Энэтхэг улс Кашмир дахь террористуудын дэд бүтцийг онилжээ

Энэтхэг улс Кашмир дахь террористуудын дэд бүтцийг онилжээ

Энэтхэг улс Кашмир дахь террористуудын дэд бүтцийг онилжээ

Кашмир мужид болсон халдлагын дараачаас Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдаж, усны дайн зарлаад байв. Тэгвэл хурцадмал байдал илүү нээлттэй хэлбэрт шилжиж, Энэтхэг улс Лхагва гаригт Пакистанд цохилт өгчээ. Уг цохилтоор Пакистаны хүн ам шигүү суурьшсан Пунжаб муж болон Пакистаны захиргаанд байдаг Кашмир дахь террористуудын дэд бүтцийг онилсон байна. Гэвч халдлага энгийн номхон иргэдэд хохирол учруулж, дор хаяж гурван хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн шархадсаныг Пакистан мэдээллээ.

Үүний хариуд Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний таван онгоц болон нэг нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Пакистан мэдэгдэв. Эдгээрийн гурав нь Рафале онгоц бол үлдсэн нь МиГ-29, СУ-30 сөнөөгч онгоцнууд юм.

1947 оны наймдугаар сарын 15-нд Британийн Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсны дараа Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс хуваагдсан түүхтэй. Энэ цагаас хойш цөмийн зэвсэгтэй хөршүүд Кашмирын асуудлаар гурван ч удаа дайтжээ. Кашмир бол дэлхийн хамгийн аюултай галын цэгүүдийн нэг. Хамгийн сүүлд 2019 онд Энэтхэг улс Пакистаны нутаг дэвсгэрт цохилт өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

найдваргүй 2025-05-07 192.82.92.204

Оросын МиГ-29, СУ-30 сөнөөгч онгоцууд найдваргүй гэдгийг Украйны фронтод оросууд нотолсон шүүдээ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж