Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг ч, уул уурхайн гол бүс нутаг болох говьд усны хангамж хомсдолтой гэсэн судалгаа бий. Усны хэрэглээнийхээ 80 хувийг монголчууд газрын доорх гүний усаар хангадаг. Нэн ялангуяа Нарийнсухайтын бүлэг орд орчмын газрын доорх усны нөөц маш бага гэж тогтоогдсон агаад Онги голоос эхтэй Улаан нуур нь Өмнөговь аймгаас хойш 140 гаруй километрт Булган, Мандал-Овоо сумын нутгийн заагт байрладаг юм байна. Мөн Монголын говийн алдарт таван нуурын нэг агаад харамсалтай нь ширгэжээ. Хангайн нуруунаас эх авсан Онгийн гол Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн 8 сумын нутгаар 460 гаруй километр замыг туулан урсаж Улаан нуурыг дүүргэдэг аж. Улаан нуур нь нүүдлийн шувууд дамжин өнгөрч, өсөж үржин нутагладаг, олон зүйлийн ашигт ургамал, зэгсээр бүрхэгдсэн, говийн экосистемийн тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэгвэл “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэвчлэх үүднээс Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласны нэг нь Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолой барих төсөл. Төслийн нийт төсөв 2.7 их наяд төгрөг болох ба үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр Засгийн газар төлөвлөсөн байна.
“Хэрлэн-Тооно” төслийн судалгааг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд хийсэн бол “Орхон-Онги” төслийн хүрээнд Орхон гол-Мандал-Овоо (Улаан нуур) чиглэлд 307 км, Мандал-Овоо-Тавантолгой чиглэлд 202 км ус дамжуулах хоолой барихад нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдаж буй юм.
Төслийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр ахлаж байгаа агаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Экологи, нийгмийн ая холбогдолтой төсөл нь байгаль хамгаалах ажлаас гадна Говь-Хангайн бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгон усны нөөцийн менежментийн төлөвлөлтөд үндэслэж байгалийн нөөцийг түшиглэсэн хөгжлийн шинэ загвар гэдгийг Засгийн газрын гишүүд онцоллоо. Шадар сайд Л.Гантөмөр "Хамтарсан Засгийн газрын төлөвлөж буй 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ. Энэ 14 мега төслийн 5 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Тэгвэл эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэдэг асуудалтай ирээдүйд тулгарах болно. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх ажлыг эхлүүлж байгаа"-г онцлов.
Б.БАТ
Irgen 4 цагийн өмнө 103.140.11.161
энэ авгайг харахаар уур хүрээд байхийн таминээ худалаа ярьсан хүмүүс төрийн эр эм хүмүүс таминээ
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.186.39
та нараас нэг зүйл гуйя. сэддорж наранбаатар нарын зураг хөргийг бүү тавьж байгаач. тэр хулгайчуудыг харахаар уур хүрээд байх юм. бушуу түргэн хэргийг нь шийдээд тэр шорон гээчрүүгээ явуулаач.
Нэргүй 10 цагийн өмнө 59.153.112.145
Лав л Өвөрхангайн нутагт урсах Орхон голоос ус татаж болохгүй, яагаад гэвэл Орхон гол жинхэнэ утгаараа Хануй гол нийлсний дараа л том болдог. Ер нь байгалийн олон сая жил бүрдүүлсэн голуудын гольдролыг өөрөлдөг бурханаас илүү ухаантай дарга инженер байхгүй дээ
Зочин 11 цагийн өмнө 59.153.113.109
мэдрэл муутай орк сэтгүүлчид их бна зарим нь нэг сэтгүүлч гадны тусгай албаны хорлон сүйтгэгч аятай бичих юм манай улс дэлхийд усны нөөцөөрөө энэ сэтгүүлч ийн бичсэнээр эхний 10 улсад ордог юм бна л даа тм учир гүний усаа хэргэлхэд зүгээр гэж ойлгох уу хуульгүй бол хум пад болхоор т****г шиг тархитай хорлон сүйтгэгч бна аа
Уужаа 2025-05-06 103.215.14.2
Цэвэр усны нөөцөөрөө дэлхийд дээгүүр ч гэх шиг, харин доогуур бичигддэг хөөе, ямар гай вэ чи. Шал худлаа юм бичээд байхын.