Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” төрийн өмчит хариуцлагатай компанийн газрын дарга нарыг чөлөөлөх шаардлагыг хүргүүлжээ.
Халаа сэлгээнд энэ удаа тус компанийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Г.Батсүлд, Тээвэр ложистик төлөвлөлтийн газрын дарга Г.Шижирбаатар, Хөдлөх бүрэлдэхүүний газрын дарга Д.Нямлхагва нар өртөж, тойрохоо зуруулах болсон мэдээлэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийг донсолгож байна.
Монгол Улс экспортын төмөр замтай болох зорилгыг далимдуулан “Монголын төмөр зам” ХХК, “Тавантолгой төмөр зам”ТӨХК-ийн дарга нарынх нь тансаглал хэрээс хэтэрч буй тухай дуулиан шуугиан өнгөрсөн хугацаанд чих дэлдэж ирсэн. Тэгвэл салбарын сайд ч энэхүү дуулианы хажуугаар өнгөрөөгүй бололтой. Төрийн өмчид хайр найргүй хандсан байж болзошгүй зарим үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахаа ч мэдэгдсэн юм байна.
Ижил чиг үүрэгтэй төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг нэгтгэх замаар ажлын давхардлыг арилгаж, үргүй зардлуудыг бууруулах зорилтыг Засгийн газар тавьсан. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-иудыг нэгтгэхээ салбарын сайд өнгөрсөн өвөл мэдэгдэж, судалгааг эхлүүлснээ зарласан. Тэгвэл судалгаа ч дууссан төдийгүй зарим нэг зөрчлүүдийг харгалзан ийнхүү халаа сэлгээг “Монголын төмөр зам” компаниас эхлүүлэхээр шийдсэн байна.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өмнө нь “Ачаа бараг тээдэггүй хэрнээ “Тавантолгой төмөр зам” ХХК 800 хүнтэй, “Монголын төмөр зам” ТӨХК 600 гаруй хүнтэй байна. Хэрэв хувийн компани байсан бол ийм олон хүн оффист суулгаад тэжээгээд байна гэж байхгүй шүү дээ” гэж мэдэгдэж байсан удаатай. Иймээс халаа сэлгээ зөвхөн “Монголын төмөр зам ТӨХК-иар дуусгавар болчихгүй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хаалгыг ч тогших чимээ дуулдаж буй.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир өнгөрсөн сард мэдээлэл хийх үеэрээ ““Энэ компанид олон асуудал байна. Муурны хоол, муурны цээживч, чипс, шартуулдаггүй ундаа зэрэг олон юм худалдан авсан байдаг. Ганц баримт үзэхэд л ийм зүйл илэрсэн.
Би энэ компанид өнгөрсөн нэгдүгээр сард томилогдож очсон. Одоог болтол материалуудаа гаргаж өгдөггүй. Маш олон хүний ажил үүрэг давхардсан байдаг. Худалдан авах ажиллагаа нь хоёр газар байдаг. Захиргаан дээрээ, санхүү дээрээ байдаг. Хүмүүс бараа нийлүүлдэг ч мөнгийг нь өгдөггүй гэхчлэн маш олон асуудал байна” гэж мэдэгдсэн юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-05-06 112.72.7.116
ТӨХотооны дарга нарын мөнгө иддэг саалийн сав нь шүү дээ
Нэргүй 2025-05-06 112.72.7.116
монголын төмөр замаас удаанөаргал идэнд алга болсон ТӨХ дмргчн хамт идэж уждаг рхзрууд ш дээ
Нэргүй 2025-05-06 59.153.115.87
Монголын төмөр замын доод алба буюу хар бор ажлыг нь гүйцэлдүүлдэг ажилчид нь хэдэн төгрөгний цалинтайг мэдэх үү Үндсэн цалин 741.000 төгрөг гээд боддоо .Жинхэнэ залуусыг боолчилж бгаа байгууллагадаа……Тэгээд бас зүгээр бхгүй бн бн шалгалт авч нтр хогийн хөгийн л*****н газар ийм газар битгий ажиллаарай залуусаа Монголын төмөр зам сөнөцөн газар бнаа хэдэн ажилчидаа боол мэт үздэг газар шүү
Irgen 2025-05-06 203.91.115.39
ybulsnu said aa 1udur ungurchlu
Zochin 2025-05-06 202.9.40.18
zub yavuul saida
Нэргүй 2025-05-06 66.181.191.193
энэ топ луйварчны суганы үс бөгсний алчуурууд
Irgen 2025-05-06 59.153.114.152
saidin zuv yaralt ugluu soli
Irgen 2025-05-06 59.153.114.152
ene 3g yg ybulj chadahuu said a margash uglu harj baiya
Уншигч 2025-05-06 122.201.31.67
Баримт судалгаагүй ажлаа хийвэл үүсэх хариуцлагыг бүрэн хариуцаж хохирлыг та арилгаж чадах уу сайд ? Нам бус чадварлаг залуучуудыг оролдохгүй тайван байлгаж, ажлыг нь хийлгээч. Энэ олон халаа сэлгээнээс болж байгууллагын чадварлаг боловсон хүчнээ алдаж дууслаа!!!
Нэргүй 2025-05-06 202.126.89.124
УБТЗ -даа халаа , сэлгээгээ хийнэ үү
Kkk 2025-05-06 43.242.242.6
Delgersqikhan ooroo s***h gd bur chihirj bgan bndaa kkkk
Нэргүй 2025-05-06 103.168.34.101
Чи халгаа сэлгээ хийж танилаа татдаг хэн бэ.Хурдан зайлж бизнесийн ажлаа хий
Иргэн 2025-05-06 66.181.185.82
Оочероороо дараагийн МАН-АН-Н мафиууд хоолонд орох болсон!!!
Нэргүй 2025-05-06 75.159.158.193
MIAT! !
222 2025-05-06 202.21.114.141
UBTZ-d halaa selgee hii ymarch managemnet bgui hariltsaa muutai ajilgui lalruud bdg yum. bahan avilgalchid.
9911-tei duagr barisan bahan lalruud udirdah gazar dre suuj bn
ЗОЧИН 2025-05-06 66.181.189.28
ЭНЭ НӨХӨР ИДЭХ АЖИЛЛАГААГАА ЭХЛЭХ НЬ ЭЭ..
Нэргүй 2025-05-06 66.181.176.113
SEXSDI80955877VANXANDI
АН гишүүн 2025-05-06 66.181.185.143
Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Г.Батсүлд, Тээвэр ложистик төлөвлөлтийн газрын дарга Г.Шижирбаатар, Хөдлөх бүрэлдэхүүний газрын дарга Д.Нямлхагва гээд нэр заажээ. Нэг нь матаас бичиж дээ. Эд яахав МАН-ын БЭТ, АН-ын БЭТ, ХҮН-ын БЭТ нарыг цомхотгооч ээ.
Нэргүй 2025-05-06 202.21.107.22
ene hulgaich naana goy um yariaad tsaana mongol bayalgiig zoodog evgui pz daa shu bas boloogui ohin shig yaashkaa avgaigaa bolgoosh aarai2