Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнгөрсөн долоо хоногт /2025.05.02/ Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулаад буй.
Тус хуульд нийслэлийг хотуудад хуваах, аймгийн төвүүдийг хот болгох, ИТХ болоод хотын захирагчдыг иргэд өөрсдөө сонгох, асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийдэх зэрэг хэд хэдэн онцлох заалтууд орсон.
Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүй тодорхой болох юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох зэрэг агуулгыг шинэчлэн, нэмэлтээр тусгажээ. Шинэчилсэн найруулгад:
1 дүгээр зүйл. Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.6.4 дэх заалт,
“12.6.4. 250 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцох" гэдгийг тусгасан байна.
2 дугаар зүйл.Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт , 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “төлөвлөгөөг” гэсний дараа “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний шаардлагад нийцүүлэн” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын “олгох,” гэсний дараа “хяналт тавих, тайлагнах,” гэж, 12 дугаар зүйлийн 12.4.1 дэх заалтын “тодорхойлсон,” гэсний дараа “эмнэлэг, сургууль, цэцэрлэг түүний хүртээмжийг тооцоолсон,” гэж, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн “байгууламж,” гэсний дараа “эмнэлэг, сургууль, цэцэрлэг түүний хүртээмж,” гэж тус тус нэмэхээр заажээ.
Ийнхүү тус хуульд өөрчлөлт орсноор, Барилгын тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт орно.
Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 27.3.4 дэх заалт.
“27.3.4.Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцээгүй.”
2 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах.
“7.1.3.энэ хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний шаардлагад нийцэж байгаа эсэх.”
3 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 12 зүйлийн 12.1.1 дэх заалтын “эрх бүхий байгууллагаас” гэсний өмнө “Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө болон” гэж нэмэх.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хуулийн шинэчилсэн найруулгын талаар гишүүд олон нийтийг мэдээлэлгүй байгааг зэмэлсэн. Тэгвэл тус хуулийг шинэчилсэн найруулгыг үзэл баримтлалыг мөн хавсаргалаа.
Тус хуульд шинэчлэлт өөрчлөлт орсноор Улаанбаатарыг шууд 14 хот болгох хуваах биш үзэл баримтлалын хувьд иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, төр-иргэний харилцаа, оролцоо нэмэгдэх үндсэн ач холбогдолтой. Товчхондоо 20 минутын хот болох статус бодит биелэлээ олох аж.
ужу 2025-05-07 66.181.161.76
Алдаржавхлангийн удирдаж байсан Хан-Уул дүүргийн байрны эргэн тойрон нуль шороо, нуль өмхий, нуль машин станцын утаа байдаг даа. За машин станцын утааг шийдэхэд төвөгтэй мэдээж. Гэхдээ ядаж шороогоо шүүрдүүлэх ажлыг хот тохижилт эсвэл энэ муу байрнуудын ажилгүй СӨХ-үүдийг загнаад олон нийтийг оролцуулаад хийлгэж болох л байсан. Хийгээгүй дээ. Хийсэн юм нь ЭКО хот гэдэг самбар энэ тэнд хадсан. Ямар ч ЭКО юм байхгүй. Арьс ширний үйлдвэрүүдийг цэвэрлэх байгууламжийг нь барьж өгөөд хотоос гаргаж бо
иргэн 2025-05-07 59.153.84.210
зөв зөв ингэж хуульчилж батлагаажуулсны хүрээнд иргэддээ боловсрол эрүүл мэнд төрийн үйлчилгээг тэгш хүртэээмжтэй хүргх боломж нөхцөл бүрдэнэ гэж ойлголоо олон нийт сошиал үүнийг мэдэхгүй ойлгохгүйгээс буруугаар сэвээд бх шиг бна,
батаа 2025-05-07 66.181.164.23
Хан уул хотоос Шарга морьт хот хүртэл нислэг хийнэ гэсээн манай Нямка, бүх хотууд хоорондоо нислэгтэй. Бүх хотдоо онгоцны буудал барих юм гэнэлээ
T 2025-05-07 50.147.160.114
2024
H 2025-05-07 50.147.160.114
keni
CTrTNZMr; 2025-05-07 50.147.160.114
galzyy gyilagchduinzz
tv 2025-05-07 50.147.160.114
xylaochduin
blrc 2025-05-07 50.147.160.114
xylgaichduinzz