Д.Загджавын оронд С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ

Д.Загджавын оронд С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ

Д.Загджавын оронд С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов гарсан. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05,07/ сонсголоор Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэнэ.

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөх төлөвлөжээ. Д.Загджав жилийн өмнөөс буюу 2024 оны тавдугаар сарын 30-наас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн юм. Түүний оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа аж.

УИХ 2019 оны тавдугаар сарын 9-нд ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилсон. Д.Занданбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнээс хойш Д.Загджав даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жилийн өмнө жинхэлсэн юм. Гэвч түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байна.

Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг байгууллага юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнгөрсөн сарын /2025.04.23/ хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг ирэх тавдугаар сарын 7-нд хийхээр товлосон.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Д.Загджавын оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байна. Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.

Боловсрол:

  • 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
  • 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
  • 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
  • 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
  • 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
  • 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
  • 2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,
  • 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
  • 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны оөрийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдох хүнд дараах шаардлагыг тавьдаг. Төрийн аудитын тухай хууль

28.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1. 45 нас хүрсэн байх;

28.2.2.эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;

28.2.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;

28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;

28.2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-07 103.145.234.109

Дампуу МАН хэдэн хулгайчдаа албан тушаалаар шагнахаа хэзээ болих вэ? нөгөөдүүл нь бүр тойроод яваад сурцан

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.180.113

БАРИЛГЫН САЛБАРЫГ БАС Л СҮЙТГЭСЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ДАА

Avatar

Нэргүй 2025-05-07 66.181.180.113

ӨМНӨХӨӨСӨӨ АРАЙ ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-05-07 103.212.117.11

Энэ чинь бас л жинхэнэ цүнх баригч байна даа

Avatar

ИРГЭН 2025-05-07 66.181.191.180

Магнайсүрэн бол ҮАГ н ЕРӨНХИЙ АУДИТОР хийж болохгүй хүн шүү аудитын байгууллагыг ёстой самарах хүн шүү. Амарбаясгалан дарга өөрийн хүнээ тавих гэж улайрч байх шив дээ. Магнайсүрэн бол балчирдана шүү??? УИХ ГИШҮҮДЭЭ? АНХААРАЙ? тэрний оронд ЗАГДЖАВ нь арай тулгатай, суурьтай юмуу даа. Би ТХШХороонд ажиллаж байсан ахмад ажилтан. Магнайсүрэн хаана очсон газраа тендер будилуулдаг хорчин нөхөр шүү.УИХ гишүүд мэргэн сонголт хийнэ гэж найдаж байна. Амарбаясгалан бол өөрийн хүнээ гарын аяаар хөдөлгөх

Avatar

Нэргүй 2025-05-07 203.98.76.30

Магнайсүрэн их муу хүн. Барилгын салбарыг бол жинхэнэ самарсан. Одоо ч гар хөлүүд нь яамаар дүүрэн. Тендер булхай л их хийсэн хүн дээ. Нэг л их олон яаманд төрийн нарийн хийсэн гэж рекламдах юм, нам арын хаалга байхад хэн ч л хийдэг албан тушаал шүү дээ. Тэр олон яаманд төрийн нарийн хийхдээ юу хийж бүтээж, бодлогын хувьд ямар шинэчлэл хийсэн гэдэг л чухал. Магнайсүрэн шиг суудлын бөглөөс хийгээд тендер хусаад суувал 10 жилийн хүүхэд ч чадна. Жоохон асуудалд шударга бай манайхаан. Хөгжлийн банк

Avatar

Иргэн Болдоо 2025-05-07 202.21.101.130

Загджавыг солих хэрэгтэй. Мэргэжлийн хүн томилох нь зөв.

Avatar

зочин 2025-05-07 59.153.114.123

дэмжиж байна, амжилт хүсье

Avatar

Зочин 2025-05-07 59.153.113.99

ЗАГДЖАВ МУУ ХЭЛҮҮЛЭЭД Л ЯНЗ БҮРИЙН АЛБАН ТУШААЛД ШИЛЖИЖ АЖИЛЛААД БАЙДАГ НЬ НАМДАА ОВОО ХАНДИВ ӨГДӨГТЭЙ ХОЛБООТОЙ БЙАХ АА ГЭЭД Л ХҮМҮҮС ТААВАРЛААД БАЙСАН.ОДОО НЭГ ЮМ ХОВХОРЧДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-05-07 43.242.242.46

хөгшин талхи самчиг бууралтсан үсээ будуулчиж чадахгүй арчаагүй ац байна

Avatar

Нэргүй 2025-05-07 43.242.242.46

юу хийж бүтээсэн ац вэ

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.1

Хэн хэргтэй с**.

Avatar

Нэргүй 2025-05-07 59.153.87.54

зайлмаар хүмүүс их харагдах юм

Avatar

Нэргүй 2025-05-07 202.9.41.1

Гажигууд их бий оюуны хомсдолтой шуналт оюуны хомсдлын шунлт шинж бүрдсэн ниыгмийн хог шаарууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж