БАЙР СУУРЬ: 14 хотод биш, дэд бүтцийг тэлэхэд ач холбогдол өгнө

БАЙР СУУРЬ: 14 хотод биш, дэд бүтцийг тэлэхэд ач холбогдол өгнө

БАЙР СУУРЬ: 14 хотод биш, дэд бүтцийг тэлэхэд ач холбогдол өгнө

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатарыг 14 хотод хуваахаар болсон. Гэхдээ бэлтгэл ажлыг хангах учир 1,2 жилийн хугацаа шаардлагатайг холбогдох албаныхан хэлсэн. Энэ талаар УИХ-ын зарим гишүүн байр сууриа илэрхийлж байна.

"ХОТ БАЙГУУЛАЛТ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨӨГҮЙ"

УИХ-ын гишүүн Г.ЛУВСАНЖАМЦ:

-Нийслэлийг 14 хот болгож хуваах гэдэг дээр ач холбогдол өгөх биш засаг захиргааны нэгж болон төрийн үйлчилгээг 20 минутад хүргэе гэдэг үндсэн зорилго байгаа. 14 хот болгож хуваах хил зааг ч одоогоор эцэслэгдэж тогтоогүй. Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийдвэрлэнэ гэсэн байдалтай байгаа. Одоогийн байдлаар өргөн барьсан зүйл байхгүй байна. Гэхдээ хотыг хэд хуваах нь чухал биш 20 минутын дотор гараад л сургууль, цэцэрлэг, эмийн сан нь байж байдаг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд л бид анхаарлаа төвлөрүүлээд явж байгаа. Цаашид ч энэ байр суурин дээр байна.

Хот байгуулалтын салбарын тухайд дэд бүтэц бэлэн болсны дараа гэвэл өрөөсгөл ойлголт. Аль алиныг нь зэрэг хэрэгжүүлээд явах боломжтой.

Хот гэдэг статус Үэдсэн хууль дээр бий. Тиймээс Үндсэн хуулиа дагаад л явж байгаа. Зөрчилдсөн зүйл байхгүй. Аймгийн төвүүд хот болох ёстой. Үүн дээр би санал нэг байгаа. Яагаад гэхээр аймгийн төв дээр очихоор сумын Засаг дарга байдаг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бас байдаг. Хэн нь ямар үүрэг хүлээгээд байгаа нь тодорхой бус байдаг. Үүнийг тодорхой болгож, хот суурин газрын төрийн үйлчилгээг оновчтой болгож, хүргэе гэдэг зорилт байгаад байгаа.

"ХОТЫГ 14 ХУВААЖ ТОГЛОХ ГЭЭГҮЙ"

УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ:

Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг нэг жилээр хойшлуулсан. Хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй. Гол мөн чанар нь төрийн үйлчилгээ болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Энэ нь хотын захирагчаа иргэд сонгодгоос эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо дүүргүүдэд байгаа чиг үүргүүдийг хотод шилжүүлэх байдлаар явъя, хотуудын захирагчаа иргэд өөрсдөө сонгодог байх гэдэг хуулийн зохицуулалт батлагдчихсан.

Мөн хот нийтийн аж ахуй буюу орчин тойрныхоо асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийддэг Нийслэлийн Засаг дарга дээр биш дүүргийн Засаг дээр төвлөрч шийддэг биш, өөрсдөө хотынхоо захирагчтай хамтарч асуудлаа шийддэг бололцоог Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар бүрдүүлж өгсөн.

Хоёрдугаарт, есөн дүүргээс төвийн зургаан дүүргийг 14 болгох гэлээ гэж иргэд шоолж яриад байгаа. Зарим дүүрэг 5000 хүнтэй. 5000 хүнд Засаг дарга төрийн үйлчилгээг аппаратаараа хүргэхэд нэг өөр цаг хугацаа, стандарт мөрдөгдөж байхад зарим дүүрэг 500 мянган хүнтэй. Ялгаагүй нэг Засаг дарга, ЗДТГ байгаа. Энэ нь цаад углуургаараа иргэдэд хэрэгтэй төрийн үйлчилгээг ойртуулах л зорилготой. Тиймээс зохистой хэмжээнд 14 хотод хувааж, иргэд захирагчаа сонгож, наад захын нохой, муур, хог, цэцэрлэгт хүрээлэнгиaн асуудлаа шийдье л гэж байгаа. Гэтэл зарим хэсэг асуудлыг бүдгэрүүлж байгаа нь туйлын харамсалтай байна. Хэрэгжихэд мэдээж тодорхой хэмжээний бэлтгэл шүаардлагатай учир 1, 2 жил хойшлуулж, хангаж яваасай гэсэн бодолтой байна.

Олон нийтийн зүгээс хуулийг уншихгүй байна. Шийдвэр гаргагчид ч судлахгүй байна. Хот дээр 2024 сонгуулийн дүнгээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг хотын зөвлөл болгож 2028 он хүртэл шилжүүлэх шилжилтийн зохицуулалтыг хийсэн.

Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг гурван хотод хуваагдаж байгаа бол тус дүүргийн 45 төлөөлөгч хотын зөвлөлийг ямар ч байсан 2028 он хүртэл шилжилтийн байдлаар зохицуулж, 2028 онд Хотын захирагч болон төлөөлөгчдөө сонгох сонгуулиа хийе гэж тусгасан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.178.22

УБ хот яг үнэндээ дэлхийн томоохон хотуудын нэг дүүрэгтэй л тэнцэнэ.шүү дээ. Дүүргийг 14 хороо болгох гээд.байх юм. 20 мин д эмнэлэг, сургууль бусад үйлчилгээг хүртээнэ гэхээр тэртэй тэргүй дутагдалтай эмч, багш нар нь байхгүй, нөхөх боломжгүй. чанаргүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь эргээд хөгжилд тээг болно. маш их сөрөг үр дагавартай шүү…хуульчилж болохгүй.

Avatar

сонгогч 3 цагийн өмнө 202.9.46.125

14 хотын дарга, орлогч, газар хэлтсийн дарга нар гээд баахан дарга нар шинэ жипнүүд авч, бидний татварын мөнгөөр тансаглах юм байна. ……………..

Avatar

Зочин 4 цагийн өмнө 66.181.186.61

Ёстой хэрэггүй үргүй зардал

Avatar

ИРГЭН 4 цагийн өмнө 66.181.185.82

МАН-АН-Н мафиуудын зарим нь албан тушаал өг өгөхгүй бол огцруулна, амиа хорлоно гээд байгаа сурагтай!!! Хоолгүй үлдсэн хэддээ хоолтой болгож 14- хувааж байгаа юм гэсэн шүү!!! Уг нь иргэд үр дүн хүсээд байдаг МАН мафиууд цавчаа хулгай луйвар дээрэм хүсээд байдаг хэцүү юм даа!!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.176.113

SEXSDN80955877UILCHLNE

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.181.34

ёстой бүтэхгүй 14 хотын дарга туслах энэ рэр гээд явж өгнө татвар төлөгчдийн мөнгийг идэж ууж өгөх нь дээ

Avatar

зочин 5 цагийн өмнө 202.170.65.10

Үүнийг дагаад иргэний бичиг баримт солигдохоос эхлээд бөөн зардал л болно доо. Жишээ нь яармагт оршин суугчийн хаяг Хан уул дүүрэг биш Яармаг хот болно гэхчилэн

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 139.5.216.56

хэ хэ ийм л ДуФ нөхдүүд дээгүүр сандайлсан байна даа тэр мөртөө хогийн далд санаа бодолтой

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.117.51

14 хотын дарга,орлогч,ажлын алба …. зүгээр үү…

Avatar

иргэн 5 цагийн өмнө 202.126.92.86

дүүрэг байсанаа хот болоод ажил нь сайжрана гэдэг шиг тэнэг үлгэр байхгүй.

Avatar

иргэн 5 цагийн өмнө 202.126.92.86

14- хотын төсөвийг ард түмэн барах уу. Яадаг эргүүнүүд вэ. УИХ-г татан буулгаад буцаад 76 болгое

Avatar

судлаач 6 цагийн өмнө 202.131.251.130

зөв оновчтой зүйл гэж бодохгүй байгаа. бас нэг тэнэглэл байхыг үгүйсгэхгүй.Коммунист Ардын нам бол төлөвлөлт, төвлөрүүлэлт хоёр дээр тулгуурладаг нам. гэтэл олон хувааж жижигрүүлэх нь онол номонд нь нийцэх юм бол уу даа. дэд бүтэцээ өдрөөс өдөрт сайжруул. дүүжэн тээврээ хурдан хий. тэгвэл бүх асуудал болно.

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.191.37

Ардчилагч гэх хулгайчууд зөвхөн хэрүүл өднө, Бусдыг гүтгэнэ доромжлоно,коммунист гэж хуцна, Хүн биш авир гаргана,Шуналаа дийлэхгүй, хулгайч луйварчид байж ,ариун цагаан тагтааны дүр эсгэх санаатай, Та нарын дунд хүн гэхээр амьтан байдаг болов уу, Монголын хогуудыг цуглуулж, тэр нам шиг юмаа байгуулсан, Хамгийн зэрлэгүүдийг цуглуулсан,,Одоо тэр л хэвээрээ, Бүр барууны бууны үнэнч ноход болж хувирсан,

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.191.37

Монголчууд ийм малуудыг төрийн түшээдэд залаад байгаа нь л сонин байна, Ийм юмнууд монголыг урагшлуулна гэж боддог юм болов уу, Хоёр хөршөө хүртэл эд үзэн ядна, Бид хоёр хөршгүйгээр сайхан амьдрана урагшилж хөгжинө гэж эндүүрдэг юм болов уу

Avatar

Санаатай 6 цагийн өмнө 103.57.95.172

Төвийн 6 дүүрэгийг 14 болгон дарга орлогчидын тоог нэмж байгаа заль юм уу даа хө. Одоо хаяг, нэр , тамга тэмдэг, бүтэц орон байр, тавилга компъютер, гээд бөөн илүү зардал…

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.162.216

жижиг улс, жижигхэн хотоор тоглочих юмаа ямар тэнэг байна аа!!! Хурдан хөгжих бүрэн боломжийг тэнэг, харанхуй, боловсролгүйгээсээ болж 30 жил харанхуй хэвээрэй дэлхийгээс хоцрогдсон гутамшиг!

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.188.59

Нийслэл хотыг жижиглэх ямарч шаардлага байхгүй ямарч ач холбогдолгүй маш буоуу санаа сэдэл үргүй зардал маш их

Avatar

зочин 6 цагийн өмнө 59.153.114.10

Монгол улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйл 1.Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн. гэж байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.116.198

1.500.000 хүнтэй хотыг 14 хотод хуваахаар 100,000 хүнтэй хот гэж байх уу. Шал инээдтэй юм. Тэгээд хот болгон дүүрэг хороо гээд олон дарга цүнх баригчид бий болох уу? Хууль уншихгүй байна гэдэг чинь хотын иргэд оогт ойшоохгүй хэрэгцээгүй тоохгүй байгаагийн шинж. Хотын иргэдээсээ асуухгүй амьдралгүй хууль хийжээ.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.181.40

Энэ Сайнзориг гэх эргүү амьтанд мэдэхгүй ч юм өлга мэдэх ч юм алга. Агуу агуу

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.217.139.240

Наад тэнэг юмаа болиоч ээ. Хаанаасаа ийм балай солитой санаа гаргаж ирдэг байнаа? МАНгар гэдэг нь ч яалт ч үгүй үнэн юмаа.

Avatar

Чойжоо 7 цагийн өмнө 202.179.14.190

Дүүрэг гэж байхаар юу нь болохгүй айгаа юм бэ? Дор хаяж нүүдпэл суудал, байгууллагын хаяг, иргэний үнэмлэх гээд мөн их юм өөрчлөгдөж чирэгдэл учирна даа

Avatar

Сүхээ 8 цагийн өмнө 202.126.91.74

Иш инээдтэй юм манай Хотын Мээр Нямбаатар болон ЕС Оюун-Эрдэнэ нар, хилийн дээсээ тогтоогоогүй байж ёонгуульд зориулж хууль батлаад л . Энэ Нямбаатар, Оюун-Эрдэнэ мэтийн боловсролгүй хүмүүс хотыг болон улсыг удирдлахад юун хөгжил,,, тэд нараас юу ч хүлээх хэрэггүй шүү иргэд минь. Хүлээвэл бид адил тэнэгүүд болно. Яана даа 7-р сараас амьдрал бүр хүндэрнэ валют өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж