Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.05.06/ хуралдлаа.
"Хөдөөний иргэд цахим худалдаанд оролцох хэрэгтэй"
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Шуудангийн салбарын одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг шинэчлэхтэй холбоотойгоор санал хэлье. Бид хуулийг шинэчлэн гэхээр хуулийг чангатгах, ард иргэдэд хүндрэлтэй болгодог тал ажиглагддаг. Энэ хуулийг шинэчлэхдээ одоо онлайн худалдааг эрхлэхэд бүх хүн оролцох боломжтой байдлаар зохицуулах ёстой. Зах зээлийн эдийн засагт тулгуурласан чөлөөт эдийн засгийг дэмжсэн байх шаардлагатай.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:
-Би энэ байнгын хороонд байхгүй ч санал гаргаж, энэ асуудлыг хэлэлцэж байна. Үндэсний хэмжээнд бид цахим худалдааны зах зээлээ хоёр дахин тэлэх, жижиг бараа бүтээгдэхүүний урсгалыг хоёр дахин нэмэх боломж харагдаж байна. Энэ ажлыг "Монгол шуудан" ХК хийнэ. Одоо бол ард түмний нуруун дээр бизнес эрхлэгчид өөрсдийн зардлаар замын унаагаар ачаа бараагаа дайж, захиалдаг. Унаа нь өөрчлөгдсөн болохоос хуучны жин тээх аргаар бараа бүтээгдэхүүнээ авч байна. Хөдөөний иргэд цахим худалдаанд орж, цахимаас найдвартай мэдээлэл авч чадахгүй байна. Онцгой дайн дажины асуудал тулгарахад шуудангийн салбар онц байдал зарласан үед ажилладаг стратегийн салбар. Бид энэ салбараа хайхрамжгүй хаяж болохгүй. Хувь хувьцааг нь авсан хувийн салбарууд саналаа тодорхой хэлэх ёстой. Хөдөөний иргэд цахим худалдаанд оролцох хэрэгтэй. Энэ боломжуудыг нээж өгнө.
"Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж байна"
"Монгол шуудан" ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсов.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Шуудангийн салбарын нөхцөл байдлын талаар ярилцаж байна. Үүнийг ярихын тулд цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээний тэсрэлтийн талаар зайлшгүй ярих шаардлагатай. Сүүлийн жилүүдэд 50 мянга орчим онлайн бизнес эрхлэгч байнгын үйл ажиллагаа явуулж байна. Онлайн бизнес эрхлэгчид хүргэлтийн үйлчилгээгээр иргэдэд хүрч үйлчилдэг. Яг судалгаагаар өдөрт хот дотор 240 орчим сая төгрөг эргэлдэж байна. Үүнээс харахад, асар том зах зээл байна. Өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Тэмү гэдэг дэлгүүр дээр хэдхэн сарын дотор монголчууд 24 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалсан байна. Энэ салбар асар их нөөц боломжтой байна.
Сая "Монгол шуудан" ХК-ийн захирал зах зээл жижиг учраас иргэдэд бүрэн хүрч чадахгүй байна гэж байна. Энэ орон зайд энэ компани өрсөлдөж чадахгүй байна.
Энэ компани 1990 хэдэн онд батлуулж байсан хэрэглэгчдэд 48 цагийн дотор илгээмжийг амжилттай хүргэнэ гэдэг стандартаа барьж, асар удаан ажиллаж байна. Хувийн компаниуд маш хурдацтай ажиллаж байна. Зах зээлийн өрсөлдөөнд ялагдаж, үнэ тарифын хувьд монополь байдлаа хадгалж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд байгаа хэрнээ үйл ажиллагаа явуулахгүй, либеральчлагдсан салбар биш байгааг харуулж байна. Энэ компанийн 66 хувь төрд байгааг эргэж харах цаг болжээ. "Ард санхүүгийн нэгдэл" 24 хувийг эзэмшдэг, жижиг хувьцаа эзэмшигчид 10 хувийг эзэмшиж нээлттэй хувьцаат компани юм шиг мөртлөө шийдвэр гаргагч нь төр хэвээрээ байна. Тэгэхээр бид төрийн оролцоог багасгаж, 34 хувьтай болговол өрсөлдөөнийг дэмжих боломжтой. Шуудангийн салбарын хүргэлттэй холбоотойгоор цагдаа, онцгой, эрүүл мэндийн тусламжийг хүргэхийн тулд хаягжилтын стандартыг мөрдүүлэх шаардлага байна. Та бүхэн энэ асуудалд анхаарч байна уу?
Ажлын алба:
-Хүргэлтийн чанар, үнийн хувьд "Монгол шуудан" ХК-ийн үнийг бүх нийтийн үйлчилгээний үүрэг хэрэгжүүлэгч гэдэг утгаараа тарифын дээд хязгаарыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталдаг. Яагаад гэвэл бүх иргэд тэр үнийг төлөх боломжтой байх ёстой. Тийм учраас үнэ нь харьцангуй хямд байдаг. "Монгол шуудан" ХК дангаараа ажиллахыг боддоггүй, бусад хувийн хэвшилтэй 14 харилцаа холболтын гэрээ байгуулан хамтран ажилладаг.
ЦХХХ-ийн сайдын зөвлөх М.Тулгат:
-Хаягжуулалтын тухай хуулийн төсөл 2024 онд ЗГХЭГ-аас эхний төсөл явж, энэ дээр холбогдох талуудаас санал авсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хуулийн үзэл баримтлал батлагдсан. Хуулийн ажлын хэсэг ажиллаж, хуралдаж байна. Ялгаж салгаж ойлгохдоо, орон зайн кодчилол, хаягийн нэршлийн асуудал, хаягийн самбар гэсэн асуудлыг тусад нь ойлгох хэрэгтэй. Оролцогч талууд их олон байдаг. Нийслэл, Байгаль орчны яам, Цахим яам, газар зохион байгуулалт гэх мэт. Энэ асуудлыг шийдэхээр хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Хаягийн асуудал хиймэл оюун ухаан руу орж байна. Их өгөгдөл дээр суурилдаг. Бид өмнөх шигээ журмаар баталж, засаг захиргааны нэгж өөрчлөхөд дахин өөрчилдөг баймааргүй байна. Хаанаас яаж шийдэх вэ гэдгийг ажлын хэсэг хэлэлцэж байгаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Ер нь нээлттэй хувьцаат компани болгож, төрийн хувьцааг багасгалаа гээд юу ч муудахгүй. Төр 100 хувь эзэмшиж байгаа компаниудын аудитын тайлан ямар муу байдаг билээ. Үндэсний аудитын газраас орсон компани маш сайн ажиллаж, аудит хийсэн байна. Төрийн оролцоот компанид хувийн хэвшил орж ирэхээр хяналт нь сайжирна.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
-Дэлхий нийтээрээ онлайн бараагаа захиалж, хүргүүлээд сурчихлаа. Үүнийг дагаад үндэстэн дамнасан тээвэр ложистикийн зах зээл бий болчихлоо. Монгол Улс Азиас Европ руу бараа бүтээгдэхүүнийг дамжуулан ачиж, тээвэрлэх боломжтой. Өнөөдөр эрх үүргийг хуулиараа "Монгол шуудан" ХК хийх боломжтой. Гэсэн ч олон улсын стандарт шаардлагыг биелүүлэхгүй байна. Эрх зүйн орчныг нь нэг тийш нь болгох хэрэгтэй. Менежментийг маш яаралтай сайжруулах шаардлагатай.
Нэргүй 1 минутын өмнө 59.153.115.20
BOOBN VANAG XXNO80955877
Нэргүй 1 минутын өмнө 59.153.115.20
SEXSEER VANXANDI80955877BOOX XXNOO
Т1 5 минутын өмнө 202.9.46.97
Пөөх агуу их мөнгө юм даа
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.240
х***а манж л******д нам төр хулгайлж бүх газр х***а манжууд тавьж хулгай шаасн эрднэт дархн төмрлг хөтл орн нутг бүх үйлдвр аж ахуй гзр уул уурхай нам т/а тэгээл бүгдиыг гарта шаацн. Дур-ра авирлж ямар ч уттгүй гажигтж.
Нэргүй 12 минутын өмнө 59.153.114.57
Би Манжийн хаанаас ч дээгүүр зиндааны хүн
Зочин 2 цагийн өмнө 66.181.177.142
…. Ту гаар тогтносон төрт улсын чухал дэд бүтцүүдийг бүгдийг нь хувьд шилжүүльк, үйл ажиллагааг нь либералч лья гэдэг саналууд яг ч тийм хамаагүй хандаад байх асуудал биш байх гэж бодож байна.
Сонгууль 2 цагийн өмнө 66.181.184.69
2 намын хэдэн шуналын туламуудын туслах байсан залуучууд л төр болж жүжиглээд ард түмнийг доромжлоод байгаа юм байна. сонгууль хийж мөнгө үрж бөөн юм болж ард түмнийг хэчнээн жил доромжилвоо
Зочин 3 цагийн өмнө 103.212.116.30
Татвар төлдөггүй юм уу За импорт яак вэ Экспорт чухал байна
Нэргүй 3 цагийн өмнө 192.82.65.88
Онлайн худалдааны тээврийг шуудангийн эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй байгууллага хийхээр хуулинд заасан. Гэвч одоо өвөр монгол, хятдууд манай онлайн худалдааг атгаж байна. Улс үүнийг зүгээр зөвшөөрөөд хараад л сууж байна. Үүнийг залруулах гол арга нь Эрээнээс гаальгүй өшиглөж орж ирдэг тээврийг зогсоох ёстой. Бүх ачаа бараа гаалиар шалгагдаж, татвараа төлж орж ирдэг байх ёстой. Ингэж чадахгүй бол алсдаа бүх тээврийг хятдууд хийэ, бид хятдын дагавар улс болсоон гэсэн үг.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.177.222
ONLINE худалдаанд татвар ш*** нь дээ