгэгдсэн тохиолдол өссөн байна.
Бүртгэгдэж байгаа ой хээрийн түймэр, гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг албаны эх сурвалжаас авах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар хээрийн хоёр түймэр асч байна. Аймаг, сумын мэргэжлийн ангийнхан, иргэд унтраах үйлү ажиллагааг зохион байгуулж байна.
"7 ИРГЭН ОБЬЕКТЫН ТҮЙМЭРТ АМИ АЛДСАН"
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа П.СОРОНЗОНБОЛД:
-Обьектын түймрийн улмаас он гарснаас хойш долоон иргэн амиа алдаж, утаажилтын бүсээс онцгой байдлын алба хаагчид 961 иргэнийг гаргасан. Өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн байна.
Ой хээрийн түймэр сүүлийн таван сарын хугацаанд 12 аймгийн 57 суманд 84 удаа бүртгэгдсэн. Энэ мөн өнгөрсөн оноос 45.7 хувиар өссөн үзүүлэлт.
Өчигдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийн нэг дуудлага ирж, алба хаагчид түймрийг унтраасан. Одоо С\элэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумын түймрийг алба хаагчид, мэрэгжлийн ангийнхан ажиллаж байна.
Обьектын түймрийн 14.5 хувь нь өнжмөл өвс, хонг хаягдалтай холбоотой. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар гал түймрийн улсын хэрэг бүртгэл нээж, 32 тохиолдлоос 12 -т шийтгэл ногдуулж, 11-ээс нь татгалзаж, хоёр хэргийг нь шийдвэрлэлүүлэхээр онцгой байдлын газар ажиллаж байна.
Иргэн 2025-05-07 66.181.186.163
тэр Ариунбцянмгэж эрхэлсэн мал байгаа юм.Хүрэлсүхийн жинхэнэ авилгач хулгайч олзоо хуваан …Онгоцоо дарга нарт зүгээр өгч явуулаад өөрөө зугаалаад.жирийн албан хаагчид хүрзтэй гал түймэртэй тэмцээд, тусламж цагтаа очоогүй иргэд эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохироод байгаа Энийг хараад суугаа үхэр Монгол та хохь нь
Нэргүй 2025-05-07 202.9.40.139
УЛСЫН ОНЦГОЙ КОММИСТ ИЙМ ӨНДӨР ЦОЛТОЙ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БАЙХ ХЭРЭГ БАЙДАГ ЮМ БАЙХ ДЭЭ ???