ОБЕГ: Галыг бүрэн унтраалаа

ОБЕГ: Галыг бүрэн унтраалаа

ОБЕГ: Галыг бүрэн унтраалаа

ОБЕГ: Галыг 17:23 цагт бүрэн унтраасан. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.


Төв цэнгэлдэх орчимд орон сууцны хороололд гал гарч, их хэмжээний хар утаа гарч байна. Онцгой байдлын ерөнхий газраас энэ талаар тодрууллаа.

ОБЕГ-аас өгсөн мэдээлээр, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Удирдлагын академийн хойно гал гарч байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги гарсан. Одоогоор шалтгаан тодорхойгүй байна гэлээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт хөөсөнцөр шатаж байсан.
Алба хаагчид галын тархалтыг 16:55 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

,Бомжа 2025-05-06 139.5.218.159

хоёрхон өгүүлбэр зөв, эвтэйхэн бичиж чаддаггүй бичээч ямар сургуульд сурсан юм бол доо

Avatar

ИРГЭН 2025-05-06 66.181.185.82

Номин компанийн барьж байгаа Силк хоёр удаа шатлаа!!! Хоёр хүн амь үрэгдсэн барилга !!! Номингийнхон ном уншуулж бузраа багасгахгүй бол энэ барьж буй барилга чинь нэг бол шатаад нэг бол хүн үхээд салахгүй нь байна!!

Avatar

boryetn XT? 2025-05-06 50.147.160.114

xsgyiCJNri #;

Avatar

Нэргүй 2025-05-06 139.5.217.128

Унтраалаа гэчихээд "Унтраахаар ажиллаж байна" гэсэн байна. Унтраааан юмуу, үгүй юмуу?

Avatar

Судлаач иргэн 2025-05-06 202.126.91.28

шатдаг хөөс хэрэглэх ёсгүй шүүдээ..компанид хариуцлага тооцох шаардлагатай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж