"Met Gala" буюу "Metropolitan Museum of Art Costume Institute Gala" нь жил бүр Нью-Йорк хотноо тавдугаар сарын эхний Даваа гаригт зохион байгуулагддаг загварын хамгийн том арга хэмжээ билээ. Эл хүрээнд загварын салбарын цаашдын хөгжлийг дэмжих зорилгоор Метрополитен урлагийн музейн дэргэдэх хувцас загварын хүрээлэнд хандив цуглуулдаг. Мөн албан ёсны нээлтийн ажиллагаанд зориулж хамгийн том загварын шоу болдог бөгөөд салбарын төлөөлөгч, дуучин, жүжигчин зэрэг төрөл бүрийн алдартнууд улаан хивсний ёслолд зориулж тодорхой сэдвийн дагуу хувцасладаг билээ.
Өөрөөр хэлбэл "Met Gala" нь загварын салбарын Оскар юм.
Энэ жилийн сэдэв нь “Superfine: Tailoring Black Style” буюу хар өнгө давамгайлсан хувцсаар гоёх юм. Метрополитен урлагийн музейд болсон уг арга хэмжээг Колман Доминго, Льюис Хэмилтон, A$AP Rocky, Фаррелл Уильямс нар хамтран зохион байгуулж, бүгд тухайн сэдвийг харуулсан хувцас өмссөн байв. Алдартай зочдод Спайк Ли, Диана Росс, Андре 3000, Халли Берри нар багтжээ. Музейн дотор заслыг зураач Си Гэвин нарцисс цэцгээс санаа авч тохьжуулжээ. Мөн Дэндурын сүм мэт гоёмсог талбарт оройн зоог барих хэсгийг Дерек МакЛэйн санаачилж, арга хэмжээг зохион байгуулагч Рауль Авила 7000 гаруй цэцгийг таазнаас өлгөж өгсөн байна.
































Холбоотой мэдээ