УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Улаанбаатарт ирэх өвөл хаана нь тог цахилгаан тасрах юм, хаана нь тасрахгүй юм бэ гэдгээ тодорхой гаргах ёстой. Байшин, гэрээ дулаалаад цахилгаан халаагуурт шилжчих. Энэ хэсэгт цахилгаан таслахгүй гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй" гэдгийг өчигдөр байнгын хорооны хурал дээр хэлсэн. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд "УИХ-ын гишүүн попорч байна. Тог бага тасрах тухай л ярина. Огт тасрахгүй гэсэн ойлголт байхгүй" гэдэг байр суурь илэрхийлээд буй. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг онцоллоо.
Г.Лувсанжамц
УИХ-ын гишүүн
-Цахилгааны үнэ нэмсэнтэй холбоотойгоор цаашдаа төлөвлөж байгаа ажлуудтай холбоотойгоор асуулт асууя. Гэр хорооллын иргэдэд дулаан алдагдал, тог цахилгаанаа хэмнэх талаар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулсан гэж байна. Бодитоор хэдэн өрхөд зөвлөмж өгсөн бэ. Гурван тарифтай тоолууртай өрх хэд байгаа вэ. Бид эрчим хүчний үнийг нэмсэн. Эсрэгээрээ цахилгаанаа хэмнэх заавар зөвлөгөөг эрчимтэй хийх ёстой. Утааг үнэхээр бууруулъя гэвэл байшингаа дулаалаад цахилгаанаа хэмнэж байгаа хүмүүсийг дэмжих ёстой. Намар хүртэл ямар ажлыг зохион байгуулах вэ. Ялангуяа дулаан цагаар дулаалгын асуудлаа шийдэх хэрэгтэй. Хоёрт, төр засгийн хамгийн том үүрэг бол тодорхой байх явдал. Тодорхойгүй байгаагаас болоод гэр орноо дулаалж чаддаггүй, модоо тарьж чаддаггүй, нүхэн жорлонгоо био жорлон болгож өөрчилж чаддаггүй. Төлөвлөлтийн гол зорилго бол тодорхой мэдээллээр иргэдээ хангах хэрэгтэй. Найман дүүрэгт 422 төрлийн техникийн шинэчлэл хийнэ гэсэн төлөвлөгөө байна. Аль хороодод ийм шинэчлэл хийх вэ. Яг аль хороодод 2025 оны өвөл цахилгаан тасрахгүй байх вэ. Нийт хэдэн өрх байгаа вэ. Энийг нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 уялдуулж өгсөн үү. Эрчим хүчний яам мэдээлэл өгөхгүй байна гэдэг тайлбарыг хэлдэг.
Ерөөсөө попроод байгаа юм байхгүй сайд аа. Хаана нь тасрах юм, хаана нь тасрахгүй юм бэ гэдгээ тодорхой гаргах ёстой ш дээ. Байшингаа дулаалаад гэрээ дулаалаад цахилгаан халаагуурт шилжчих. Энэ хэсэгт цахилгаан таслахгүй гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй л гэж хэлээд байна. Нийтээрээ тог цахилгаан таслахаа боль гэдэг асуудлыг хэлээгүй. Талбай дээрх үзэсгэлэнг өнөөдөр үзлээ. Улсын хэмжээний л юм байхаас Улаанбаатар хотод аль хороонд тог тасрахгүй юм бэ гэдэг төлөвлөгөө байх ёстой шүү дээ. Хоёрт, 2026 оноос өмнө 440 мянган хэрэглэгчийг ухаалаг тоолуурт шилжүүлэх төлөвлөгөө байгаа гэнэ. Энийгээ л тодорхой болгоё гээд байгаа юм.
Б.Чойжилсүрэн
Эрчим хүчний сайд
-Гэр хорооллын айл өрхийг дулаалах зөвлөмжийг үе үеийн Эрчим хүчний яамнаас өгч ирсэн. Түгээх сүлжээнүүдээс ч өгч байсан. Бид ард түмэндээ зоригтой үнэнийг хэлж чадахгүй байна. Сүүлийн үед гэр хороололд барьсан монгол гэрт ч тэр хувийн орон сууцанд ч тэр ямар нэгэн стандарт гэдэг юм байхгүйгээр 360 гаруй жил явж өнөөдөрт ирсэн. Үүнээс шалтгаалаад хүндрэлүүд гарсан. Мөн дулааны үнийг хэт доогуур бариад байхаар дулаалах сонирхолгүй байна. Хэт хямд өртөгтэй учраас. Зах зээлийн үнэд очвол дулаалгаа сайн хийнэ. Хямд дулаанаараа дулаалахгүй байсан нь хэрэглэгчдэдээ ашигтай байна. Улаанбаатар хотод 2031-2032 онд эрчим хүчний эх үүсвэр барихад 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг тооцоолол хийсэн. Хамтарсан ажлын хэсэг гарч, эхний нэг тэрбум ам.долларын санхүүжилтын эх үүсвэрийг олж, хэлэлцээрийг хийж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк сая Монголд ирж уулзсан. Эхний 900 сая ам.долларын Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас гаргаж, Монголын тал 100 сая ам.долларын санхүүжилтыг шийдсэн тохиолдолд 35 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 3.2 хувийн хүүтэй, юаниар төлөх бөгөөд эхний эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацааг дор хаяж таван жилээс багагүй хугацаанд байхаар шийдэхээр ярьж байна. Засгийн газрын баталгааны орон зай хүрвэл үлдэж байгаа нэг тэрбум ам.долларыг босгох боломж манай яаманд байна. Бид чадна. Ийм л байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог 2023 он дуустал би толгойлж явсан. Гэтэл нийслэлийн агаарын бохирдлыг хотын дарга хариуцах шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлээс энэ зөвлөмж өгөх асуудлыг хариуцдаг. Танд нийслэлээс илүү мэдээлэл өгөх болно.
Цахилгаан тасрахгүй байна гэж байхгүй Г.Лувсанжамц гишүүн ээ. Одоо бид нэг эх үүсвэртэй. Хоёр эх үүсвэртэй болтол 30, 40 жилийн асуудал болно.
Тог бага тасрах тухай л ярина. Огт тасрахгүй гэсэн ойлголт байхгүй. Тог тасрахгүй байхын тулд хоёр эх үүсвэртэй байж таарна аа даа. Нэг талд нь үйлчилгээ хийхэд нөгөө талаа сэлгэн залгадаг байх ёстой. Сүүлийн 30 жилийн хугацаанд төлөвлөлтгүй явсан Улаанбаатар хотын гэр хороололд ийм боломж байхгүй. Тэгж худлаа ярьж ард түмнийг молигдож хэрэггүй, чадахгүй. Бага тасрах тухай ярина. Намар, өвлийн бэлтгэл ажил хийгээд явсан. Монгол даяараа л зарлаж байгаад цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээгээ хийнэ гэдгээ зарлаж байгаа.
инженер 2025-05-07 103.71.101.41
Жагсаалтаар орж ирсэн Лувсанжамц оюутнаас дор юугаач ойлгохгүй. Наад захын инженер хүн ойлгохоор Мэргэжлийн сайд нь бодит байдлыг хэлээд байхад. Ард иргэд нь нөгөө Лувсанжамцыгаа өмөөрөөд Чойжилсүрэн лүү дайрч өгнө. Ингээд ажлыг нь хийлгэхгүй тамын тогоо
Нэргүй 2025-05-07 122.201.23.93
reketchin saidiinh ni urdaas yum yarih erhgui UIH – iin gishuun yum uu? ashig sonirholiin zorchiltei said shuu! uuriinhuu deeremdej avsan gazruudruu ded butets hurgehiin tuld, dahin gazar deeremdehiin tuld buhniig hiij bgaa.
Нэргүй 2025-05-07 66.181.179.222
malnuudaa tokni une nwmwheer iim asuudal dahij garahgui gej choijilsuren helsende ug n olon hun sonsson
Нэргүй 2025-05-07 103.212.119.204
чойэилсүрэн муу хүн
Нэргүй 2025-05-07 202.9.41.18
Энэ лалрыг яагаад сандал суудалтайн үлээгээд байнааа аргагүй л ул чацага нэр өгдөг нь зөв юмдааа
Нэргүй 2025-05-07 202.131.227.134
Чойжоо харин үнэнийг шулуухан хэлж байна. Гэр, байшингаа хямдхан дулаанаар халаасан нь гэр, байшингаа дулаалах зардлаас хямдхан байгаа учир дулаалахгүй бга нь үнэн. Өвөл цонх нь онгорхой байдаг орон сууц, албан газрууд олон бна. Дулаан хэт хямд болохоор тоохгүй бна. Тэр их дулааны хэрэглээг нь дийлэхгүй бна. Цахилгаан, дулааны үнийг чөлөөт зах зээлийн горимд нь оруул. Ашигтай салбар болбол хувийнхан жилийн дотор шинэ эх үүсвэрүүд босгоно, айл албан газрууд хэмнэлт хийж эхэлнэ. Соц аргаар явахгүй
Нэргүй 2025-05-07 103.57.92.140
энэ шуналын тулам ухаан муутай дүрвэдээ зайлуулаач ээ
зочин 2025-05-07 66.181.191.37
Ардчилагч гэх бүлэг хулгайчдын хувьд монголын эрчим хүчний салбарыг нураах явдал л чухал
Чойжоо 2025-05-07 202.179.14.190
Чойжилсүрэн эрчимй хүч хариуцсан сайд юм бол бүтээн багйуулах ажлаа ярьдаг баймаар юм. Ярих бүртээ тасална гэх юм. Зайлуулбал таарна
Нэргүй 2025-05-07 59.153.112.17
Энийг зайлуулаач.
зочин 2025-05-07 66.181.191.37
Чойжилсүрэн ажлаа мэддэг хүн, Манай туршлагатай сайн бизнесмений нэг, Эрчим хүчний салбарыг өөд нь татах гэж чадлаараа л зүтгэж байна, Үнэнийг хэлж байна, Лувсанжамцын хувьд байдлыг зөв ойлгож үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийн оронд хоосон цэцэрхсэн,,ажлын туршлага ноль,хэрүүл өдөж гараа гозогнуулсан АН-ын цагаан захтнуудын нэг л байна, Эрчим хүчний салбар бол маш хүнд онцгой анхаарал тавихаас өөр аргагүй, Ажлыг нь мэддэг хүмүүсийг солиод байвал бүр нурна,Зарим этгээд үүнийг хүсч байна
зочин 2025-05-07 66.181.191.37
АН-ынхан нураах зорилгоор хамгийн эмзэг хүнд салбар лүү л дайрдаг Бөөнөөрөө бүлэглэн муулдаг, Улам хүндрүүлэх гэж оролддог, Мэрэгжлийн боловсон хүчнийг нь хавчиж доромжилж залхаадаг,Ажлаа хаях сэтгэл санаагаар унах нөхцөл бүрдүүлдэг, Тэр нь одоо манай эрчим хүчний салбар болж байна, Түний сайд Чойжилсүрэн рүү дайрч байна, Боломжоороо эрчим хүчний салбараа дэмжицгээе,Хүндрэлийг нь арилгахад туслая, Эх оронч санаачлага гаргацгаая
Нэргүй 2025-05-07 202.55.188.87
Yadaj bichij baigaa yumaa uuruu oilgood bicheech. Ene said gh hun uuruu yamar mergejiltei hun bile. Odoo yu hj bna. Nuguu 100 ail dr baidag bugdiig chadna gdg hunii turd baigaa huwilbar shde. Uuruu bugdiig chadna gdg ch yag ajil dre ………… hun
Нэртэй 2025-05-07 59.153.87.54
худлаа тасалж байгаад Оростой хийх гэрээг баталсан шүү. 3 цс. бид мартахгүй
Нэргүй 2025-05-07 202.9.41.1
Үхсн ацны чин бид мартхгүй х***а манж зулбасгуудыг нам төр хулгайлж 35 жил хулгай шаасныг чин яллнаа.
Нэргүй 2025-05-07 66.181.183.46
Энэ өөртөө л ашиг харсан улсын төлөө юу ч хийхгүй нь тодорхой хулгайч баядыг зайлуулаачээ. Данхыг их мөнгөөр авилгадсан гэдэг үнэн үү шалгаач. Ер нь ашиг сонирхлын зөрчилтэй Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Номин Наранбаяр нарыг яагаад засгаас зайлуулахгүй байна . Зайлуулах сонирхолгүй бол Данхыг өөрийг нь зайлуулаачээ
Нэргүй 2025-05-07 59.153.113.146
Эрчим хүчний хулгай, авилга хоёроо зогсоохгүй үнэ нэмэхгүй бол цахигаан таслана гэж монопол салбараар далайлгаж болохгүй байх Чойжилсүрэн сайдаа. Төв аймгийн эрчим хүчний дарга заавал хазгай хэлтэй мэргэжлийн бус Увс хүн байх хуультай юмуу, жолооч нь бас?!!!