Японд ирсэн жуулчдад хамгийн их төвөг учруулдаг зүйл нь хогийн савгүй гудамж талбай болохыг саяхны нэгэн судалгаа харуулжээ. Судалгаанд нэг сарын хугацаанд тус улсын таван том нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй 4000 гаруй гадаадын жуулчин хамрагдсан байна. Тэдний 21.9 хувь нь хогийн савгүй байдлыг хамгийн их санаа зовоосон зүйл гэж хариулжээ. Энэ нь өмнөх оноос найм орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
Японд өмнө нь олон нийтийн газруудаар хогийн сав хангалттай байдаг байжээ. Гэвч 1995 онд Токиогийн метронд гарсан хийн халдлага болон гадаад улсуудад болсон бусад террорист халдлагаас улбаалаад ихэнхийг нь байхгүй болгожээ.
Хогийг шахаж жижигрүүлдэг, нарны эрчим хүчээр ажилладаг хогийн савыг олон нийтийн газруудаар суурилуулдаг "Forcetec" компанийн гүйцэтгэх захирал Ёхэй Такэмүрагийн хэлснээр Нью-Йорк, Парис зэрэг аялал жуулчлалын алдартай газруудад 30 мянга орчим нийтийн хогийн сав байдаг.
Хогийн савнаас гадна үйлчилгээний байгууллагын ажилтнууд англиар ярьж чаддаггүй гэх гомдлыг судалгаанд оролцогчдын 15.2 хувь нь хэлжээ. Харин 13.1 хувь нь очсон газар бүр нь хэт ачаалалтай байгааг дурджээ.
иргэн 3 цагийн өмнө 202.126.92.86
Хаа сайгй 00 байгаа. 0-д ороод хогоо саванд нь хийгээд яваад болжил байсан даа.
Нэргүй 3 цагийн өмнө 103.212.162.216
оркууд хүнд төвөг уддагаа юман чинээ боддоггүй болохоор л бухимддаг биз, Япончууд тарисан хогоо өөрсдөө авч явдаг соёлтой хүмүүс шүү дээ