Израилийн арми Даваа гаригт /2025.05.05/ Йемен, Ливан, Сири, Газад цохилт өгчээ. Юун түрүүнд, Израилийн арми Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд олон мянган цэрэг татахаар болсон тухайгаа саяхан мэдэгдсэн билээ. Цэргийн ажиллагаа эрчимжсэний илрэл нь бүс нутаг даяар болсон Даваа гаригийн халдлагууд байв. Хамасын дайчдын орогнож буй газруудыг онилсон гэх боловч дор хаяж 54 энгийн иргэн үүнд нь өртжээ.
Йемений тухайд Израилийн арми Ходейда боомт хот болон ойролцоох цементийн үйлдвэрийг бөмбөгдөв. Энэ нь Йемений хуситууд Израилийн гол нисэх онгоцны буудал Бен Гурионы ойролцоо бууж, пуужин харваснаар хэд хэдэн хүнийг шархдуулсны хариу юм. Энэ цохилтоор хоёр хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ. Хуситууд цэргийн зориулалттай обьектуудад цохилт өгсөн гэж мэдэгджээ.
Түүнчлэн Израилийн арми Ливаны хэд хэдэн байршилд, тэр дундаа Сидон хот болон Баалбек-Хермелийн бүс нутагт цохилт өгчээ. Энэ халдлага нь Хамастай холбоотой Хезболла бүлэглэл рүү чиглэсэн байв. Энгийн иргэдийг оролцуулаад дор хаяж 55 хүн амь үрэгдээд байна.
Сирийн өмнөд хэсгийн Дараа хот орчмын бүс нутгийг Израиль мөн онилжээ. Энэ нь Сирийн нутаг дэвсгэрээс Израилийн цэргүүд рүү дайрсны хариу үйлдэл байв. Халдлагын үеэр дор хаяж зургаан хүн амь үрэгджээ.
Нэргүй 3 цагийн өмнө 203.217.139.240
Немчүүдийн зөв байж дээ.
Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.120
энэ улс газар нутагаа тэлэхээр улайрч байна. оросууд дайнтай байгаа үе нь тэдний хувьд алтан боломж. бүх том улсууд өөр зүйлд анхаарч байна.
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.218.34
Дөрвөн фронтод зэрэг тулалдана гэж байгаа юм байх даа, мөд дуусахгүй дайн. Америк энэ тал дээр холбоотондоо анхааруулга өгсөн байх ёстой.